СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА Сум байгуулагдах үед орон даяар нэгдэлжих хөдөлгөөн үүсч тус суманд анхны Үүрийнтуяа нэртэй нэгдэл 1958 онд байгуулагджээ. Өргөн сум анх сумын дарга, сумын нарийн бичгийн дарга, бичээч багийн дарга 2-тойгоор үйл ажиллагаагаа явуулж байжээ. 1992 оноос Өргөн сумын засаг даргын тамгын газар нэртэй болж сумын засаг даргаар Л.Шагдарсүрэн, Тамгын газрын даргаар Б.Билгээ, БОУБайцаагч М.Төмөрбаатар, дотоод ажил эрхэлсэн ажилтнаар Р.Мөнхцэцэг, Нийгмийн даатгалын байгцаагч Д.Энхтайван, нягтлан бодогч Л.Гэрэлцэцэг, бичээч Д.Баасан нар ажиллаж байгаад 1993 онд орон тоонд өөрчлөлт орж засаг даргын орлогчоор Б.Улаанхүү, нэг жил хиртэй ажиллаад үүнээс хойш 1994 оныг хүртэл М.Мөнхцэцэг, Ө.Болоржаргал, Б.Галсанцэрэн, Л.Хоролсүрэн нар ажиллаж байсан.Тамгын газрын даргаар 1993 оны 6-р сараас М.Төмөрбаатар, 1996 оны 12 дугаар сараас Ө.Сэр-Од нэр ажиллаж байсан.Энэ үед нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага бэхжиж анхны орон тооны бус ИТХТ-ийн даргаар Ж.Баттогтох, ажиллаж байгаад 1996 оноос орон тооны болж анхны ИТХТ-ийн даргаар Б.Билгээ ажиллаж байв. 1992 оноос орон тооны ИТХТ-ийн нарийн бичгийн даргаар Л.Хоролсүрэн, Л.Улаанхүүхэн, Ө.Сэр-Од нар 1996 оны XI сар хүртэл ажиллаж байв. 2000 онд Өргөн сумын Засаг даргын Тамгын газар доорхи бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Засаг дарга Г.Жамбалдорж 1997 -2004 он Засаг даргын орлогч Л.Хоролсүрэн 1998 он Засаг даргын тамгын газрын дарга Ө.Сэр-Од 1996 Дотоод ажил эрхэлсэн түшмэл Д.Сайнзаяаг 1996 он БОХЭрхэлсэн түшмэл Л.Гомбосүрэн 1996-1998 он О.Галсандорж 1998-2000 он Нийгмийн бодлого нийгмийн хамгаалал эрхэлсэн түшмэл Б.Ариунаа 1997-1998 он Б.Галсанцэрэн 1998-2000 он Ерөнхий нягтлан бодогчоор Л.Гэрэлцэцэг 1996-1997 он Х.Мөнхжаргал 1997-2000 он Бичээч бичиг хэргийн эрхлэгчээр Д.Баасан 1991-2000 он Жолоочоор Б.Улаанхүү 1996-1997 он Б.Заяат 1997-2000 он НҮ-ний албаны даргаар Б.Галсанцэрэн 1997-1998 он Сахиулаар А.Ганхуяг 1998 онд тус тус ажиллаж байсан. Засаг даргын Тамгын газар нь эдийн засаг нийгмийг хөгжлийн бодлогын удирдамжаар хангах.Төрийн захиргааны мэргэшсэн аппарат бүрдүүлэх, удирдлагын манлайллыг хангах, хүний нөөцийн бодлогыг боловсронгуй болгох бүх шатны үйл ажиллагааны биелэлтийг зохион байгуулах зэрэг үндсэн ажлуудыг зохион байгуулж байсан. Засаг даргын тамгын газрын харъяанд Гэгээрлийн төв, эрүүл мэндийн төв, Соёлын байгууллагууд ажиллаж байсан. Сүмбэр цагаан сум -1927-1928 он Сүмбэр сум-1928-1931 он Өргөн цэцэрлэг сум-1931-1952 он Өргөн цэцэрлэг сумын АДХ-ын гүйцэтгэх захиргаа 1952-1958 он Өргөн сум 1958 оноос үйл ажиллагаагаа явуулж байсан. Засаг даргаар Г.Жамбалдорж 2000-2004 он М.Түмэнбаяр 2004-2008 он С.Пүрэвхүү 2008-2012 он Б.Батжаргал 2012-2016 он Ж.Сүхбаатар 2016-одоог хүртэл ажиллаж байна. Засаг даргын Тамгын газрын даргаар: Ш.Сэр-Од 2005-2008 он Н. Нармандах 2008-2009 он С.Оюунтүлхүүр-2009-2016 он О.Цасанцэцэг 2016-одоог хүртэл ажиллаж байна Сумын Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тооны талаар авч үзвэл Агентлагийн 5 ажилчин Засаг даргын тамгын газарт үндсэн 25 албан хаагч ажиллаж сум орон нутагт төрийн үйлчилгээг хүргэн ажиллаж байна.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ