САЙХАНДУЛААН СУМЫН УЛААНШОРООТ БАГИЙН ТАНИЛЦУУЛГА
Улааншороот баг нь 317524 мян.га эдэлбэр газар нутагтай. Баруун талаараа жаргалант баг, хойд талаараа сумын төв, зүүн болон зүүн хойд талаараа Цохио баг, сайншанд сум, урд талаараа Улаанбадрах сумтай хил залгаа нутагладаг. Багийн төв нь сумын төвөөс зүүн урагш 28 км Улааншороот гэдэг газар төвлөрсөн. Тус баг нь газар зүйн байршлын хувьд хадан бүрхүүл бүхий уул толгод элбэгтэй. Говьд ургадаг бүх төрлийн ургамал ургадаг бөгөөд цулхир, бажуун, царван, зээргэнэ, шар мод, чихэр өвс, хөмүүл таана, өмхий бут зэрэг эмийн болон хүнсэнд хэрэглэдэг ургамлын бүтэцтэй. 60912 мянган толгой малтай үүнээс тэмээ-2150, адуу-2485, үхэр-1905, хонь-19782, ямаа-34590
Тусгай хамгаалалтай 18 газар, Их-дулаан, Их-Өлзийт, Бага-Өлзийт тахилгат 3-н овоотой. Хөрсөн дороо Үнэгтийн гөлтгөнө, Оюутын алт зэсийн хүдэр, Хүрээтийн төмрийн хүдэр, Хүрмэнчулуу, Сэвхүүлийн элсний орд, Цагаан цавын цеолит гээд асар их баялагтай.
Өнөөгийн байдлаар Ар задгайт, Хашаат, Улааншороот, Мухар эрэг, Жавхлант, Тольт, Цагаан толгой, Хар цохио, Хяр шаваг, Цацын булаг, Нууц булаг зэрэг газруудаар алтны илэрцтэй.
Мал аж ахуй хувьд тэмээн сүрэг голлон өсгөх боломжтой. Тус багаас Намдагийн Жамъян, Гүнсмаагийн Шар, Дондогийн Цэрэндорж зэрэг ахмад дайчид бий. 1974 онд Г.Түмэнжаргал, 1975 онд Н.Жамъян, 1981 онд С.Банди, 1986 онд Ж.Ганбаатар, 1990 онд Д.Улаан-Ухна, 1991 онд С.Болд нар БНМАУ-ын аварга тэмээчин, 2015 онд Б.Цэенхорол нь “Монгол Улсын Шилдэг малчин эмэгтэй”-гээр өргөмжлөгдсөн хөдөлмөр зүтгэлээ улсдаа үнэлүүлсэн гавьяатай баг юм.
САЙХАНДУЛААН СУМЫН ЦОХИО БАГИЙН ТАНИЛЦУУЛГА
Цохио баг анх 1966 онд 107 өрх айл, 30575 толгой малтай, бригадын дарга тоо бүртгэгч, аж ахуйн нярав гэсэн гурван орон тоотой байгуулагдсан. 1985онд МАА-ын 3 хэсэг болон хуваагдаж адуу, үхэр, бусад төрлийн гэсэн зохион байгуулалттай сүү цөцгийн тос үйлдвэрлэдэг нэг фермтэй ажиллаж байгаад бүтэц зохион байгуулалтыг 1992 онд сумын ИТХ-ын тогтоолоор баг болгон зохион байгуулсан. Цохио баг нь сумаас зүүн хойш 45-км-т 352236 га газар нутагтай хойд талаараа Айраг сум, зүүн талаараа Алтанширээ сумтай хил залган оршдог.багийн хилийн зүүн хэсгээр 85км урттай төмөр зам дайрч өнгөрдөг. Уу амны, ходоодны рашаан, Цохионы нүдний рашаан, Багадулаан, Гурван хяргуй зэрэг түүхийн дурсгалт болон байгалийн үзэсгэлэнт газруудтай.
Тус баг нь 88 өрх 264 хүн ам, 50265 толгой малтай. Үүнээс тэмээ 1481, адуу 3666, үхэр 1996, хонь 24452, ямаа 18670.
САЙХАНДУЛААН СУМЫН ӨЛЗИЙТ БАГИЙН ТАНИЛЦУУЛГА
Сайхандулаан сумын Өлзийт баг нь1992 онд Сумын ИТХ-ын 03 тоот тогтоолоор байгуулагдан 1994 онд татан буугдаж 1996 онд Аймгийн ИТХ-ын 12 дугаар тоот тогтоолоор 66 өрхтэйгээр дахин байгуулагдсан түүхтэй . Өлзийт багийн Засаг даргаар ажиллаж байсан үе үеийн дарга нарыг дурдвал: 1992-1993 онд багийн Засаг даргаар М. Бат-эрдэнэ, 1993-1994 онд С. Банди, 1996-1997онд Д. Батбаяр, 1997-1998онд М. Сүрэнжав, 1998-2000 онд М.Одгэрэл, 2000-2002 онд М. Батцэнгэл, 2002-2010онд А. Өнөрмөнх зэрэг хүмүүс удирдаж байсан. Газар нутгийн хувьд аймгийн төвөөс 97-н км зайд оршдог сумын төвийн баг юм.
Тус баг нь 2018 онд 125 өрх,364 хүн ам тоологдсоноос нийт хүн амын 47.8% нь эмэгтэй, 52.2% эрэгтэй, 66,2% нь 0-35 насны хүүхэд, залуучууд, 25.7%-нь 36-55 насныхан, 7.9%-нь 56-аас дээш насны ахмадууд тус тус эзэлж байна. Хүн амын сууршилыг авч үзвэл багт албан ёсны бүртгэлтэй боловч хаягандаа амьдардаггүй 38, Гадаадад оршин суугаа 4, байнгын оршин суугч 322 байна.
Мал аж ахуйн хувьд тус баг нь 24-н малчин өрхтэй, 1113 толгой малтай. Үүнээс: Тэмээ-117, Адуу-1084, Үхэр-490, Хонь-4113, Ямаа-5327 байна.
Өлзийт багаас төрөн гарсан алдартнууд ажил хөдөлмөрөөрөө манлайлан яваа “Алтан гадас одонт” У. Насанжаргал, Х. Батбаатар, М. Батцэнгэл Аймгийн “Алдарт уяач “- Ж. Хоролсүрэн, Д. Оохойбуд, Аймгийн “ Осолгүй манлай” жолооч С. Эрдэнэжаргал, Г. Баярдондог, “Онц тээвэрчин” Ж. Хоролсүрэн, Д. Хүрэлулуун, Эрүүл мэндийн тэргүүний ажилтан Г. Уламбаяр, Б. Одгэрэл, Б. Нармандах, Сумын сайн малчин Ш. Дэлгэрсайхан, Г. Ундрах-эрдэнэ, Ц. Хэцүүбаатар Сумын алдарт уяач М. Батцэнгэл, Ж. Хоролсүрэн, Д. Цэмбэл зэрэг олон олон сайчууд байна.
Багийн нутаг дэвсгэрт Баруун цац, Монголын ам, Зүүн монголын хадны сүг зураг, Хуульч Цэцэн Сандагын төрсөн бууц “Цэцэгт хонд” хэмээх үзэсгэлэнт газрууд олон байдаг. Сумын төвд төсөвт болон төсөвт бус нийлсэн 9-н байгууллага 7-н аж ахуйн нэгж үйл ажиллагаа эрхэлж байна. Тус баг нь БИНХ-ын дарга-1 тэргүүлэгчид-5 багийн Засаг дарга гэсэн орон тоотоогоор төрийн үйлчилгээг иргэдэд хүргэн ажиллаж байна.