2022 онд иргэдээс төрийн байггллага албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл гомдлын мэдээлэл

2022 ОНД  ДОРНОГОВЬ   АЙМГИЙН   ТӨРИЙН   БАЙГУУЛЛАГА,

 АЛБАН ТУШААЛТАНД ХАНДАЖ ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН

ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН  ШИЙДВЭРЛЭЛТИЙН  ТАЙЛАН

 

2023.01.06.                                                                                         Сайншанд

 

Дорноговь аймгийн Засаг дарга, түүний Тамгын газарт иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандан гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай" хууль, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулахтай холбогдон гарсан зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын Тамгын газарт ирсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хянан шийдвэрлэх тухай журмын хүрээнд шийдвэрлэн ажиллалаа.

 

Аймгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх ажлыг зохион байгуулах, үр дүнг тооцох, аймгаас гарах бодлого, шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах, нээлттэй, шуурхай, ил тод байдлыг хангах зорилгоор аймгийн Засаг даргын 2018 оны    10 дугаар сарын 09-ний өдрийн А/504 тоот захирамжаар баталсан "Иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээний шинэ менежмент нэвтрүүлэх тухай журам"-ыг мөрдөн ажиллаж ирлээ. Дээрх журмын дагуу нийт сумдад иргэдийн санал, хүсэлт, гомдол, мэдээллийг хүлээн авах нээлттэй утас ажиллуулж, аймгийн "Төрийн үйлчилгээний төв"-д 7052-3737, аймгийн Засаг даргын Тамгын газарт 7052-1111 тусгай дугаарын утас тус тус ажиллуулж байна.

 Эдгээр шууд утсаар 62, байгууллагын цахим хаягаар 41 иргэний санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулжээ.  Мөн сумдын "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-өөр дамжуулан 932 иргэний санал, хүсэлтийг тус тус хүлээн авч шийдвэрлэн ажиллалаа.

 Монгол Улсын Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвөөс шилжиж ирсэн 164 өргөдөл гомдлыг хүлээн авсны 94 хувийг  1-7 хоногт шийдвэрлэж хариуг зохих журмаар өгсөн бөгөөд бусад нь судлагдаж байна.

 Аймгийн Засаг  дарга Тамгын  газарт хандаж нийт 263 өргөдөл, гомдол ирснээс бичгээр 239, аймгийн Засаг даргын Тамгын  газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах  7052-11-11 утсаар болон   http://dornogovi.gov.mn/  сайт хаягаар 24 өргөдөл, гомдол хүлээн судлан шийдвэрлэсэн байна.

2022 онд бүх сумын Засаг даргын Тамгын газрын дарга болон өргөдөл, гомдол хариуцсан ажилтнуудад  цахим сургалтыг хоёр удаа зохион байгуулж, 4 сумын Засаг даргын Тамгын газар, 9 агентлагт иргэдийн өргөдөл, гомдол шийдвэрлэлтийн байдалд газар дээр нь шалгаж зааварчилга, арга зүйн зөвлөгөө өглөө.

Иргэд олноор үйлчлүүлдэг аймгийн төвийн 12 агентлаг, байгууллагад өргөдөл гомдол хүлээн авах саналын хайрцаг байрлуулж иргэдийг хүлээлгэхгүйгээр тэдний санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байна.

Тайлант хугацаанд тус аймгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтан нийт 6145 өргөдөл, гомдол, санал, хүсэлт хүлээн авснаас 94,3 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, хариуг өгсөн байна.

Эдгээрээс аймгийн Засаг дарга, түүний тамгын газарт хандан 263 өргөдөл ирснээс 238 өргөдлийг 3-25 хоногийн хугацаанд шийдвэрлэсэн бөгөөд 15 өргөдөл судлагдах шатандаа, 4 өргөдлийг холбогдох байгууллагад шилжүүлсэн байна. Эдгээрийн 90.5 хувийг хугацаанд нь шийдвэрлэсэн байна.

Сумдын Засаг дарга түүний Тамгын газрууд нийт 4636 өргөдөл, гомдол хүлээн авч эдгээрийн 95.9 хувийг хуулийн хугацаанд  шийдвэрлэж, 193 нь буюу 4,1 хувь нь судлагдах шатандаа байна,

Агентлаг, байгууллагууд нийт  1246 өргөдөл санал хүлээн авч 96,4 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг зохих журмаар өгсөн нь өмнөх оны мөн үеэс 1,8 хувиар өссөн байна.

Аймгийн Засаг дарга 102 иргэнийг өөрийн биеэр хүлээн авч уулзан санал, гомдол, хүсэлт, мэдээллийг сонсож хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн.

Иргэдээс нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн өмнөх улирлын тайланд тусгагдан хугацаа болоогүй судлагдаж байсан 41 өргөдлийг  шийдвэрлэж, хариу өгчээ.

2022  онд ирүүлсэн нийт өргөдлийн 98,2 хувь нь санал хүсэлт, 1,2 хувь нь талархал, 0,6 хувь нь гомдлын хэлбэртэй байна. Эдгээрээс гадна 46 иргэн цахимаар, 58 иргэн утсаар, 121 иргэн биечлэн уулзаж өргөдөл, хүсэлт гаргажээ.

Хүлээн авч шийдвэрлэсэн өргөдөл, гомдлыг агуулгаар нь авч үзвэл газар өмчлөл, эзэмшилтэй холбоотой асуудлаар 1,3 хувь нь, ажилд орох томилуулах, чөлөөлөгдөх, чөлөө хүссэн асуудлаар 2,3 хувь нь, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийн асуудлаар 1,6 хувь нь, 1,1 хувь нь, гэр орон, мөнгө санхүүгийн дэмжлэг, тусламж хүссэн асуудлаар 0,8 хувь нь Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, ёс зүйтэй холбоотой асуудлаар, 92,9 хувь нь бусад асуудлаар гаргасан байна.

2022 оны байдлаар  иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл, гомдлын тоо өмнөх улирлаас 2644-өөр буюу 49 хувиар өсч шийдвэрлэлт 0,7 хувиар өсч, шийдвэрлэж хариу өгсөн хугацаа дунджаар 3 хоногоор буурсан ба өмнөх оноос 2949-өөр буюу 52 хувиар өсч, шийдвэрлэлтийн хугацаа 2 хоногоор буурсан байна. 

Төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдолын тоо  2022 оны 3-р улиралд аймгийн Засаг дарга түүний тамгын газарт 20 гаруй хувиар, сумдад 36 хувиар, агентлаг байгууллагад 18 хувиар тус тус өссөн дүнтэй байна.

Тайлант онд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргах  өргөдөл, гомдол өсөн нэмэгдэж байгаад дүн шинжилгээ хийж Монгол Улсын Ерөнхий сайдын 2022 оны 214 дүгээр захирамжаар батлагдсан удирдамжийн заалт, аймгийн Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн А/730 дугаар захирамжийг өөрийн сум, агентлагт хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгон ажиллаа.

2022 онд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд

ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал

/Дорноговь аймаг/

Хавсралт - 1  

 

Байгууллагын нэр

Нийт ирсэн өргөдөл, гомдлын тоо

Шийдвэрлэлт

Шийдвэр-лэлтийн хувь

Шийдвэрлэж хариу өгсөн

Бусад байгууллагад шилжүүлсэн

Хугацаа хэтрүүлж шийдвэр-лэсэн

Хугацаа болоогүй

1.

Аймгийн Засаг даргын

Тамгын газар

263

238

4

6

15

90.5

2.

Сумд

4636

4470

22

2

142

95.9

3.

Агентлаг

1246

1202

5

3

36

96,4

 Нийт

6145

5910

31

11

193

94.3

 

 

 

2022 онд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд

хандаж ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт  /хэлбэрээр/

Хавсралт - 2  

 

Байгууллагын нэр

Нийт ирсэн өргөдөл, гомдлын тоо

Шийдвэрлэлт

бусад

Бичгээр

Цахимаар

Утсаар болон амаар гаргасан

Биечлэн уулзсан

1.

Аймгийн Засаг даргын

Тамгын газар

263

263

16

18

19

-

2.

Сумд

4636

4636

16

17

64

-

3.

Агентлаг

1246

1246

14

23

38

-

Нийт

6145

6145

46

58

121

-

 

 

2022 онд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд

хандаж ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлт  /агуулгаар/

 

Хавсралт - 3  

 

Байгууллагын нэр

Зонхилж байгаа асуудал

/Тоо, нийт өргөдөл, гомдолд эзлэх хувь/

1.

Аймгийн Засаг даргын

Тамгын газар

Нийт 6145 өргөдлөөс:

1.  Санал, хүсэлт

2 . Гомдол

3.  Талархал

6034   -  98,2%

           71   -  1,2%

  40   -  0,6%

2.

Сумд

3.

Агентлаг

Хамгийн олон иргэд хандсан өндөр хандалттай асуудлууд:

 

 

Газар өмчлөл, эзэмшил, ашиглалттай холбоотой асуудлаар:

           78   -  1,3%

Ажилд орох томилуулах, чөлөөлөгдөх, чөлөө хүссэн асуудлаар:

          140  -  2,3%

Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийн асуудлаар:

           98   -  1,6%

Гэр, орон сууц, мөнгө санхүүгийн дэмжлэг, тусламж хүссэн асуудлаар:

           66   -  1,1%

Төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа, ёс зүйтэй холбоотой асуудлаар:

           54 -   0,8%

Бусад асуудлаар:

          5709   -  92,9%

 

 

Аймгийн засаг даргын Тамгын газар

 

2022 онд иргэдээс зарим агентлаг, байгууллагын албан  тушаалтнуудын ажлын

 хариуцлага, ёс зүйн талаар гаргасан гомдол, мэдээлэлийн танилцуулга.

 

2023-01-06.

 

2022 оны байдлаар иргэдээс аймгийн Засаг дарга, Тамгын газарт хандаж нийт 427 өргөдөл, гомдол ирснээс:

-  Бичгээр, утсаар, цахимаар -263,

-  Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөс – 164 өргөдөл ирүүлснээс

    зарим агентлаг, байгууллагын албан тушаалтнуудын ажлын хариуцлага, ёс зүйн талаар гаргасан гомдол бичгээр 15, 11-11

    төвөөс 56 нийт 71 гомдол мэдээлэл ирснийг агентлаг байгууллагаар авч үзвэл,

1. Эрүүл мэндийн салбарын  үйл ажиллагаатай холбоотой – 17,

2. ГХБХБГ-ын үйл ажиллагаатай холбоотой  - 13,

3. Бусад байгууллагын үйл ажиллагаатай холбоотой – 13,

4. Цагдаагийн байгууллага, үйл ажиллагаатай холбоотой – 8,

5. Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн ажиллагаатай холбоотой – 6,

6. Улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбоотой – 4,

7. Боловсролын салбарын үйл ажиллагаатай холбоотой – 4-н гомдол мэдээлэлирсэн байна.

 

Эдгээр гомдол, мэдэллийн агуулгыг авч үзвэл нэг асуудлаар 2-3 дахин гомдол мэдээлэл гаргасан 5 иргэн байна.

-  Сайншанд сумын иргэн Г.Цэцэнбалам “олон жил тордож ургуулсан модыг устгасан нөхөн төлбөрийг олгохгүй байгаа болон өмнөх өргөдлүүдэд хариу өгөхгүй удааж байгаа тухай гомдлыг 3 удаа шат шатны байгууллага албан тушаалтанд гаргасан,

-  Сайншанд сумын иргэн Нанзадын Батмөнх “Аймгийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааны хүнд суртал, зарим эмч, ажиллагсад ёс зүйгүй, зан харьцаа муутай байгаа талаар 2 удаа,

-  Сайншанд сумын иргэн Э.Мөнхболор Аймгийн Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаатай гомдлыг 2 удаа,

- Айраг сумын иргэн Д.Гэрэлт-Од “Айраг сумын гийн хүн эмнэлгийн үйл ажиллагааны хүнд суртал, зарим эмчийн харьцаа, ёс зүйн талаар 2 удаа,

- Замын-Үүд сумын иргэн Лхамсүрэнгийн Баярбилэг Улсын бүртгэлийн үйл ажиллагаатай холбогдох гомдлыг 2 удаа гаргасан байна.

 

-  Иргэд тухайн нэг асуудлаар олон дахин гомдол мэдээлэл гаргаж байгаа шалтгаан нь өмнө гаргасан өргөдөлд нь албан ёсоор хариу өгөөгүй, өргөдөл гаргагчийн хүсэлтийг яагаад хангаагүй талаар хангалттай тайлбарлаж ойлгуулаагүй шалтгаантай байна.

 

 

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ