Төр,     засгийн     бодлого,     хууль    тогтоомж,    Засгийн    газрын   болон   дээд  шатны  Хурал,  Засаг  даргын шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
Хүн    амын   эрүүл    мэндийн    байдалд    ажиглалт   хийж,    өвчтэй     хүмүүсийг     эмчлүүлэх,     сувилуулах,  эмнэлгийн яаралтай тусламжийг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулах;
Хүн   амын    хүнсний   хангамжийг   сайжруулахад   орон    нутгийн  нөөц  бололцоог илрүүлж ашиглах ажлыг зохион байгуулах
Хүн  амын  боловсролын  түвшинг  судлах,  сургуулийн   өмнөх  насны  хүүхдийг   бүртгэж  тухайн   жилд    нь сургуульд оруулах, сургууль завсардсан хүүхдийг сургалтад хамруулах арга хэмжээ авах;
Шаардлагатай    иргэдийг    асрамжийн    болон    халамжийн   үйлчилгээнд    хамруулах  саналыг сумын   Засаг  даргад тавьж шийдвэрлүүлэх; 
Нутаг дэвсгэрийн хүн амын амьжиргааны түвшинг судлах;
Гамшиг,   аюулт   үзэгдэл,  осол   тохиолдсон    үед   зохих   үйлчилгээг   зохион  байгуулах,  хүн   хүч,    тээвэр,  холбооны хэрэгсэл, эд хөрөнгийг дайчлах ажлыг зохион  байгуулах;
Статистикийн мэдээллийг зохих журмын дагуу гаргах;
Захиргааны журмын биелэлтэд хяналт тавьж,  гэмт хэрэг,   зөрчилтэй  тэмцэх  ажлыг  холбогдох байгууллагатай хамтран  зохион байгуулах, энэ ажилд иргэдийг татан оролцуулах, санал, санаачилгыг нь дэмжих;
Гал  түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах;
Иргэдийн     өргөдөл,   санал,   гомдлыг  хүлээн   авч  эрх  хэмжээнийхээ  хүрээнд  шийдвэрлэх  буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтанд уламжлах;
Нутаг  дэвсгэрт  нь   байнга  буюу  түр  оршин  суугч иргэд иргэний үндсэн ба журамт үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих;
Нутаг дэвсгэрт нь үйл ажиллагаа явуулдаг   аж ахуйн  нэгж, албан газар, байгууллага, иргэдэд үүрэг, чиглэл өгч хангуулах, тэдгээрээс дэмжлэг туслалцаа авах; 
Иргэнийг   шагнаж   урамшуулах,  гачигдалтай  иргэнд тусламж дэмжлэг үзүүлэх тухай саналыг сум, дүүргийн Хурал, Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх;
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ