БАЯНМӨНХ БАГИЙН ТАНИЛЦУУЛГА

Тус баг нь 1992 онд байгуулагдсан 518 мянган га газар нутагтай ба 109 өрх, 310 хүн амтай, 59817 мянган толгой малтай. Мал сүргийн ихэнх хувийг хонь ямаа эзэлдэг. Сүргийн бүтэц:  Тэмээ 551  Адуу 3807  Үхэр  3423  Хонь 27611  Ямаа 24425  Нийт59817  Багийн төв нь сумын төвөөс 86 км-т оршдог. Баруун хойд талаараа өөрийн аймгийн Алтанширээ, Дэлгэрэх сумадтай 75 км, зүүн хойд болон зүүн талаараа Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумтай 60 км, зүүн урд болон урд талаараа БНХАУ-тай 63 км, баруун урд баруун талаараа өөрийн сумын Сүмбэр багтай 35 км газраар тус тус хиллэдэг Байгалийн баялагийн хувьд усан болон утаат болор, гартаам чулуу элбэгтэй бөгөөд цаашид ашиглаж болох нүүрсний орд газартай. Аргалын уул, Зүүн эрэг, Үүд, Шахай, Агуйт, Нүхэн ам Хилийн хормойн хад зэрэг байгалийн сонин тогтоцтой бөгөөд Чиваа арслангийн дурсгалт багана бүхий түүхийн дурсгалт газаруудтай. Баянмөнх, Агуйтын шашин номын хурлын хийдийн туурь, хиргэсүүр булш байдаг. Аргаль, угалз, хар сүүлт, хярс, үнэг, чоно зэрэг ховордсон ан амьтантай бөгөөд нүүдлийн цагаан зээр сүрэг сүргээр амьдардаг. Бэлчээрийн ургамалын хувьд таана, хөмүүл, агь, агь гашуун, баглуур, зээргэнэ, бөжнүүр, бут, бударгана голчлон ургадаг тал хээрийн бүсэд багтдаг нутаг. БАГААС ТӨРӨН ГАРСАН АЛДАРТНУУД Ардын хувсгалын партизан Б.Дашдорж, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн дарга асан, Монгол Улсын гавьяат эдийн засагч эдийн засгийн ухааны доктор Д.Содном, Газар зүйн ухааны дэд эрдэмтэн Ш.Жадамба, МУ-гавьяат, анагаах ухааны доктор пропессор Г.Дашзэвэг, Монгол Улсын гавьяат хуульч Д.Мөрөн, Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга асан, сумын хутагтын хүлэг морин спорт уяачдын холбооны тэргүүн Д.Амарсайхан, Монгол Улсын соёл шинжлэх ухааны доктор пропессор Н.Эрдэнэбат, АИХ-н депутат Д.Содном, Ц.Раднаа, Улсын сайн малчины зөвлөгөөнд оролцсон Б.Цэвэгсүрэн, С.Цэрэн, О.Гомбодорж, Улсад үхрийн тоогоор тэргүүлж байсан Монгол Улсын манлай малчин О.Гомбодорж. Ахмад дайчид:1939-1945 оны дайнд оролцсон Б.Түвдэн, байлдааны улаан тугийн одонт С.Рэгзэнмятав, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон Б.Гончигсүрэн, Ө.Дунжаа, Ц.Жамбал, Х.Жамъяндорж, Б.Оргодол, Ж.Пүрэв, Ц.Палма, Ж.Дашням, Монголын анх удаагийн 2500 км-н морин маршид оролцож баруун хилийн тулгаралтанд оролцсон Н.Лувсансэнгэ, Ш.Дэмбэрэл, Л.Дугарсүрэн Монгол улсын аварга малчид: Хошой аварга малчин Н.Лувсансэнгэ, Улсын аварга Р.Жамаа, Ц.Раднаа, Алдарт уяач Балдандорж, Д.Лхажав, Залуу аварга М.Батбилэг, МУ-ын Алдарт уяач үүлэн хэмээх Ц.Жамбал Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт: Б.Балдандорж, Д.Лхажав Монгол улсын гавъяатууд: Л.Цагаандалай, Б.Бадарч, Ч.Отгонбаяр Алтан гадас одонт: Н.Лувсансэнгэ, Р.Жамаа, Ц.Раднаа, Б.Цэвэгсүрэн, У.Батсүх, Х.Жамъяндорж, Б.Балдандорж, Л.Шагдарсүрэн, Л.Хоролсүрэн, Г.Люба, С.Цэрэн Хөдөлмөрийн хүндэт медальт: У.Батсүх, Х.Жамъяндорж, Г.Балдандорж, Ж.Бат-Өлзий, Н.Лувсансэнгэ, Ж.Баттогтох, хошой медальт Д.Жамбал, М.Баярдаваа Их говийн зоригтон: У.Дамбадаржаа, Т.Балдан Монгол улсын олон нийтийн радио телевизийн“Алтан тугал” ны эзэн О. Энхбаяр Монгол улсын олон нийтийн радио телевизийн “Алтан хурга” ны эзэн Ж.Заяаханд Монгол улсын олон нийтийн радио телевизийн “Алтан ишиг” ний эзэн М.Баярдаваа Хоёр мянгат малчид: С.Цэрэн, О.Гомбодорж, М.Баярдаваа, О.Энхбаяр, Ж.Заяаханд Мянгат малчид: С.Цэрэн, Ж.Бат-Өлзий, Н.Баттүшиг, Ш.Дэмбэрэл, Ж.Заяаханд, О.Болдбаатар, О.Энхбаяр, Р.Батчулуун, Ц.Ёндонбал, Б.Батбаатар, Ч.Түвшинжаргал, Ж.Жаргалсайхан, У.Очбаяр, Б.Болорсүх, Б.Болор-Эрдэнэ, Ч.Ууганбаяр, Ц.Намсрай, Т.Жамбалдорж, Б.Батхуяг , Х.Мэндбаяр, Б.Жанчивсүрэн, Д.Өнөрболд, С.Даваадорж, Н.Батням Аймгийн аварга малчид: Б.Оргодол, Х.Жамъяндорж, Н.Манлай, Д.Жамбал, Ө.Батсүх, Д.Дэнсмаа, Ж.Бат-Өлзий, Н.Дуламсүрэн, Ж.Мөнхбаяр, М.Батчулуун, Ш.Цэнд, Д.Дэнсмаа, М.Баярдаваа, Н.Баттүшиг, Ж.Заяаханд, А.Чимиддорж, Д.Адъяа, Х.Бат-Очир, С.Цэрэн, Р.Батчулуун, Б.Батбаатар, Ч.Түвшинжаргал, Б.Болорсүх, Ч.Энхтүвшин, Ц.Ёндонбал, Х.Мэндбаяр Сумын сайн малчид: Р.Батчулуун, О.Болдбаатар, Ш.Дэмбэрэл, Ц.Ёндонбал, Ж.Жаргалсайхан, Г.Ууганбаатар, Ч.Түвшинжаргал, Б.Батбаатар, хошой М.Батбаяр, Х.Мэндбаяр, О.Энхбаяр, У.Очбаяр, Б.Болор- Эрдэнэ , Х.Мөнхбаатар, Н.Батзориг, Ц.Алтанхуяг, Д.Очбадрах, Д.Халтар, Н.Батням, Б.Батхуяг, Ц.Намсрай, Т.Жамбалдорж, Б.Жанчивсүрэн, Д.Өнөрболд, Т.Отгонбаяр, Л.Наранзул, Л.Эрдэнэцогт, И.Бүргэдням, Б.Мөнгөнбагана Аймгийн алдарт уяачид: Б.Хүүхнээ, Л.Дугарсүрэн, С.Цэрэн, Ц.Люба, Н.Ухна, Ж.Баттогтох, М.Баярдаваа, Л.Цагаандалай, Д.Лхажав,С.Алтангэрэл, Д.Өнөрболд, Р.Батчулуун, М.Батбаяр Сумын Алдарт уяач: Х.Мэндбаяр, Дэмбэрэл, М.Батбаяр, Х.Болдшугам, Ё.Чулуу, Б.Батбаатар, Л.Ухна, У.Алхаабаатар, Б.Түвшинжаргал, Х.Хүрэлбаатар, Ч.Ухна, Ё.Гантөмөр, Ж.Заяаханд, О.Мөнхжаргал, Б.Болор-Эрдэнэ, Н.Бат-Отгон, Б.Батхуяг, У.Одбаяр, Б.Мөнх-Эрдэнэ, С.Содномдорж, Р.Батсуурь, Б.Батравжаа, Э.Нямхүү, Х.Отгонбаатар, Д.Халтар Салбарийн тэргүүний ажилтанууд: Бүртгэл статистикийн тэргүүний ажилчин Монгол Улсын тэргүүний уран сайханч Л.Хоролсүрэн, ХАА болон бүртгэл статистикийн тэргүүний ажилчин Ч.Долгор, ХАА тэргүүний ажилтан Д.Оюунчимэг, Ц.Люба, Г.Цэенхорол, Ц.Ёндонбал, Ж.Заяаханд, Г.Болд, Ч.Энхтүвшин, ХАА жуух бичигтэн Ж.Мөнхбаяр, Тэргүүний ямаачин И.Галя, Улсын тэргүүний барилгачин Т.Совд, Төрийн албаны тэргүүний ажилтан Л.Шагдарсүрэн, Тэргүүний хоршоологч МЗХ-ны алтан од шагналт Ц.Мөнхдаваа, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан Ж.Баттогтох, Р.Амаасүрэн, Ж.Сумъяа, Д.Оргой, МУ-ын олон нийтийн радио телевизийн тэргүүний ажилтан, Л.Цагаандалай, Сангийн яамны болон Татварын Ерөнхий газрын жуух бичиг Б.Ганболд, Яамны жуух бичгийн шагналт Х.Мөнх-Амьдрал, Б.Лхамсүрэн, Худалдааны тэргүүний ажилтан Б.Түвдэн, Ө.Догьсүрэн, Ардын боловсролын тэргүүний ажилтан Ц.Батдорж, Д.Дамба, Банк санхүүгийн тэргүүний ажилтан Ц.Батчулуун, Г.Цэрэндорж, Б.Ганболд Нийгмийн даатгалын тэргүүний ажилтан Д.Энхтайван. Спортын салбарт: Дэлхийн залуучуудын буудлагын аварга буудлагын олон улсын хэмжээний мастер Ц.Хонгорзул, Үндэсний сурын улсын хошой мэргэн, Л.Цэнгэл, сурын спортын мастер , сурын спортын шилдэг харваач М.Оюунзул, Л.Цагаандалай, Үндэстний шагайн хүндэт харваач харшгүй мэргэн Л.Ухна, Эмнэг сургалтын спортын мастер М.Батбилэг, Н.Батням, волейволын спортын мастер У.Гэндэн, Дугуйн спортын мастер Ё.Азбаяр Монголын хувьсгалт залуучуудын байгууллагын шагналтнууд: МХЗЭ-ийн тэргүүний залуу малчин алтан медальт Б.Дэмбэрэл, Л.Хоролсүрэн, Л.Эрдэнэчулуу, Л.Даваа, Б.Чойжилсүрэн,, Ж.Мягмар, Б.Батболд,Залуучуудын холбооны хөдөлмөрийн алдар алтан медаль Л.Гончиг, М.Баярдаваа, Ж.Заяаханд, Тэргүүний залуу алтан медаль Л.Гомбодорж, И.Нарантөгс, О.Буд, , Б.Болорсүх, Н.Баттүшиг, Н.Батзориг, Д.Пүрэвхүү, С.Даваадорж, А.Буяндэлгэр, Х.Хүрэлбаатар, У.Очбаяр, Б.Батхуяг, Б.Лхамсүрэн Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч тэргүүний ажилтан Л.Ухна, Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч Л.Хоролсүрэн Г.Болд, Ж.Мөнхбаяр, Ч.Ухна, Ц.Люба, Н. Ухна, М.Баярдаваа, Р.Батчулуун, Аймгийн манлай ээжүүд: Ц.Сүхбаатар, Л.Маам, Г. Цэенхорол Улсын хүндэт донор: У.Лэгдэнгомбо нарын зэрэг бидний бахархан дуурайх хүмүүс төрөн гарсан юм. Багийн иргэдийн нийтийн хурлын даргаар: Ж.Заяаханд, Д.Оргой, М.Баярдаваа, Х.Будсүрэн 2008-2012 он, С.Алдармаа 2012-2016 он, Х.Будсүрэн 2016 оноос одоог хүртэл ажиллаж байна. Багийн засаг даргаар: Ж.Заяаханд, 1992-1994 он (хоёр баг нэгдсэн), Л.Гомбосүрэн 1992- 1995 он мөн 2000-2004 он, О.Ганбат 1995-1996 он, Д.Оюунчимэг 1996-2000 он, Л. Хоролсүрэн 2004-2013, Б.Лхамсүрэн 2013 оноос одоог хүртэл ажиллаж байна. МАНАЙ БАГИЙН ОНЦЛОГ 1944-1945 оны бичин жилийн гамшиг олон аймаг сумын нутгийг хамарсан олон сар өдрийн хүчтэй цасан шуурга үргэлжилсэн. Шуурганаар уруудаж хуучнаар Баянмөнх сумын нутаг дэвсгэрийг дамжин орж ирэн улмаар улсын хилд тулсан 70 мянган адуун сүргийг манай сумын удирдлага, малчид хил давуулахгүй буцаан эрдэнэт мал сүргээ хамгаалсан баатарлаг ард түмэн юм. Эрдэмтэн зохиолч Б.Ренчин “Их говийн зоригтон” зохиолдоо манай ард түмнийг түүхэнд мөнхөлсөн юм. Тэр үед сумын даргаар Т.Балдан, намын үүрийн даргаар У.Дамбадаржаа нар ажиллаж байсан бөгөөд сумын бүх иргэд малчид энэхүү гавъяат үйлсэд оролцсон юм. Багийн нутаг дэвсгэрт хилийн 2 застав байрлаж дархан хилээ хамгаалах үүргээ амжилттай гүйцэтгэж байна. Хилийн Хөхбулагийн заставаас баруун урагш 20-иод км газарт 70 мянган адууг бууцсан бөгөөд тэр үеийн заставын даргаар С.Лхагвадорж (хожим Байтаг Богдод Улсын Баатар болсон.) ажиллаж байсан. Говийн догшин ноён хутагт Данзанравжаа нь нялх бага насандаа тус багийн нутагт амьдарч байсан гэх бөгөөд алдарт хутагтын эцгийн нэрээр нэрлэгдсэн Дулдуйтын хар овоо хэмээх бууц болон суврага байдаг. Монгол Улсын даншигийн арслан домогт бөх Чуваа ядуу зүдүү амьдралын эрхээр төрсөн эхийгээ жижиг бор гэртэйгээ хамт үүрэн ирж тус багийн нутагт нутаглан байсан домгийг өдгөө хүртэл өвгөд хөгшид настан буурлууд ам дамжуулан ярьсаар иржээ.Тус багт байх нутгийн нэгэн тойрмыг “Арслантын тойром” хэмээн нэрийдэж хүндлэн дээдэлж ирсэн. Чуваа арслан хошууныхаа наадамд барилдаж зодог тайлаад хошуу ноёндоо өөрийн зодог шуудгаа өргөн барихад тэр үеийн онгироо сагсуу ноён “Чиний энэ хөлс хиртэй өмсгөлөөр яах юм бэ” гэж омголоход арслан тэгвэл энэ хошууны бөх надаар дуусга гэж хэлээд өргөө асрийх нь үүдийг гурвантаа ороолгон явсан гэдэг домог байдаг билээ. Мөн тухайн үед тус сумын нутаг болох Модонгын худгийн ойролцоо ар гэрээ барьж эхээ оруулаад худгаас ус авахаад очиход нь тэр хавийн ойворгон залуучууд гуйлагчин хүнд ус өгөхгүй гэж аархаад өгсөнгүйд арслан уурлаж хойд уулынх нь энгэрээс том чулуу өргөн ирж худгийн амийг таглан орхижээ. 

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ