ДОРНОГОВЬ АЙМГИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ХАНДАЖ ИРГЭДЭЭС 2021 ОНЫ 3-Р УЛИАРЛД ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН МЭДЭЭ

ДОРНОГОВЬ   АЙМГИЙН   ТӨРИЙН   БАЙГУУЛЛАГА,  АЛБАН

ТУШААЛТАНД ХАНДАЖ ИРГЭДЭЭС 2021 ОНЫ 3-Р УЛИАРЛД

 ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН  ШИЙДВЭРЛЭЛТИЙН  мэдээ

 

2021.10.04.

                                                               

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль болон “Иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэхтэй холбогдсон зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоолын хүрээнд нийт сумдад иргэдийн санал, хүсэлт, гомдол, мэдээллийг хүлээн авах нээлттэй утас ажиллуулж, аймгийн төвд "Төрийн үйлчилгээний төв"-д 7052-3737 дугаарын, аймгийн Засаг даргын Тамгын газарт 7052-1111 дугаарын тусгай дугаарын утас ажиллуулж байна.

 Эдгээр шууд утсаар 1424 иргэний, байгууллагын цахим хаягаар 203 иргэний санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулжээ.  Мөн сумдын "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-өөр дамжуулан 645 иргэний санал, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн ажиллалаа.

 Монгол Улсын Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвөөс шилжиж ирсэн 32 өргөдөл, хүсэлтийг судлан шийдвэрлэж хариуг зохих журмаар өглөө.

 “Ковид-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд олноор үйлчлүүлдэг аймгийн төвийн 12 агентлаг, байгууллагад өргөдөл гомдол хүлээн авах санал хайрцаг байрлуулж иргэдтэй тулж уулзахгүйгээр тэдний санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байна.

Энэ хугацаанд тус аймгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтан нийт 247 өргөдөл, гомдол, санал, хүсэлт хүлээн авснаас 91,7 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, хариуг өгсөн байна. Эдгээрээс аймгийн Засаг дарга, түүний тамгын газарт хандан 122 өргөдөл ирснээс 112 өргөдлийг 3-30 хоногийн хугацаанд шийдвэрлэсэн бөгөөд 5 өргөдөл, судлагдах шатандаа, 5 өргөдлийг холбогдох байгууллагад шилжүүлсэн байна. Сумдын Засаг дарга түүний Тамгын газрууд нийт 1354 өргөдөл, гомдол хүлээн авч эдгээрийн 90 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, 8 хувь нь судлагдаж шатандаа, агентлаг байгууллагууд нийт  1624 өргөдөл санал хүлээн авч 93,2 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг зохих журмаар өгсөн байна.

2021 оны 3 дугаар улиралд иргэдээс гаргасан нийт өргөдөлийн 98 хувь нь санал хүсэлт, 1,2 хувь нь талархал, 0,8 хувь нь гомдолын хэлбэртэй байна. Эдгээрээс гадна 122 иргэн цахимаар, 82 иргэн утсаар, 21 иргэн биечлэн уулзаж өргөдөл хүсэлт гаргажээ.

Хүлээн авч шийдвэрлэсэн өргөдөл, гомдлыг агуулгаар нь авч үзвэл газар өмчлөл, эзэмшилтэй холбоотой асуудлаар 11,6 хувь нь, ажилд орох томилуулах, чөлөөлөгдөх, чөлөө хүссэн асуудлаар 13,6 хувь нь, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийн асуудлаар 11,9 хувь нь, гэр орон, мөнгө санхүүгийн дэмжлэг, тусламж хүссэн асуудлаар 1,8 хувь нь гаргаснаас гадна “Ковид-19” цар тахлын улмаас аймгийн хэмжээнд тогтоосон гамшгийн бэлэн байдлын зэрэг, түүний горим дэглэмийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар олон тооны өргөдөл, гомдол, санал, хүсэлт гарсныг аймгийн Онцгой комиссын шуурхай штаб хүлээн авч шийдвэрлэж байна.

Төрийн байгууллага, албан тушаалтанд иргэдээс гаргаж байгаа өргөдөл, гомдолд дүн шинжилгээ хийх зорилгоор улирал бүр сум, агентлагаас авдаг тайлан мэдээний загварыг шинэчлэн, түүний агуулга, хэлбэр, шийдвэрлэсэн хугацаа зэрэг 19 үзүүлэлтийг тусган хэрэгжүүлж байна.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ