2024 оны 1-р улиралд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн мэдээ

 

0                                                                                          Хүснэгт - 3
Гомдлын агуулга Тоо Хувь Өргөдөл гомдлыг бууруулахад цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал
Аймаг, сумын Засаг даргын Тамгын газар, төрийн захиргааны байгууллага, албан тушаалтантай холбоотой  11 -343
-Дорноговь аймгийн төрийн байгууллага албан тушаалтнаас төрийн үйлчилгээ авсан иргэдийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэж хуулиар хамгаалагдсан эрх чөлөө, ашиг сонирхлоо  сэргээлгэхээр гомдол, санал гаргасан хүсэлтийг салбар, байгууллага, албан тушаалтан бүрээр нарийвчлан судлах
-Аймгийн ЗДТГ, сум, агентлаг байгууллагуудаас иргэний өргөдөл гомдлыг шийдвэрлэж буй байдал, иргэний сэтгэл ханамжийн байдалд тус бүр аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсээс хариуцсан ажлын хэсэг гарган улирал бүр дүн шинжилгээ хийж холбогдох байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцох, үүрэг чиглэл, зөвлөмж өгөн ажиллах
-Судалгаа болон хяналт шинжилгээ, үнэлгээний дүнд үндэслэн тухайн салбар, байгууллага, албан хаагчийн жил улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгуулан өөрийн чиг үүргийн хүрээнд хэрхэн шийдвэрлэж хэрэгжүүлсэн  хэрэгжилтийг дүгнэн үр дүнг тооцох,         
-Агентлаг, сумдын тухайн асуудлыг хариуцсан ажилтнууд өргөдөл, гомдлын бүртгэл, ангиллыг тодорхой хийж гүйцэтгэх, энэ мэдээлэлд үндэслэн сум, агентлаг, байгууллагын удирдлага эсвэл хөгжлийн бодлого төвлөвлөлт, хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан хүлээн авсан өргөдөл, гомдолд  судалгаа дүгнэлт хийж, үр дүн, үр нөлөөг тооцож ажиллах,
-Төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагаатай холбогдох иргэний өргөдөл, хүсэлт болон байгууллагын дотоод ажил үйлчилгээтэй холбоотой ажилтны гаргасан өргөдлийг энэхүү хуулийн хэрэгжилтийн хүрээнд гаргах өргөдөл, гомдлын тайланд тусгахгүй байх чиглэлийг дахин байгууллагуудад өгч тайлан мэдээний тооны үнэн зөв байдалд онцгойлон анхаарч ажиллах
-Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хүрээнд төрийн албан хаагчтай холбоотой ёс зүйн зөвлөл, хороонд гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг энэхүү хуулийн хүрээнд тайлагнах уу, төрийн албаны зөвлөлд тайлагнагдах уу,  тоон давхардлыг арилгах чиглэлээр зөвлөмж чиглэл өгч нэг мөр ойлголттой болж хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах  
 
Тус аймгийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг хилийн боомтууд, Хил хоорондын ачаа, зорчигч  тээвэрлэлттэй холбоотой 6 -7.5
Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны зарим доголдол, эмч ажиллагсдын ажлын хариуцлага, ёс зүйтэй холбогдох гомдол,   5 -120
Цагдаагийн байгууллагын албан хаагчтай холбоотой 3 -13.3
Хөдөлмөр, халамж үйлчилгээтэй холбоотой 4 -8
Иргэдийн эрчим хүч, ус дулаан хангамжтай холбоотой 2 66,6
Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай холбоотой 2 0
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагатай холбоотой  1 33.3
Газар харилцаатай холбоотой  5 0
                       МЭДЭЭ ГАРГАСАН:
                          _ТЗУХ-ийн мэргэжилтэн          _________________  _/__Д.Цэрэн_/__
                                  /албан тушаал/                               /гарын үсэг/                /гарын үсгийн тайлал/

            ХЯНАСАН:
                 ___Тамгын газрын дарга_  _________________  _/_Н.Хонгорзул_/__
             /албан тушаал/                        /гарын үсэг/                 /гарын үсгийн тайлал/

                         2024 оны 04  дугаар сарын 10-ны өдөр.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ