2024 оны 1-р улиралд иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийн тайлан

2024 ОНы I улиралд  ДОРНОГОВЬ  АЙМГИЙН  ТӨРИЙН  

БАЙГУУЛЛАГА,  АЛБАН ТУШААЛТАНД ХАНДАЖ ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН

ӨРГӨДӨЛ,  ГОМДЛЫН   ШИЙДВЭРЛЭЛТИЙН   ТАЙЛАН

 

2024.04.10.                                                                                         Сайншанд

Дорноговь аймгийн Засаг дарга, түүний Тамгын газарт иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандан гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай" хууль, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулахтай холбогдон гарсан зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын Тамгын газарт ирсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хянан шийдвэрлэх тухай журмын хүрээнд шийдвэрлэн ажиллалаа.

Аймгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх ажлыг зохион байгуулах, үр дүнг тооцох, аймгаас гарах бодлого, шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах, нээлттэй, шуурхай, ил тод байдлыг хангах зорилгоор  нийт сумдад иргэдийн санал, хүсэлт, гомдол, мэдээллийг хүлээн авах нээлттэй утас ажиллуулж, аймгийн "Төрийн үйлчилгээний төв"-д 7052-3737, аймгийн Засаг даргын Тамгын газарт 7052-1111 тусгай дугаарын утас тус тус ажиллуулж байна.

 Эдгээр шууд утсаар 24, байгууллагын цахим хаягаар 16 иргэний санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулсан.  Мөн сумдын "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-өөр дамжуулан 231 иргэний санал, хүсэлтийг тус тус хүлээн авч шийдвэрлэн ажиллалаа.

 Монгол Улсын Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвөөс шилжиж ирсэн 43 өргөдөл, гомдлыг хүлээн авсны 27-г нь 1-30 хоногт шийдвэрлэж хариуг зохих журмаар өгсөн бөгөөд 16 өргөдөл, гомдол судлагдаж байна.

 Аймгийн Засаг  дарга, түүний Тамгын  газарт хандаж нийт 125 өргөдөл, гомдол ирснээс  бичгээр  78,  Аймгийн Засаг даргын Тамгын газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах  7052-11-11 утсаар 5,   http://dornogovi.gov.mn/  сайт хаягаар 3,  Засгийн газрын иргэд, олон нийттэй  харилцах 11-11 төвөөр дамжуулан 37 өргөдөл, гомдол хүлээн авч судлан шийдвэрлэж байна.

 

2024 оны 1-р улиралд бүх сумын Засаг даргын Тамгын газар, 8 агентлагийн өргөдөл, гомдол хариуцсан ажилтнуудад   цахим сургалтыг нэг удаа зохион байгуулж, 5 сумын Засаг даргын Тамгын газар, 5 агентлагийн өргөдөл гомдол хариуцсан ажилтнуудад газар дээр нь зааварчилга, арга зүйн зөвлөгөө өглөө.

Иргэд олноор үйлчлүүлдэг аймгийн төвийн 12 агентлаг, байгууллагад өргөдөл гомдол хүлээн авах саналын хайрцаг байрлуулж иргэдийг хүлээлгэхгүйгээр тэдний санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байна.

Тайлант хугацаанд тус аймгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтан нийт 2172 өргөдөл, гомдол, санал, хүсэлт хүлээн авснаас 1323-ийг хуулийн хугацаанд шийдвэрлэн хариуг өгч, 849 өргөдөл гомдол судлагдаж байгаа болон шийдвэрлэх хугацаа хэтэрсэн байна.

Эдгээрээс аймгийн Засаг дарга, түүний Тамгын газарт хандан нийт 125 өргөдөл ирснээс 91 өргөдлийг 3-28 хоногийн хугацаанд шийдвэрлэсэн бөгөөд 34 өргөдөл судлагдах шатандаа, 2 өргөдлийг холбогдох байгууллагад шилжүүлсэн байна. Эдгээрийн 82.4 хувийг хугацаанд нь шийдвэрлэсэн байна.

Сумдын Засаг дарга түүний Тамгын газрууд нийт 804 өргөдөл, гомдол хүлээн авч эдгээрийн 94.5 хувийг хуулийн хугацаанд  шийдвэрлэж 154 нь судлагдах шатандаа байна,

Агентлаг, байгууллагууд нийт  1156 өргөдөл санал хүлээн авч 761-г хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг зохих журмаар өгсөн байна.

Аймгийн удирдлагууд 156 иргэнийг өөрийн биеэр хүлээн авч уулзан санал, гомдол, хүсэлт, мэдээллийг сонсож, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн.

Иргэдээс нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн өмнөх улирлын тайланд тусгагдан хугацаа болоогүй судлагдаж байсан 112 өргөдлийг  шийдвэрлэж, хариу өгчээ.

2024 оны 1-р улиралд аймгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж нийт 1965 өргөдөл, гомдол, санал, хүсэлт ирүүлсний 1109 нь мэдэгдэл, гомдол, санал хүсэлт, 856 байгууллагын дотоод асуудал, үйлчилгээ авах хүсэлтүүд байлаа.

Эдгээрээс 1067-г бичгээр, 43-г засгийн газрын 11-11 төвөөр дамжуулан,  17-г вэб сайт,   сошиал платформ, и-мэйл ашиглан цахимаар,  утсаар 25   өргөдөл, хүсэлт гаргажээ.

2024 оны 1-р улиралд төрийн байгууллага албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаагаар иргэдийн хуулиар хамгаалагдсан эрх чөлөө, ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж  сэргээлгэхээр гаргасан мэдэгдэл, гомдол, санал  124 /өмнөх онд 190 байсан/ байгаагаас:

1.Аймаг, сумын Засаг даргын Тамгын газар, төрийн захиргааны байгууллагатай холбоотой/  - 11, /2023 оны 4-р улиралд 32 байсан/, 

2.Тус аймгийн нутаг дэвсгэр үйл ажиллагаа явуулдаг хилийн боомтууд, Хил хоорондын ачаа, зорчигч  тээвэрлэлттэй холбоотой – 6,  /өмнөх оны мөн үед 8 байсан/, 

3.Эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны зарим доголдол, эмч ажиллагсдын ажлын хариуцлага, ёс зүйтэй холбогдох гомдол  – 5, / өмнөх оны мөн үед 6 байсан/ , 

4.Цагдаагийн байгууллагын албан хаагчтай холбоотой 3,  / өмнөх оны мөн үед 4 байсан/, 

5.Хөдөлмөр, халамж үйлчилгээтэй холбоотой – 4, / өмнөх оны мөн үед 5 байсан/,

6.Иргэдийн эрчим хүч, ус дулаан хангамжтай холбоотой – 2, өмнөх оны мөн үед 3 байсан/ ,

7.Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаатай холбоотой 2, / өмнөх оны мөн үед 2 байсан,

8.Сургуулийн өмнөх боловсрол олгох байгууллагатай холбоотой – 1, / өмнөх оны мөн үед 3 байсан/ 

9.Газар харилцаатай холбоотой – 5, / өмнөх оны мөн үед 5 байсан/,

2024 онд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын тоо өмнөх оны мөн үеэс 11-ээр буурсан байна. 

Өргөдөл, гомдлыг шийдвэрлэж хаахдаа өргөдөл гомдолд дурдагдсан асуудал яаж шийдвэрлэгдсэн, өргөдөл гаргагчийн гомдол, хүсэлт хэрхэн хангагдсан, хангагдаагүй бол ямар хууль тогтоомжийн заалтын дагуу хангах боломжгүй байгааг  тодорхой дурдаагүй, өргөдөлд дурдсан асуудлыг давтах, үйл явцыг тоочих, ерөнхий тайлбар бичих зэргээр өргөдөл гаргагч болон хяналт тавьж байгаа албан тушаалтанд ойлгомжгүй тохиолдол давтагдаж байна.  Өргөдөл, гомдлын хариуг цаг хугацаанд нь ойлгомжтой, бүрэн тодорхой өгөөгүйгээс өргөдөл гаргагч дараа дараагийн шатанд гомдол, мэдээлэл гаргах явдал гарсан  байна.  2024 оны 1-р улиарлд 3-н иргэн тодорхой нэг асуудлаар 2 удаа өргөдөл гаргасан байна.  Эдгээр нь: 

- Хил гааль, ачаа тээвэрлэлттэй холбоотой – 1,

- Мэргэжлийн салбарын хяналт, ариун цэвэр, эрүүл  ахуйтай холбоотой -1,

- Газрын харилцаатай холбоотой – 1 байна.

Тайлант хугацаанд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргах  өргөдөл, гомдол өсөн нэмэгдэж байгаад дүн шинжилгээ хийж Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 214 дүгээр захирамжаар батлагдсан удирдамжийн заалт, аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/730 дугаар захирамжийг өөрийн сум, агентлагт хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгон ажиллаа.

 2024 оны 2-р улиралд дараах асуудалд анхаарч ажиллахаар төлөвлөж байна.

-Дорноговь аймгийн төрийн байгууллага, албан тушаалтнаас төрийн үйлчилгээ авсан иргэдийн эрх ашгийг зөрчсөн гэж үзэж хуулиар хамгаалагдсан эрх чөлөө, ашиг сонирхлоо  сэргээлгэхээр гомдол, санал гаргасан хүсэлтийг салбар, байгууллага, албан тушаалтан бүрээр нарийвчлан судлах,

-Аймгийн ЗДТГ, сум, агентлаг байгууллагуудаас иргэний өргөдөл гомдлыг шийдвэрлэж буй байдал, иргэний сэтгэл ханамжийн  байдалд  тус бүр аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсээс хариуцсан ажлын хэсэг гарган   дүн шинжилгээ хийж холбогдох байгууллага, албан тушаалтанд хариуцлага тооцох,  үүрэг чиглэл, зөвлөмж өгөн ажиллах,

-Судалгаа болон хяналт шинжилгээ, үнэлгээний дүнд үндэслэн тухайн салбар, байгууллага, албан хаагчийн жил, улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгуулан өөрийн чиг үүргийн хүрээнд хэрхэн шийдвэрлэж хэрэгжүүлсэн  хэрэгжилтийг дүгнэн үр дүнг тооцох,         

-Агентлаг, сумдын тухайн асуудлыг хариуцсан ажилтнууд өргөдөл, гомдлын бүртгэл, ангиллыг тодорхой хийж гүйцэтгэх, энэ мэдээлэлд үндэслэн сум, агентлаг, байгууллагын удирдлага эсвэл хөгжлийн бодлого төвлөвлөлт, хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтан хүлээн авсан өргөдөл, гомдолд  судалгаа дүгнэлт хийж, үр дүн, үр нөлөөг тооцож ажиллах,

 -Төрийн байгууллагын үндсэн үйл ажиллагаатай холбогдох иргэний өргөдөл, хүсэлт болон байгууллагын дотоод ажил үйлчилгээтэй холбоотой ажилтны гаргасан өргөдлийг энэхүү хуулийн хэрэгжилтийн хүрээнд гаргах өргөдөл, гомдлын тайланд тусгахгүй байх чиглэлийг дахин байгууллагуудад өгч тайлан мэдээний тооны үнэн зөв байдалд онцгойлон анхаарч ажиллах

-Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хүрээнд төрийн албан хаагчтай холбоотой ёс зүйн зөвлөл, хороонд гаргасан өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг энэхүү хуулийн хүрээнд тайлагнах уу, төрийн албаны зөвлөлд тайлагнагдах уу,  тоон давхардлыг арилгах чиглэлээр зөвлөмж чиглэл өгч нэг мөр ойлголттой болж хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах  

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ