2022 оны 1дүгээр улирлын өргөдөл, гомдлын мэдээ

ДОРНОГОВЬ АЙМГИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН

 ТУШААЛТАНД ХАНДАЖ ИРГЭДЭЭС 2022 ОНЫ 1 ДҮГЭЭР

УЛИРЛЫН БАЙДЛААР ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН

 ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЙЛАН

 

2022.04.04.                                                               Сайншанд

 

Дорноговь аймгийн Засаг дарга, түүний Тамгын газарт иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг "Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандан гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай" хууль, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулахтай холбогдон гарсан зарим арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 67 дугаар тогтоол, аймгийн Засаг даргын Тамгын газарт ирсэн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хянан шийдвэрлэх тухай журмын хүрээнд шийдвэрлэн ажиллалаа.

 

Аймгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх ажлыг зохион байгуулах, үр дүнг тооцох, аймгаас гарах бодлого, шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгах, нээлттэй, шуурхай, ил тод байдлыг хангах зорилгоор аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн А/504 тоот захирамжаар баталсан "Иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээний шинэ менежмент нэвтрүүлэх тухай журам"-ыг мөрдөн ажиллаж ирлээ. Дээрх журмын дагуу нийт сумдад иргэдийн санал, хүсэлт, гомдол, мэдээллийг хүлээн авах нээлттэй утас ажиллуулж, аймгийн "Төрийн үйлчилгээний төв"-д 7052-3737, аймгийн Засаг даргын Тамгын газарт 7052-1111 тусгай дугаарын утас тус тус ажиллуулж байна.

 Эдгээр шууд утсаар 392, байгууллагын цахим хаягаар 9 иргэний санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулжээ.  Мөн сумдын "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-өөр дамжуулан 320 иргэний санал, хүсэлтийг тус тус хүлээн авч шийдвэрлэн ажиллалаа.

 Монгол Улсын Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах “11-11” төвөөс шилжиж ирсэн 6 өргөдөл, хүсэлтийг судлан шийдвэрлэж хариуг зохих журмаар өглөө.

2022 оны эхний улиралд 4 сумын Засаг даргын Тамгын газрын өргөдөл, гомдол хариуцсан ажилтнуудад  зааварчилга, арга зүйн зөвлөгөө өглөө.

“Ковид-19” цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор иргэд олноор үйлчлүүлдэг аймгийн төвийн 12 агентлаг, байгууллагад өргөдөл гомдол хүлээн авах саналын хайрцаг байрлуулж иргэдтэй тулж уулзахгүйгээр тэдний санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байна.

Тайлант хугацаанд тус аймгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтан нийт 643 өргөдөл, гомдол, санал, хүсэлт хүлээн авснаас 89,3 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, хариуг өгсөн байна. Эдгээрээс аймгийн Засаг дарга, түүний тамгын газарт хандан 60 өргөдөл ирснээс 54 өргөдлийг 3-25 хоногийн хугацаанд шийдвэрлэсэн бөгөөд 5 өргөдөл судлагдах шатандаа, 1 өргөдлийг холбогдох байгууллагад шилжүүлсэн байна. Сумдын Засаг дарга түүний Тамгын газрууд нийт 251 өргөдөл, гомдол хүлээн авч эдгээрийн 86,0 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, 14,0 хувь нь судлагдах шатандаа, агентлаг байгууллагууд нийт  332 өргөдөл санал хүлээн авч 89,3 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг зохих журмаар өгсөн байна.

Аймгийн Засаг дарга  51 иргэнийг өөрийн биеэр хүлээн авч уулзан санал, гомдол, хүсэлт, мэдээллийг сонсож хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн.

Иргэдээс нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн өмнөх улирлын тайланд тусгагдан хугацаа болоогүй судлагдаж байсан өргөдлийг  шийдвэрлэж, хариу өгчээ.

2022  оны 1 дүгээр улиралд ирүүлсэн нийт өргөдөлийн 98,8  хувь нь санал хүсэлт, 0,6 хувь нь талархал, 0,6 хувь нь гомдлын хэлбэртэй байна. Эдгээрээс гадна 9 иргэн цахимаар, 7 иргэн утсаар, 28 иргэн биечлэн уулзаж өргөдөл хүсэлт гаргажээ.

Хүлээн авч шийдвэрлэсэн өргөдөл, гомдлыг агуулгаар нь авч үзвэл газар өмчлөл, эзэмшилтэй холбоотой асуудлаар 6,5 хувь нь, ажилд орох томилуулах, чөлөөлөгдөх, чөлөө хүссэн асуудлаар 13,7 хувь нь, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийн асуудлаар 4,9 хувь нь, гэр орон, мөнгө санхүүгийн дэмжлэг, тусламж хүссэн асуудлаар 2,5 хувь нь гаргасан байна.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ