ЗАМЫН-ҮҮД СУМЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
 
    Замын-Үүд нь ардын хувьсгалаас өмнө Түшээт хан аймгийн Говь мэргэн вангийн хошуунд харъяалагдаж  байсан.
         Замын-Үүдийн нутгаар олон улсын худалдааны Торгоны, Гүнжийн, Цайны  зам  дайран  өнгөрч байсан нь худалдаа арилжаа, аян жин, аялал жуулчлалын дамжин өнгөрөх харилцааны зам, морин өртөө,  хил  хязгаарын хамгаалалтын суурин, харуул гэх зэрэг  боомт, суурин болох эх үүсвэр тавигдсан 
          БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн 1956  оны 8 дугаар  сарын 131 дүгээр зарлигаар  Замын-Үүд хороо, 1992 оны 9 дүгээр  сард Дорноговь аймгийн ИТХ -ын Тэргүүлэгчдийн  хуралдааны  12-р  тогтоолоор Эрдэнэ сумын 5-р баг,  1994 оны 5    дугаар сарын 6-нд УИХ-ын 34 дүгээр тогтоолоор Замын-Үүд сум болгон зохион байгуулжээ. Аймгийн Засаг даргын 2011 оны А/638 тоот захирамжаар аймгийн зэрэглэлтэй хот болгон, хотын захирагчийн албыг байгуулсан.
 
    Газар зүйн орчин: Замын-Үүд нь 48.6 мянган га нутаг дэвсгэртэй, үүний 70 хувийг улсын тусгай хэрэгцээний газар буюу хилийн зурвас газар, төмөр замын зурвас газар эзэлдэг.  Улаанбаатар хотоос урагш 730 км,  Монгол улсын урд хилээс 4.5 км-т оршдог ба Монгол улсын хилийн  байнгын  ажиллагаатай олон улсын авто зам, төмөр зам, агаарын зам  давхацсан томоохон  боомт юм. 
 
   Хүн ам зүйн байдал:  Замын-Үүд нь засаг захиргааны 5 багтай  18804  суурин  хүн ам, 4832  өрхтэй. Түр оршин суугчидттайгаа 25 мянга гаруй хүн амтай. Хилийн боомтоор өдөрт дунджаар 500-800 авто машин, 6500-8000 хүн зорчин өнгөрдөг. 32.1% нь 0-15 насны хүүхэд, 65.5% нь 16-59 /хөдөлмөрийн нас/ , 2.2 % нь ахмадууд эзэлж байгаагаас нийт хүн амын 49.4 % -нь эмэгтэйчүүд байна.
1 –дүгээр багт – 3556  хүн ам
2 –дугаар багт – 4762 хүн ам
3 –дугаар багт – 3261  хүн ам
Сүлд багт      – 3991 хүн ам
Борхойн багт   –  3360 хүн ам оршин суудаг
 
         Малын тоо толгой: 34276 үүнээс тэмээ  1050  адуу 2993  үхэр 2007   ямаа    15844   хонь 12256 байна.
 
          Нийгмийн орчин:  Тус суманд сумын улсын  100 хүүхдийн 1, 150 хүүхдийн 5, 200 хүүхдийн багтаамжтай 1 нийт 7 цэцэрлэг, төмөр замын  240 хүүхдийн багтаамжтай 1 цэцэррлэг, хувийн 3 цэцэрлэг нийт 1718 гаруй хүүхэд хамрагддаг
ЕБ 12 жилийн 900, 928, 960 хүүхдийн 3 сургуулиудад 3460, “Үлэмж Тэнгэр” хувийн сургуульд 167, 340 хүүхдийн бага сургууль, 70 хүүхдийн дотуур байр тус тус ажилладаг. 
100 ортой эмнэлэгт 140 эмчтэйгээр жилд 8000-10000 гадаад дотоодын хүн эмчлүүлж байна.  
   
           Цахилгаан хангамж: 110 кВа-ын эрчим хүчийг 2003 онд ашиглалтанд оруулсан.
           Цэвэр, бохир ус, дулаан, цахилгаан хангамж:  “Чандмань Бадрал”ХХК байгуулагдан УБТЗамын эзэмшилд байсан ус хангамж, ариутгах татуурга, дулааны байгууламж болон  нийт шугам сүлжээг 2014 оны 4 –р сард хүлээн авч орон нутаг хариуцан ажиллаж байна. 
- МУ-н Засгийн газрын “Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах”  төслийн 58,8 сая ам.долларын санхүүжилтээр сум болон Чөлөөт бүсийг хангах  90 Гкал/цаг хүчин чадалтай дулааны станц, 12 дэд станц, 20.5км магистрал шугам, Цэвэр усны 3250 м3/хоног хүчин чадалтай ус цэвэршүүлэх байгууламж, 25.3 км шугам, бохир ус цэвэрлэх байгууламж, 16.6 км урт шугамуудыг хийж 
- 2015 онд Азийн хөгжлийн банкны “Хилийн боомт хотуудын дэд бүтцийг сайжруулах төсөл” –ийн 3.9 сая ам.долларын санхүүжилтээр 3 –н дулааны дэд станц, 2.3 км шугам, бохир усны 5.1 км шугам, 13 км цэвэр усны магистрал шугамуудыг хийж ашиглалтанд оруулсан.   
 
         Авто зам: Замын-Үүд нь нийт 24.65 км урт  8-18 м өргөнтэй авто замтай. 2014 онд АН3 босоо тэнхлэгийн авто зам ашиглалтанд орсон. 2013 онд хүнд даацын 11 км авто зам ашиглалтанд оруулсан. 
 
        Харилцаа холбоо: УБТЗ-ын харъяа холбоо, МЦХ-ын салбар ажилладаг. 2000 оноос Төмөр замын дагуу БНХАУ-тай холбогдсон шилэн кабель ашиглалтанд орж, интернет болон үүрэн телефоны 4 байгууллага үйлчилгээ үзүүлж байна. Мөн орон нутгийн “Халиун” кабелийн телевиз, богино долгионы FM107,5 хэрэглэгчдэд нэвтрүүлгээ цацаж байна. 
 
         Удирдлагын тогтолцоо: Нутаг дэвсгэрийн байгууллага аж ахуй нэгжийн  90 –ээд хувь нь төвийн яамд, хэрэгжүүлэгч, зохицуулагч агентлагуудад шууд захирагддаг босоо удирдлагатай. Үүнээс хууль хяналт, хил хамгаалалтын 9 байгууллага салбарын чиглэлээр үйл ажиллагаа үндсэн чиг үүргийнхээ дагуу явуулж байна.  
 
Худалдаа үйлчилгээ: Тус суманд 90 мухлаг 22 зоогийн газар, 10 зочид буудал, 60 хүнсний дэлгүүр, 4 бөөний  цэг, 160 жижиг дунд үйлдвэрлэл ,  6 банк , 24 үсчин , 4 гоо сайхан, 7  халуун усны  газар,  жижиг  ахуйн үйлчилгээний цэг салбар 38  үйл  ажиллагаагаа  явуулж  байна.
 
 
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ