ДОРНОГОВЬ АЙМГИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ХАНДАЖ ИРГЭДЭЭС 2023 ОНЫ 1-Р УЛИРАЛД ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН

2023 ОНЫ нэгдүгээр улиралд ДОРНОГОВЬ  АЙМГИЙН  ТӨРИЙН 

 БАЙГУУЛЛАГА,  АЛБАН ТУШААЛТАНД ХАНДАЖ ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН

ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН  ШИЙДВЭРЛЭЛТИЙН  ТАЙЛАН

 

2023.04.03.                                                                                         Сайншанд

 

Дорноговь аймгийн Засаг дарга, түүний Тамгын газарт иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандан гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай" хууль, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулахтай холбогдон гарсан зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын Тамгын газарт ирсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хянан шийдвэрлэх тухай журмын хүрээнд шийдвэрлэн ажиллалаа.

 

Аймгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх ажлыг зохион байгуулах, үр дүнг тооцох, аймгаас гарах бодлого, шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах, нээлттэй, шуурхай, ил тод байдлыг хангах зорилгоор аймгийн Засаг даргын 2018 оны    10 дугаар сарын 09-ний өдрийн А/504 тоот захирамжаар баталсан "Иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээний шинэ менежмент нэвтрүүлэх тухай журам"-ыг мөрдөн ажиллаж ирлээ. Дээрх журмын дагуу нийт сумдад иргэдийн санал, хүсэлт, гомдол, мэдээллийг хүлээн авах нээлттэй утас ажиллуулж, аймгийн "Төрийн үйлчилгээний төв"-д 7052-3737, аймгийн Засаг даргын Тамгын газарт 7052-1111 тусгай дугаарын утас тус тус ажиллуулж байна.

 Эдгээр шууд утсаар 54, байгууллагын цахим хаягаар 32 иргэний санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулжээ.  Мөн сумдын "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-өөр дамжуулан 511 иргэний санал, хүсэлтийг тус тус хүлээн авч шийдвэрлэн ажиллалаа.

 Монгол Улсын Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвөөс шилжиж ирсэн 99 өргөдөл гомдлыг хүлээн авсны 73,7 хувийг  1-24 хоногт шийдвэрлэж хариуг зохих журмаар өгсөн бөгөөд бусад нь судлагдаж байна.

 Аймгийн Засаг  дарга Тамгын  газарт хандаж нийт 178 өргөдөл, гомдол ирснээс бичгээр 70, аймгийн Засаг даргын Тамгын  газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах  7052-11-11 утсаар болон   http://dornogovi.gov.mn/  сайт хаягаар 9 өргөдөл, гомдол хүлээн авч судлан шийдвэрлэсэн байна.

2023 оны эхний улиралд бүх сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон өргөдөл, гомдол хариуцсан ажилтнуудад  цахим сургалтыг нэг удаа зохион байгуулж, 6 сумын Засаг даргын Тамгын газар, 8 агентлагийн өргөдөл гомдол хариуцсан ажилтнуудад нэг бүрчилсэн    зааварчилга, арга зүйн зөвлөгөө өглөө.

Иргэд олноор үйлчлүүлдэг аймгийн төвийн 12 агентлаг, байгууллагад өргөдөл гомдол хүлээн авах саналын хайрцаг байрлуулж иргэдийг хүлээлгэхгүйгээр тэдний санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байна.

Тайлант хугацаанд тус аймгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтан нийт 2166 өргөдөл, гомдол, санал, хүсэлт хүлээн авснаас 90,1 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, хариуг өгсөн байна.

Эдгээрээс аймгийн Засаг дарга, түүний Тамгын газарт хандан 178 өргөдөл ирснээс 107 өргөдлийг 3-28 хоногийн хугацаанд шийдвэрлэсэн бөгөөд 36 өргөдөл судлагдах шатандаа, 2 өргөдлийг холбогдох байгууллагад шилжүүлсэн байна. Эдгээрийн 80.3 хувийг хугацаанд нь шийдвэрлэсэн байна.

Сумдын Засаг дарга түүний Тамгын газрууд нийт 1172 өргөдөл, гомдол хүлээн авч эдгээрийн 93.1 хувийг хуулийн хугацаанд  шийдвэрлэж, 79 нь буюу 6,7 хувь нь судлагдах шатандаа байна,

Агентлаг, байгууллагууд нийт  816 өргөдөл санал хүлээн авч 96,9 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг зохих журмаар өгсөн нь өмнөх оны мөн үеэс 1,7 хувиар өссөн байна.

Аймгийн Засаг дарга 56 иргэнийг өөрийн биеэр хүлээн авч уулзан санал, гомдол, хүсэлт, мэдээллийг сонсож хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн.

Иргэдээс нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн өмнөх жилийн тайланд тусгагдан хугацаа болоогүй судлагдаж байсан 193 өргөдлийг  шийдвэрлэж, хариу өгчээ.

2023 оны эхний улиралд ирүүлсэн нийт өргөдлийн 87,9 хувь нь санал хүсэлт, 0,5 хувь нь талархал, 1,8 хувь нь гомдлын хэлбэртэй байна. Эдгээрээс 124 иргэн цахимаар, 25 иргэн утсаар, 48 иргэн биечлэн уулзаж өргөдөл, хүсэлт гаргажээ.

Хүлээн авч шийдвэрлэсэн өргөдөл, гомдлыг агуулгаар нь авч үзвэл газар өмчлөл, эзэмшилтэй холбоотой асуудлаар 0,9 хувь нь, ажилд орох томилуулах, чөлөөлөгдөх, чөлөө хүссэн асуудлаар 5,7 хувь нь, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийн асуудлаар 2,6 хувь нь, гэр орон, мөнгө санхүүгийн дэмжлэг, тусламж хүссэн асуудлаар 1,1 хувь нь, Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, ёс зүйтэй холбоотой асуудлаар 1,8 хувь нь, бусад асуудлаар 87,9 хувь нь хандсан байна.

2023 оны нэгдүгээр улирлын байдлаар  иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын тоо өмнөх оны мөн үеэс 214-өөр буюу 21 хувиар өссөн байна. 

Төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлын тоо  тайлант улиралд аймгийн Засаг дарга түүний тамгын газарт 24 хувиар, сумдад 31 хувиар, агентлаг байгууллагад 12 хувиар тус тус өссөн дүнтэй байна.

Тайлант хугацаанд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргах  өргөдөл, гомдол өсөн нэмэгдэж байгаад дүн шинжилгээ хийж Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 214 дүгээр захирамжаар батлагдсан удирдамжийн заалт, аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/730 дугаар захирамжийг өөрийн сум, агентлагт хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгон ажиллаа.

 

 

# Файлын нэр Тайлбар
1 ӨРГӨДӨЛ-МЭДЭЭ.docx
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ