ДОРНОГОВЬ АЙМГИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ХАНДАЖ ИРГЭДЭЭС 2021 ОНД ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН

ДОРНОГОВЬ   АЙМГИЙН   ТӨРИЙН   БАЙГУУЛЛАГА,  АЛБАН

ТУШААЛТАНД ХАНДАЖ ИРГЭДЭЭС 2021 ОНД  ИРҮҮЛСЭН

ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН  ШИЙДВЭРЛЭЛТИЙН  ТАЙЛАН

 

2022.01.04.                                                               Сайншанд

 

Дорноговь аймгийн Засаг дарга, түүний Тамгын газарт иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандан гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай" хууль, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулахтай холбогдон гарсан зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын Тамгын газарт ирсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хянан шийдвэрлэх тухай журмын хүрээнд шийдвэрлэн ажиллалаа.

 

Аймгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх ажлыг зохион байгуулах, үр дүнг тооцох, аймгаас гарах бодлого, шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах, нээлттэй, шуурхай, ил тод байдлыг хангах зорилгоор аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/504 тоот захирамжаар баталсан "Иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээний шинэ менежмент нэвтрүүлэх тухай журам"-ыг мөрдөн ажиллаж ирлээ. Дээрх журмын дагуу нийт сумдад иргэдийн санал, хүсэлт, гомдол, мэдээллийг хүлээн авах нээлттэй утас ажиллуулж, аймгийн "Төрийн үйлчилгээний төв"-д 7052-3737, аймгийн Засаг даргын Тамгын газарт 7052-1111 тусгай дугаарын утас тус тус ажиллуулж байна.

 Эдгээр шууд утсаар 1541, байгууллагын цахим хаягаар 251 иргэний санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулжээ.  Мөн сумдын "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-өөр дамжуулан 812 иргэний санал, хүсэлтийг тус тус хүлээн авч шийдвэрлэн ажиллалаа.

 Монгол Улсын Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвөөс шилжиж ирсэн 43 өргөдөл, хүсэлтийг судлан шийдвэрлэж хариуг зохих журмаар өглөө.

2021 онд  8 сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл, гомдлын бүртгэлт, шийдвэрлэлтийн байдалтай газар дээр нь танилцаж,  зааварчилга, арга зүйн зөвлөгөө өглөө.

“Ковид-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд олноор үйлчлүүлдэг аймгийн төвийн 12 агентлаг, байгууллагад өргөдөл гомдол хүлээн авах саналын хайрцаг байрлуулж иргэдтэй тулж уулзахгүйгээр тэдний санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байна.

Тайлант хугацаанд тус аймгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтан нийт 3737 өргөдөл, гомдол, санал, хүсэлт хүлээн авснаас 92,3 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, хариуг өгсөн байна. Эдгээрээс аймгийн Засаг дарга, түүний тамгын газарт хандан 181 өргөдөл ирснээс 167 өргөдлийг 3-30 хоногийн хугацаанд шийдвэрлэсэн бөгөөд 8 өргөдөл судлагдах шатандаа, 6 өргөдлийг холбогдох байгууллагад шилжүүлсэн байна. Сумдын Засаг дарга түүний Тамгын газрууд нийт 1624 өргөдөл, гомдол хүлээн авч эдгээрийн 91,8 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, 8,2 хувь нь судлагдах шатандаа, агентлаг байгууллагууд нийт  1932 өргөдөл санал хүлээн авч 93,1 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг зохих журмаар өгсөн байна.

Аймгийн Засаг дарга  135 иргэнийг өөрийн биеэр хүлээн авч уулзан санал, гомдол, хүсэлт, мэдээллийг сонсож хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн.

Иргэдээс нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн өмнөх улирлын тайланд тусгагдан хугацаа болоогүй судлагдаж байсан 158 өргөдлийг хуулийн хугацаанд  шийдвэрлэж, хариу өгчээ.

2021 онд иргэдээс ирүүлсэн нийт өргөдөлийн 98,1  хувь нь санал хүсэлт, 1,2 хувь нь талархал, 0,7 хувь нь гомдлын хэлбэртэй байна. Эдгээрээс гадна 188 иргэн цахимаар, 145 иргэн утсаар, 198 иргэн биечлэн уулзаж өргөдөл хүсэлт гаргажээ.

Хүлээн авч шийдвэрлэсэн өргөдөл, гомдлыг агуулгаар нь авч үзвэл газар өмчлөл, эзэмшилтэй холбоотой асуудлаар 9,9 хувь нь, ажилд орох томилуулах, чөлөөлөгдөх, чөлөө хүссэн асуудлаар 13,1 хувь нь, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийн асуудлаар 11,1 хувь нь, гэр орон, мөнгө санхүүгийн дэмжлэг, тусламж хүссэн асуудлаар 2,0 хувь нь гаргаснаас гадна “Ковид-19” цар тахлын улмаас аймгийн хэмжээнд тогтоосон гамшгийн бэлэн байдлын зэрэг, түүний горим дэглэмийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар олон тооны өргөдөл, гомдол, санал, хүсэлт гарсныг аймгийн Онцгой комисс хүлээн авч, бүртгэн шийдвэрлэсэн болно.

 

 

 

 

аймгийн засаг даргын

зөвлөлийн хуралдааны

тэмдэглэл.

 

 

 

 

СУМ, АГЕНТЛАГИЙН ДАРГА НАРТ

 

Аймгийн Засаг даргын зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын . .-ны өдрийн . .  дугаар хуралдааны тэмдэглэлд:

 

"Иргэдээс төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж 2021 онд ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга У.Ганбаатар танилцуулав. Үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээ авч ажиллахыг сум, агентлаг,  байгууллагын дарга, эрхлэгч нарт даалгав: Үүнд:

 

1.Сум, байгууллагуудад ажиллаж байгаа “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв" болон  байгууллагын цахим хаягаар хүлээн авч байгаа санал хүсэлтийн шийдвэрлэлтийн тайлан мэдээг нэгтгэн ирүүлж байх,

 

2.Өөрийн сум, агентлаг түүний албан тушаалатанд  хандаж иргэдээс амаар, бичгээр, цахим сүлжээгээр гаргасан болон Засгийн газрын “11-11” төвөөр дамжуулан ирүүлсэн өргөдөл, гомдлыг зохих журмын дагуу бүртгэн авч, хуулийн хугацаанд судлан шийдвэрлэж хариуг өгч байх,

 

3.Иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, мэдээлэлд судалгаа дүгнэлт хийж  аймгийн бодлого, шийдвэр, өөрийн байгууллагын үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлж байх, 

 

4.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар сум, төрийн  захиргааны байгууллагуудыг арга зүйн удирдлагаар хангаж ажиллах”

 

5.7052-1111 тусгай дугаарын утсаар иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж, өргөдөл гомдлын тайлан мэдээнд тусгах,

 

6.“Ковид-19” цар тахлын улмаас аймгийн хэмжээнд тогтоосон гамшгийн бэлэн байдлын зэрэг, түүний дэглэмтэй холбоотой асуудлаар гарсан өргөдөл,  саналыг цаг хугацаанд нь яаралтай шийдвэрлэж байх,

 7. Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж цахимаар өргөдөл, гомдол гаргах чадвар олгох сургалт мэдээллийн арга хэмжээ зохион байгуулах” гэжээ.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ