Дорноговь аймгийн Засаг дарга Очирпүрэвийн Батжаргал

        Очирпүрэвийн Батжаргал нь  Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн. МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр төгссөнТэрбээр “Адептус консалтинг фирм” ХХК-д хуульч, өмгөөлөгч, “Адептус консалтинг фирм” ХХК-д Гүйцэтгэх захирал, “Адептус консалтинг фирм” ХХК-ийн Зөвлөхөөр ажиллаж байсан. Төрийн захиргааны салбарт ажилласан байдал: Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 103 дугаар зарлигаар Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр томилогдон, 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс Шүүхийн захиргааны хуулийг дагаж мөрдөж эхлэх хүртэл хугацаанд бүрэн эрхээ хэрэгжүүлж ажилласан байна. 

-2016-2020 онд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Дорноговь аймгийн Засаг даргаар томилогдсон.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан анхдугаар хуралдаанаар аймгийн Засаг даргаар Очирпүрэвийн Батжаргалыг үргэлжлүүлэн ажиллуулахаар нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 85 дугаар захирамжаар Дорноговь аймгийн Засаг даргаар дахин томилогдож, бүрэн эрхээ хэрэгжүүлэн ажиллаж байна. 

 

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ