1992 онд батлагдсан Ардчилсан Үндсэн хуулийн 60 дугаар зүйлд “Аймаг, нийслэл ,сум дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар мөн. Тамгын газрын бүтэц ,орон тооны  хязгаарыг Засгийн газар нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтооно” гэж  заасны дагуу   Монгол Улсын Засгийн газрын 1993 оны 63 тогтоолоор “Сумын Засаг даргын Тамгын газрын ерөнхий бүтэц”-ийг сумын Засаг дарга, Засаг даргын орлогч, Тамгын газрын дарга, бусад  орон тоотой байхаар  тогтоосноор  1993 оны 10 дугаар сарын 01- ний өдрөөс эхлэн  Сумын Засаг даргын Тамгын газар 8 орон тоо, санхүү тасаг, 2010 онд  Мал эмнэлэг, үржлийн тасаг гэсэн шинэ бүтэцтэй зохион байгуулагдсан.

            Сумын Засаг даргын Тамгын газрын хамт олны 80 хувь нь 35 хүртэлх насны залуучууд ажиллаж, “Бодлого зорилтын үр дүн нь бүс, нутгийн хөгжилд тэргүүлэх байр суурьтай,мэргэжшлийн үндсэн дээр төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэх, чадварлаг суралцагч байгууллага болохыг эрмэлзэнэ” гэж алсын хараагаа тодорхойлж,   “Сумын эдийн засаг, нийгмийн хөгжлийг тогтвортой ахиулах үйл явцыг багийн зарчмаар  гүйцэтгэх, мэргэшсэн албан хаагчдаас бүрдсэн, чадварлаг  алба болно” гэсэн  эрхэм зорилгын дор нэгдэн ... Орон нутгийн хөгжлийн асуудлаар иргэдийнхээ оролцоо дэмжлэг, санал,  хүсэлтийг хүлээн авах 70526913  дугаарын телефон утас,” zdtg@saikhandulaan.do.gov.mn” цахим шуудан хаяг, сар бүрийн ажлаа мэдээлэх “Сайхандулаан” сэтгүүл, нийтэд мэдээлэл шуурхай хүргэх Saikhandulaan.do.gov.mn албан ёсны цахим сайт, “Цахим мэдээлэл” самбар“Иргэдийн санал, хүсэлт бичгээр хүлээн авах хайрцаг” ЗДТГазарт иргэдийг хүлээн авах  “Угтах үйлчилгээ”-ний ажлын байр иргэдэд үйлчлэх  “Нэг цонхны үйлчилгээний танхим” иргэдийн санал бодлыг хэлэлцэн шийдвэрлүүлэх “Иргэний танхим” байгуулж, иргэдээ сонсож, ажлын алдаа оноогоо дүгнэн хэлэлцэх мэдээллийн олон хэлбэрийг  бий болгон ажиллаж байна.

Засаг даргын Тамгын газар 2012, 2013, 2015 онуудад ажлаараа аймгийн хэмжээнд эхний 3-н байрт  шалгарсан   амжилт  бүтээлтэй хамт олон.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ