АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ 2019 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

Аймгийн  Засаг  даргын  2019  оны ... дугаар   сарын ...-ны  өдрийн ....дугаартай   захирамжийн   хавсралт

 

АВЛИГАТАЙ  ТЭМЦЭХ  ҮНДЭСНИЙ  ХӨТӨЛБӨРИЙГ  2019  ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ

 

 

2019  онд  дэвшүүлсэн  зорилт:

  • Авлигатай  тэмцэх  үндэсний  хөтөлбөрийн  зорилтыг  хэрэгжүүлэхэд  иргэдийн  хяналтын  зөвлөлийн гишүүдийн  үүрэг,  оролцоог    нэмэгдүүлж, төрийн  байгууллага, албан  тушаалтны  үйл  ажиллагааны  ил  тод, нээлттэй   байдлыг  хангах  замаар  түүнд  тавих  иргэдийн   хяналтын  тогтолцоог  бэхжүүлэх 

 

Зорилго

Төрийн байгууллага, албан тушаалтан, хувийн хэвшил, иргэний нийгэм, улс төрийн нам,

бүлгийг  авлигын  эрсдэлээс  урьдчилан  сэргийлэх, олон  нийтэд  шударга  ёсны  үзэл  санааг төлөвшүүлэх, ил тод, нээлттэй, хариуцлагатай  нийгмийг хөгжүүлэх

Үйл ажиллагаа

Арга хэмжээ

Шалгуур үзүүлэлт

Хэрэгжилтийг хариуцах байгууллага

Хариуцах  нэгж

Хэрэгжих хугацаа

Нэг. Шударга,  хариуцлагатай,  ил тод нийтийн  албыг  бэхжүүлэх  замаар  авлигын эрсдэлээс  урьдчилан  сэргийлэх, төрийн  жинхэнэ албан  хаагчийн  сонгон  шалгаруулалт болон томилгоонд улс төрийн нөлөөллөөс ангид, мэдлэг, боловсролд  суурилсан

  мерит  зарчмыг  хэрэгжүүлэх  зорилтыг  хангах  чиглэлээр

1.

Төрийн албаны төв байгууллагын дүгнэлт, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан байдлыг үндэслэн албан тушаалд томилох тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хариуцлагыг дээшлүүлэх

1

Төрийн албаны зөвлөлийн болон салбар зөвлөлийн дүгнэлт, нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг (ХАСУМ)-ийг хянасан дүгнэлтийг олон нийтэд ил тод, нээлттэй болгох

Дүгнэлтүүд нээлттэй, ил тод болсон байх

Бүх  шатны төрийн байгууллага

ТАСЗ

2019

2.

2

Төрийн захиргааны төв байгууллагын хүний нөөцийн жагсаалт, төрийн албанаас түр чөлөөлөгдсөн, Төрийн албаны тухай хуульд заасан үндэслэлээр чөлөөлөгдсөн төрийн албан хаагчийн нөөцийн бүртгэлийг ил тод, нээлттэй  болгох

Нөөцийн жагсаалт, бүртгэл ил тод, нээлттэй болсон байх

Бүх шатны төрийн байгууллага

ТАСЗ

2019

3.

Нийтийн албанд томилогдох албан тушаалтны ёс зүй, мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын шалгуурыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, албан тушаалтныг мэдлэг, боловсролд суурилсан мерит зарчмыг баримтлан томилох, дэвшүүлэх

3

Албан тушаалтанд тавигдах ёс зүй, мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын ерөнхий болон тусгай шалгуурыг үндэслэн төрийн албанд томилох, дэвшүүлэх тогтолцоог бүрдүүлэх

Албан тушаалтанд тавигдах ёс зүй, мэдлэг, боловсрол, туршлага, ур чадварын шалгуурыг шинэчилсэн байх

Бүх шатны төрийн байгууллага

ТАСЗ

2019

4.

Нийтийн албан тушаалтанд холбогдох авлига, ашиг сонирхол, ёс зүйтэй холбоотой гомдол, мэдээллийг хүлээн авах, хянан шалгах, хариуцлага хүлээлгэх арга хэлбэрийг тодорхой болгож, дотоод хяналтын тогтолцоог бүрдүүлэх

4

Албан тушаалтанд холбогдох авлига, ашиг сонирхол, ёс зүйтэй холбоотой өргөдөл, гомдол, мэдээллийг хүлээн авах, хянан шалгах, хариуцлага хүлээлгэх үйл ажиллагааг шинэ арга хэлбэрт шилжүүлэх, дотоод хяналтын тогтолцоог  бүрдүүлэх

Өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шалгах ёс зүйн хороо, хяналт шалгалт, дотоод аудитын нэгжийн үйл ажиллагааны үр дүн сайжирсан байх

Бүх шатны төрийн байгууллага

ХЭЗХ

2019

5.

Төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлж, мэдээлэл солилцох нөхцөл, боломжийг сайжруулах

5

Төрийн байгууллагуудын албан хэрэг хөтлөлтийн системүүдтэй нийтийн түлхүүрийн дэд бүтцийг холбох

Албан бичиг цахим орчинд баталгаажиж, мэдээлэл солилцох мэдээллийн систем бий болсон байх

Бүх шатны төрийн байгууллага

ХЭЗХ

Архивын  тасаг

2019

6.

Нийтийн албаны сургалтын институт байгуулах, албан тушаалтныг давтан сургах боломжийг бүрдүүлэх

6

Төрийн албаны бүх чиглэлээр богино хугацааны болон давтан сургалт явуулах нийтийн албаны сургалтын институт байгуулах

Нийтийн албаны сургалтын институтийг байгуулсан байх

 

Бүх шатны төрийн байгууллага

 

ТЗУХ

 

2019

7.

7

Сургалтын модуль, давтан сургалтын хөтөлбөр боловсруулах

Модуль, хөтөлбөрийн дагуу сургалтыг явуулсан байх

Бүх шатны төрийн байгууллага

ТЗУХ

2019

8.

8

Авлигын  эсрэг  сургалт, давтан сургалтыг  зохион байгуулах

Хуулийн үйлчлэлд хамаарах нийт албан  хаагчдын  90 хувь  буюу  182 албан  хаагчийг давтан  сургасан байх

Бүх шатны төрийн байгууллага

ХЭЗХ

2019

Хоёр. Төрийн  үйлчилгээний  нээлттэй  байдлыг  хангаж,  цахим  үйлчилгээг  хөгжүүлж,  чанар  хүртээмжийг  сайжруулах,

үйлчлүүлэгчийн  эрх  ашгийг  дээдэлж, төрийн албан хаагчийн хариуцлагыг дээшлүүлэх зорилтыг хангах чиглэлээр

9.

Төрийн үйлчилгээг иргэнд цахим хэлбэрээр хүргэх тогтолцоог бүрдүүлэн, цахим үйлчилгээний нэгдсэн сүлжээ бий болгож, бэхжүүлэх

1

Төрийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлэхэд учрах хүндрэл бэрхшээл, шийдвэрлэх арга замыг судалж, цахим хэлбэрт шилжүүлэх төрийн үйлчилгээний жагсаалтыг шинэчлэн  батлуулах

Цахим хэлбэрээр үзүүлэх төрийн үйлчилгээний жагсаалтыг шинэчилсэн байх

Бүх шатны төрийн байгууллага

ТЗУХ

2019

10.

2

Төрийн үйлчилгээний нэгдсэн сүлжээ бий болгож, бэхжүүлэх

Төрийн үйлчилгээний нэгдсэн портал сайтыг боловсронгуй болгосон байх

Бүх шатны төрийн байгууллага

ТЗУХ

2019

11.

Зөвшөөрөл олгох журмыг хялбарчилж, түүнд тавих хяналтын тогтолцоог бүрдүүлэх, зарим төрлийн зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг төрийн бус байгууллагад шилжүүлэх

 

3

Зарим төрлийн зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг төрийн бус байгууллагад  шилжүүлэх

 

 

Төрийн бус байгууллагад шилжүүлэх зөвшөөрлийг тодорхойлсон байх

 

 

 

Агентлаг, аймаг, сумдын Засаг дарга

ХОХБТХ

2019

 

 

 

 

 

 

12.

Эрсдэлд суурилсан төрийн хяналт шалгалт болон аж ахуйн нэгжийн дотоод хяналтыг бэхжүүлэх, хяналт шалгалтын 70 хувийг урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулах, чиглэлийг цөөрүүлэх замаар төрийн хяналт шалгалтын тогтолцоог боловсронгуй болгох

 

 

 

 

 

 

4

Хяналт шалгалтын 70 хувийг урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулах, хяналт шалгалтын чиглэлийг цөөрүүлэх

Хяналтын шалгалтын 70 хувийг урьдчилан сэргийлэх зорилгоор зохион байгуулдаг болсон байх

Бүх шатны төрийн байгууллага

МХГ

СХАА

2019

13.

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид хөндлөнгийн үнэлгээ хийх, албан хаагчийн үйл ажиллагааг иргэн үнэлэх тогтолцоог нэвтрүүлж, үйлчилгээг сайжруулах

5

Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжид хөндлөнгийн үнэлгээ хийлгүүлэх

ТББ, мэргэжлийн холбоо, хөндлөнгийн мэргэжлийн байгууллагаар 2 жил тутамд үнэлгээ хийлгэсэн байх

Бүх шатны төрийн байгууллага

ТЗУХ

2019

14.

6

Төрийн албан хаагчдын үйл ажиллагааг иргэн үнэлэх тогтолцоог нэвтрүүлэх

Төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд иргэд үнэлгээ өгдөг болсон байх

Төрийн үйлчилгээний байгууллага

ТЗУХ

2019

Гурав. Төсөв, санхүү, аудитын үйл ажиллагааны удирдлага, хяналтыг сайжруулах, ил тод байдлыг хангах, төсвийн хөрөнгө,

гадаадын зээл, тусламжийг үр ашигтай, зориулалтын дагуу зарцуулах, хариуцлагыг дээшлүүлэх зорилтыг хангах чиглэлээр

15.

Улсын болон орон нутгийн төсөв, санхүүгийн удирдлагын тогтолцоог сайжруулах, ил тод, нээлттэй, хариуцлагатай байх зарчмыг мөрдүүлэх

1

Гадаадын зээл тусламж, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжих хөрөнгө оруулалт болон төсөл, хөтөлбөр, арга хэмжээ бүрийн явц, гүйцэтгэлийг цахимаар хянах орчныг бүрдүүлж, нээлттэй, ил тод болгох, мэдээллийг сайжруулах

 

Хөрөнгө оруулалт, төсөл, хөтөлбөрийн явц, гүйцэтгэлийг цахимаар хянах боломжийг судалж, хэрэгжүүлсэн байх

 Засаг дарга нар

СТСХ

ХОХБТХ

ОНӨГ

2019

16.

Засгийн газрын тусгай сангийн санхүүжилт, зарцуулалтыг ил тод, хяналттай болгох

2

Засгийн газрын тусгай сангийн санхүүжилт, зарцуулалтын мэдээллийг Шилэн дансны нэгдсэн цахим хуудсанд “ЗГ -ын тусгай сангийн мэдээлэл” гэсэн цэсээр олон нийтэд мэдээлэх ажлыг зохион байгуулах

Мэдээллийг олон нийтэд хүргэх ажлыг хэвшүүлсэн байх

Бүх шатны төрийн байгууллага

СТСХ

ХОХБТХ

ОНӨГ

2019

17.

3

Тусгай сангийн хөрөнгийг захиран зарцуулах шийдвэрийн ил тод, нээлттэй байдлыг хангах, иргэд олон нийтийн зүгээс хяналт тавих боломжийг нээх

Тусгай сангийн хөрөнгийг зарцуулах шийдвэрийн ил тод байдлын үнэлгээг хийж, холбогдох журам, дүрэмд өөрчлөлт оруулсан байх

 

Төсвийн ерөнхийлөн захирагч

СТСХ

ХОХБТХ

ОНӨГ

2019

18.

 

 

 

Төсвийн төсөл хэлэлцэхэд олон нийтийн оролцоог хангах

 

 

 

 

4

Орон нутгийн төсвийн төслийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэх, төсвийн төсөлд олон нийтийн саналыг авч тусгах

Орон нутгийн төсвийн төслийг иргэд, олон нийтээр хэлэлцүүлэх нөхцөл бүрдсэн байх

Бүх шатны төрийн байгууллага

СТСХ

ХОХБТХ

 

2019

19.

 

 

5

 

 

Орон нутгийн төсвийн төсөлд санал авах хэлэлцүүлгийн талаар Засгийн газрын www.iltod.mn www.shilendans.com цахим хуудас болон бусад мэдээллийн хэрэгслээр иргэд, олон нийтэд мэдээлэл хүргэх

Цахим хуудас болон бусад хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төсвийн төсөлд санал авах мэдээллийг хүргэж хэвшсэн байх

Бүх шатны төрийн байгууллага

СТСХ

ХОХБТХ

 

2019

20.

Аудитын дүгнэлтийн дагуу авах арга хэмжээ, хариуцлагын тогтолцоог сайжруулах

6

Иргэн, хуулийн этгээдэд учруулсан хохирлыг барагдуулсны улмаас захиргааны байгууллагад учирсан хохирлыг буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлэх тогтолцоог бүрдүүлэх

Журмыг батлуулж, хариуцлага хүлээлгэх тогтолцоог бүрдүүлсэн байх

 Бүх шатны төрийн байгууллага

СХАА

2019

21.

Төрийн аудитын байгууллагын хараат бус байдал, чадавхийг бэхжүүлэн аудитын чанар, үр нөлөөг дээшлүүлж, авлигаас урьдчилан сэргийлэх нөхцөлийг хангахад дэмжлэг үзүүлэх

7

Төрийн аудитын байгууллага зарим чиг үүргээ аудитын бусад байгууллагаар гүйцэтгүүлэхдээ тэгш оролцоог хангах, олон нийтийн  хяналтыг сайжруулах

Аудитын лицензтэй байгууллагуудын талаарх мэдээллийг олон нийтэд тогтмол хүргэсэн байх

Бусад аудитын байгууллага

СХАА

2019

Дөрөв. Худалдан  авах  ажиллагааны  эрх  зүйн  зохицуулалтыг  боловсронгуй  болгож, үр ашигтай, шударга, ил тод, нээлттэй  байдлыг  нэмэгдүүлж, хяналт  хариуцлагыг  дээшлүүлэх  зорилтыг  хангах  чиглэлээр

22.

Төрийн болон орон нутгийн  өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийг хангах, үнэлгээний хорооны гишүүдийн ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлэг бүрдүүлэлт, тайлагналтыг тогтолцоог боловсронгуй  болгох

1

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийг байдлыг хянах, ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг цаг хугацаанд нь цахим  системд  оруулах

Сумд, агентлагын Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт сайжирч, зөрчил багассан байх, ашиг сонирхлын зөрчлийн мэдүүлгийг цахим системд цаг хугацаанд оруулж хэвших

Бүх шатны төрийн байгууллага

ОНӨГ

2019

23.

Худалдан авах ажиллагааны бодлого, төлөвлөлтийг сайжруулж, ил тод болгох, олон нийтээр хэлэлцүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх

2

Цахим худалдан авах ажиллагааны нэгдсэн системд мэдээллээ бүрэн оруулах, тогтмол ажиллагааг хангах, хэрэгжүүлээгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх

Сумд, агентлагын цахим системийн ашиглалт нэмэгдсэн байна.

Бүх шатны төрийн байгууллага

ОНӨГ

2019

24.

 

3

Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийг бүртгэлжүүлэх тухай саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлэх

Хэрэгжилтийг хангасан байх

 

Бүх шатны төрийн байгууллага

ОНӨГ

2019

Тав. Авлигаас урьдчилан  сэргийлэх үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн хяналт, иргэний нийгмийн байгууллагын үүрэг,

оролцоог нэмэгдүүлэн, идэвх санаачилгыг дэмжих зорилтыг хангах чиглэлээр

25.

Төрийн байгууллага, түүний удирдлагын үйл ажиллагаанд төрийн бус байгууллага хяналт тавих боломжийг бий болгох, төрийн зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх, санхүүжилтийг ил тод, үр ашигтай зарцуулах, түүнд хяналт тавих тогтолцоог бүрдүүлэх

1

Төрийн байгууллага, түүний удирдлагын үйл ажиллагаанд төрийн бус байгууллага хяналт тавих боломжийг бүрдүүлэх

Хяналт тавих боломж бүрдсэн байх

Бүх шатны төрийн байгууллага

ХЭЗХ

2019

26.

2

Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж, төсвөөс олгож байгаа санхүүжилтийн зарцуулалтыг ил тод, нээлттэй болгож  нийтэд  мэдээлэх

Төрийн бус байгууллагад шилжүүлэх боломжтой төрийн үйлчилгээний жагсаалтыг баталсан байх

Аймгийн

Засаг дарга

СТСХ

 

2019

27.

Орон нутгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон яам, агентлагийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөлийг байгуулан ажиллуулах

3

Орон нутаг дахь  гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон яам, агентлагийн дэргэд авлигаас урьдчилан сэргийлэх олон нийтийн хяналтын дэд зөвлөлийг байгуулан ажиллуулах

Олон нийтийн дэд зөвлөл байгуулагдаж, үйл ажиллагаа нь жигдэрсэн байх

ГХУСАЗСЗ

ХЭЗХ

2019

28.

4

Авлига, албан  тушаалын гэмт  хэргийг хянан  шийдвэрлэсэн талаар улирал  тутамд  мэдээллийг  холбогдох байгууллагаас  авч удирдлагыг  мэдээллээр  хангах,  АТГ-т хүргүүлэх

Цаашид  авах  арга  хэмжээний  чиглэл, хандлагыг  тодорхойлох  боломж  бүрдэнэ.

ЭБАТ

ХЭЗХ

2019

29.

Төрийн байгууллагад мөрдөгдөж буй дүрэм, журам нь хүнд суртал чирэгдэл учруулж байгаа бол нягтлан үзэж  хуульд нийцүүлнэ.

5

Төрийн  байгууллага, албан  тушаалтны  гаргасан  тушаал, шийдвэр, дүрэм, журмыг  хяналтад  авах

Мэдээллийн нэгдсэн  сан   үүсгэсэн  байх

Бүх шатны төрийн байгууллага

ХЭЗХ

2019

30.

 

6

Төрийн  албан  хаагчдын  сахилга, ёс зүйтэй  холбоотой  өргөдөл, гомдол, мэдээлэл  болон  зөрчлийн  судалгааг  улирал  бүр  авч, дүн  шинжилгээ  хийх

Мэдээллийн нэгдсэн  сан   үүсгэсэн  байх

Бүх шатны төрийн байгууллага

ТАСЗ

ТЗУХ

2019

31.

Авлига үүсэхэд нөлөөлж байгаа шалтгаан, нөхцөл, авлигад өртөх эрсдлийн ажил үйлчилгээг тодорхойлж санал дүгнэлт гаргах

7

Төрийн  байгууллагуудын  хуулиар  хүлээсэн  үүргийн  биелэлтийг  дүгнэх  шалгуур  үзүүлэлтийг  боловсруулж, дүгнэх

Шалгуур  үзүүлэлт  батлагдсан  байна.

Иргэний  хяналтын  зөвлөл

ХЭЗХ

2019

32.

8

Төрийн байгууллагын   үйлчилгээний  шударга, ил тод, нээлттэй  байдлын  талаарх  судалгааг  Иргэний  хяналтын  зөвлөлтэй  хамтран  зохион  байгуулах

Төрийн  үйлчилгээний  шударга, ил тод, нээлттэй  байдалд  дүгнэлт  өгнө.

Иргэний  хяналтын  зөвлөл

ХЭЗХ

2019

33.

9

Хүнд  сурталтай  төрийн  ажил  үйлчилгээний  талаар  нээлттэй  мэдээлэл  авах  ажлыг  зохион  байгуулах

Иргэдийн  төрийн  үйлчилгээг  саадгүй  авх  эрх  хангагдана.

Иргэний  хяналтын  зөвлөл

ХЭЗХ

2019

34.

 

10

Төрийн  байгууллагуудын  цахим  хаягт  үзлэг  шалгалтыг  явуулж, дүн  шинжилгээ  хийх

Хуулийн  хэрэгжилтийг  хангах

Иргэний  хяналтын  зөвлөл

ХЭЗХ

ХШҮДАХ

2019

Зургаа. Шударга  ёсны  үзэл  санааг  төлөвшүүлэн, олон  нийтийг  соён  гэгээрүүлэх  үйл  ажиллагааг  үе  шаттай  зохион  байгуулж,

авлигын  эсрэг  боловсролыг  дээшлүүлэх  зорилтыг  хангах  чиглэлээр

35.

Авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэхэд иргэн, төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог хангах арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлэх

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Авлигын эсрэг хууль,  үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг  тогтоосон хугацаанд  тайлагнах

1

Суурь  судалгаанд  үндэслэн авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх зорилгоор иргэдэд зориулсан сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах

Шударга ёсны үзэл санаа нийгэмд төлөвшиж, иргэн өөрт учирч байгаа хүндрэл,

бэрхшээлийг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлдэг байх нийгмийн сэтгэлгээ, хандлага өөрчлөгдсөн байх

Агентлаг, аймаг, сум, багийн Засаг дарга

ХЭЗХ

2019

36.

2

Авлигын эсрэг хууль тогтоомжийг сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулах чиглэлээр аймаг, сумын Иргэний танхим болон Эрх зүйн туслалцаа үзүүлэх төвтэй хамтран ажиллах

Аймгийн ЗДТГ-ын Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөөний хэрэгжилтийн үнэлгээ ахисан байх

Аймаг, сумын  ИТХ, ЗДТГ

ХЭЗХ

2019

37.

3

Төрийн байгууллагуудын Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийн үр дүнг сайжруулах

Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны хэрэгжилтийн үнэлгээ ахисан байх

Бүх шатны төрийн байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгж

ХЭЗХ

2019

38.

4

Авлигаас  урьдчилан  сэргийлэх, соён  гэгээрүүлэх  сургалтын  нэгдсэн  төлөвлөгөө  боловсруулж, сургалтыг  үе  шаттай  зохион  байгуулах

Авлига, ашиг  сонирхлын  зөрчлөөс  урьдчилан  сэргийлэх системтэй  мэдлэг  олгосон  байна.

Бүх шатны төрийн байгууллага, төрийн өмчит аж ахуйн нэгж

ХЭЗХ

2019

39.

Авлигатай  тэмцэх, урьдчилан  сэргийлэх, соён гэгээрүүлэх  арга  хэмжээг  хэрэгжүүлэх

5

“Авлигаас  ангид  сайн  засаглалын  сайн  санаачилга-2019”  уралдааныг аймгийн  хэмжээнд   зохион  байгуулах

Төрийн  үйлчилгээний  шударга, ил тод, нээлттэй  байдал  хангагдана.

Бүх шатны төрийн байгууллага

ХЭЗХ

2019

40.

6

Авлигын  хор  хөнөөлийг ухуулан  таниулах, авлигаас  урьдчилан  сэргийлэх, соён  гэгээрүүлэх  ажлын  хүрээнд  видео  шторкыг  орон  нутгийн  хэвлэл  мэдээллийн  хэрэгслээр  түгээх   ажлыг  хамтран  зохион  байгуулах

Мэдээллийн  ил  тод, нээлттэй  байдал  хангагдана.

Бүх шатны төрийн байгууллага

ХЭЗХ

2019

41.

 

 

 

 

 

7

Авлига, ашиг  сонирхлын  зөрчлөөс  урьдчилан  сэргийлэх, ёс зүй, ил тод байдлыг  сайжруулах, хүнд  суртал, чирэгдлийг  арилгах  чиглэлээр  дотоод, гадаадын  сайн  туршлага, оновчтой  шийдлийг  сурталчлах, түгээх  нэвтрүүлэх  ажлыг  зохион  байгуулах

Үйл  ажиллагаанд  шинэ  шийдэл нэвтэрнэ.

Бүх шатны төрийн байгууллага

ХЭЗХ

2019

42.

Боловсролын байгууллага болон гэр бүлээр дамжуулан авлигыг үл тэвчих, шударга иргэнийг төлөвшүүлэх зорилгоор олон талт арга хэмжээ зохион байгуулах, авлигын эсрэг боловсрол олгох агуулгыг бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөр, стандартад тусгах

8

Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын агуулга, хичээлийн  хөтөлбөрт шударга ёсны үзэл, хандлагыг бий болгох, авлигыг үл тэвчих үзлийг төлөвшүүлэх асуудлыг тусгах

Сурагчдын нас, сэтгэл зүйн онцлогт тохирсон сургалтын хөтөлбөр болон хэрэглэгдэхүүнийг боловсруулж туршсан байх

Аймаг, сумын боловсролын байгууллага

ХЭЗХ

НХБХ

2019

43.

9

Оюутан, сурагч, эцэг, эхийг хамруулсан шударга ёсны сэдэвт өдөрлөг, сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах

Хүүхэд, залуучуудын шударга зан чанар, ёс суртахууны үнэлэмж дээшилсэн байх

Аймаг, сумын   ЗДТГ, бүх  шатны боловсролын байгууллага

ХЭЗХ

НХБХ

2019

Эрх  бүхий  албан  тушаалтны  үйл  ажиллагаанд  дэмжлэг  үзүүлэх  чиглэлээр

44.

 

 

 

 

Авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах, уг асуудлаар АТГ-тай харилцах эрх бүхий албан тушаалтантай байх

1

Дорноговь  аймгийн  Авлигатай  тэмцэх  газрын  чиг  үүргийг  хэрэгжүүлэн  ажиллаж  буй  эрх  бүхий  албан  тушаалтны  нэгдсэн  судалгааг  гаргах, уулзалтыг  зохион  байгуулах

Эрх  бүхий  албан  тушаалтнуудын  хамтын  ажиллагаа  дээшилсэн  байна.

ЭБАТ

ХЭЗХ

2019

45.

2

Орон  нутгийн  мэдүүлгийг  бүртгэх, хадгалах, эрх  бүхий  албан  тушаалтны  үйл  ажиллагаанд  хяналт  тавьж  ажиллах

Эрх  бүхий  албан   тушаалтны  үүрэг, хариуцлага  дээшилнэ.

ЭБАТ

ХЭЗХ

2019

46.

3

Цахим  систем  ашиглан  мэдүүлэг  гаргагчдын  сүүлийн  3 жилийн  ХОМ-д  судалгаа  хийж, орлого, хөрөнгийн  өсөлт  бууралтад  дүн  шинжилгээ  хийх

Мэдүүлгээ  үнэн  зөв  мэдүүлэх  нөхцлийг  бүрдүүлнэ.

ЭБАТ

ХЭЗХ

2019

47.

 

4

Хууль  бус  орлого, хөрөнгийг  илрүүлж, гэмт  хэргийн  шинжтэй  зөрчил  илэрсэн  тохиолдолд  АТГ-т  шилжүүлэх

Дахин  зөрчил  гаргахаас  урьдчилан  сэргийлнэ.

ЭБАТ

ХЭЗХ

2019

48.

 

5

Орон  нутгийн  хэмжээнд  томилгоотой  холбоотой  шийдвэрт  судалгаа, дүн  шинжилгээ  хийж, тухайн  салбарт  гарч  буй  нөхцөл байдалд  үнэлэлт, дүгнэлт  өгөх, ашиг  сонирхлын  зөрчил  үүсэх, үүсч  болзошгүй  нөхцлийн  талаар  зөвлөмж, чиглэл  өгөх 

Ашиг  сонирхлын  зөрчил  үүсэхээс  урьдчилан  сэргийлэх  нөхцөл  бүрдэнэ.

ЭБАТ

ХЭЗХ

2019

Авлигатай  тэмцэх  газраас  өгсөн  үүрэг, чиглэлийг  хэрэгжүүлэх  талаар

49.

Авлигатай  тэмцэх  газраас  өгсөн  үүрэг, чиглэлийг  хэрэгжүүлэх  талаар

1

Авлигатай  тэмцэх  газраас  холбогдох  этгээдэд  хүргүүлсэн  зөвлөмжийн хэрэгжилтэд  хяналт  тавих 

Хуулиар  хүлээсэн  үүргийн  биелэлт  хангагдана.

ЭБАТ

ХЭЗХ

2019

50.

2

Албан  тушаалтан  өөрт  ногдуулсан  сахилгын  шийтгэлийн  талаарх  мэдээллийг холбогдох  этгээд  болон  нийтэд  өөрийн  зардлаар  хүргэсэн  тухай  мэдээллийн  сан  үүсгэн  ажиллах

АТГ-ын 2018.11.14-ний  өдрийн  А/123 дугаар  тушаалын  хэрэгжилт  хангагдана.

ЭБАТ

ХЭЗХ

2019

 

 

Товчилсон  үгийн  тайлбар:

 

  • ТАСЗ -  Төрийн  албаны  салбар  зөвлөл
  • ТЗУХ - Төрийн  захиргааны  удирдлагын  хэлтэс
  • ХЭЗХ - Хууль, эрх  зүйн  хэлтэс
  • НХБХ - Нийгмийн  хөгжлийн  бодлогын  хэлтэс
  • ХОХБТХ - Хөрөнгө  оруулалт, хөгжлийн  бодлого, төлөвлөлтийн  хэлтэс
  • СТСХ - Санхүү, төрийн  сангийн  хэлтэс
  • ХШҮДАХ – Хяналт - шинжилгээ,  үнэлгээ, дотоод  аудитын  хэлтэс  
  • МХГ- Мэргэжлийн  хяналтын  газар
  • ОНӨГ- Орон  нутгийн  өмчийн  газар
  • СХАА- Санхүүгийн   хяналт, аудитын  алба

АЙМГИЙН  ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

 

# Файлын нэр Тайлбар
1 Awliga-tol-2018.docx
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ