СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТАНИЛЦУУЛГА Өргөн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 1992 онд байгууллагдсан. Үе үеийн хуралдаан, дарга нараас дурьдвал: 1992 оны 10-р сарын 14-ны өдөр сумын ИТХурлын 1-ранхдугаар хуралдаанаа хуралдуулж ИТХурлын даргаар Ж.Баттогтох, ИТХТэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Л.Хоролсүрэн, Л.Улаанхүүхэн нар ажилласан. 1996 онд орон нутгийн ИТХурлын сонгох сонгуулийн хууль батлагдаж, Орон нутгийн сонгууль шинэ хуулийн дагуу явагдаж 1996 онд сумын ИТХурлын 2-р анхдугаар хуралдаа хуралдуулж ИТХурлын даргаар Б.Билгээ, ИТХТэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Ш.Сэр-Од, С.Дарьзав. 2000 оны 10-р сарын 20-ны өдрийн сумын ИТХурлын 3-р анхдугаар хуралдааныг хуралдуулж ИТХурлын даргаар Б.Билгээг улируулан дахин сонгосон бөгөөд ИТХТэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Т.Эрдэнэчимэг, Д.Сайнзаяа нар ажиллаж байжээ. 2004 оны 11-р сарын 04-ны өдөр сумын ИТХурлын 4-р анхдугаар хуралдааныг хуралдуулж ИТХурлын даргаар М.Төмөрбаатар, ИТХТэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар С.Жамбалдорж, Дашбилэг нар ажилласан. 2008 оны 11-р сарын 01-ны өдөр сумын ИТХурлын 5-р анхдугаар хуралдааныг хуралдуулж ИТХурлын даргаар Г.Алтанцэцэг, ИТХТэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Д.Дашбилэг, Ц.Байгальмаа, А.Энхжаргал нар ажиллаж байсан.2012 оны 12-р сарын 19-ны өдөр ээлжит 6-р анхдугаар хуралдааныг хуралдуулж ИТХурлын даргаарЦ.Мөнхдаваа, ИТХТэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар А.Энхжаргал, Ц.Байгальмаа, Л.Амарбаясгалан, Д.Энхсайхан нар ажилласан. Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2016 оны орон нутгийн ээлжит сонгуулиар сонгогдсон нийт 15 төлөөлөгчид, 7 тэргүүлэгчидтэй, сумын ИТХурлын даргаар М.Одгэрэл, ИТХТэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар Д.Энхсайхан нар ажиллаж байна. Сонгогдсон төлөөлөгчдийн 8 эрэгтэй , 7 эмэгтэй, Үүнээс 66,7% нь дээд боловсролтой, 13,3% нь тусгай дунд, 20% нь бүрэн дунд боловсролтой. Эзэмшсэн мэргэжлийн хувьд Эрх зүйч, Эмч, Малын эмч, Эдийн засаг, нягтлан бодогч зэрэг нийгмийн салбарын мэргэжлийн хүмүүсийн бүрэлдэхүүн ажиллаж байна. Мөн төлөөлөгчдийн 73,3% нь анх удаагаа ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон шинэ төлөөлөгчид байна.27,7 хувь улиран сонгогдон ажиллаж байна. Мөн сумын ИТХТэргүүлэгчид хуралдаанаар хэлэлцэх асуудлыг урьдчилан бэлтгэх, санал дүгнэлт гаргах, хурлын тогтоол шийдвэрийн биелэлтийг шалгах, чиг үүрэг бүхий 3 хороог байгуулсан. Үүнд: “Нутгийн удирдлага, санхүү эдийн засаг, төсөв төлөвлөлтийн хороо”, “Нийгмийн бодлого, нутгийн хөгжлийн хороо”, “Дэд бүтэц, байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хороо” Нутгийн удирдлага, санхүү эдийн засаг, төсөв төлөвлөлтийн хорооны дарга С.Адъяасүрэн Нийгмийн бодлого, нутгийн хөгжлийн хорооны дарга Б.Ариунаа Дэд бүтэц, байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн хорооны дарга Ц.Мөнх-Отгон Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хурлын 2017 оны 09-р сарын 10-ны өдрийн 72 тогтоолоор “сумдын ИТХурлын ажлыг дүгнэх журам”-ыг баталсан. Энэхүү журмын дагуу ажлаа дүгнүүлж сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2017 онд ажлаараа тусгай байранд, 2018 онд Тэргүүн байранд орж тус тус амжилтыг үзүүлэн ажиллаж байна.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ