2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД АЙМГИЙН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА, АЛБАН ТУШААЛТАНД ХАНДАЖ ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАНИЛЦУУЛГА

БАЙГУУЛЛАГА,  АЛБАН  ТУШААЛТАНД ХАНДАЖ ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН  ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАНИЛЦУУЛГА

 

2022.07.06.                                                                                            Сайншанд

Тайлант хугацаанд тус аймгийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтан нийт 2791 өргөдөл, гомдол, санал, хүсэлт хүлээн авснаас 91,7 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, хариуг өгсөн байна. Эдгээрээс аймгийн Засаг дарга, түүний тамгын газарт хандан 151 өргөдөл ирснээс 140 өргөдлийг 3-25 хоногийн хугацаанд шийдвэрлэсэн бөгөөд 9 өргөдөл судлагдах шатандаа, 2 өргөдлийг холбогдох байгууллагад шилжүүлсэн байна. Сумдын Засаг дарга түүний Тамгын газрууд нийт 1914 өргөдөл, гомдол хүлээн авч эдгээрийн 91,5 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж, 8,5 хувь нь судлагдах шатандаа, агентлаг байгууллагууд нийт  726 өргөдөл санал хүлээн авч 92,1 хувийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариуг зохих журмаар өгсөн байна.

Аймгийн Засаг  дарга Тамгын  газарт хандаж нийт 218 өргөдөл, гомдол ирснээс:

-  Бичгээр -139,

-  Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөс – 67,

-  Аймгийн Засаг даргын Тамгын  газрын иргэдийн санал хүсэлт хүлээн авах  7052-11-11 утсаар болон   http://dornogovi.gov.mn/  сайт хаягаар – 12 ирсэн байна.

2022  оны 1 дүгээр улиралд ирүүлсэн нийт өргөдөлийн 97,8  хувь нь санал хүсэлт, 0,9 хувь нь талархал, 1,3 хувь нь гомдлын хэлбэртэй байна. Эдгээрээс гадна 9 иргэн цахимаар, 8 иргэн утсаар, 68 иргэн биечлэн уулзаж өргөдөл хүсэлт гаргажээ.

Хүлээн авч шийдвэрлэсэн өргөдөл, гомдлыг агуулгаар нь авч үзвэл газар өмчлөл, эзэмшилтэй холбоотой асуудлаар 1,3 хувь нь, ажилд орох томилуулах, чөлөөлөгдөх, чөлөө хүссэн асуудлаар 3,2 хувь нь, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж, нийгмийн халамжийн асуудлаар 1,6 хувь нь, гэр орон, мөнгө санхүүгийн дэмжлэг, тусламж хүссэн асуудлаар 1,2 хувь нь гаргасан байна.

Энэ оны эхний хагас жилд  иргэдээс ирүүлсэн санал гомдолд төрийн байгууллага, албан хаагчийн ажлын хариуцлага, ёс зүй, зан харицаатай холбоотой өмнөх үеэс өссөн байна. Өмнөх жилийн мөн хугацаанд 0,4 хувь байсан бол энэ онд нийт 38 буюу 1,3  болж өссөн байна. Эдгээрийг салбараар нь авч үзвэл:

- Эмнэлгийн байгууллагын үйл ажиллагааны зарим доголдол, эмч ажиллагсадын ажлын хариуцлага, ёс зүйтэй холбогдох гомдол нийт 10 үүнээс аймгийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой 7,  Замын-Үүдийн нэгдсэн эмнэлэгтэй холбоотой 3 удаа/

-  Хөдөөгийн зарим сумдын эмийн сангийн үйл ажиллагааг сайжруулж, эмийн хүрэлцээг дээшлүүлэх талар 4, /Өргөн, Даланжаргалан, Замын-Үүд/,

-  Цагдаагийн байгууллагын албан хаагчтай холбоотой 2,

- Төрийн захиргааны албан хаагчтай холбоотой 10-аас /УБХ-3, ГХБХБГ -3, авто зам тээвэр зохицуулалт -2, Соёл урлагийн байгууллага – 1, Эрүүл мэндийн даатгалын газар - 1, /

- Төрийн бусад байгууллага албан тушаалтантай холбогдох 8 ирснээс Сумдын Засаг дарга -2, сумдын Тамгын газар -1,  төрийн болон орон нутгийн өмчийн аж ахуйн нэгж  Цахилгааны үнийг үндэслэлгүй нэмсэн 3, ШТС-ийн үйл ажиллагаатай холбоотой 1 гомдол тус тус ирсэн байна.

-  Хэрэглээ нэмэгдээгүй, үнийн тариф өөрчлөгдөөгүй байхад цахилгааны үнэ өмнөх оноос үндэслэлгүй хэт өсссөн тухай – /3 удаа/

 

- Нийтэд нь авч үзвэл төрийн байгууллагын үйл ажиллагаа, төрийн албан хаагчдын ёс зүй, харьцаатай холбоотой санал гомдол 38 буюу 1,3 хувийг эзэлж байна.

 

Энэ оны эхний хагас жилийн байдлаар иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтан, Засгийн газрын 11-11 төв, аймгийн цахим хаяг, шууд утсаар гаргаж байгаа өргөдөл гомдлын тоо өсч байгаа. Тамгын  газрын  хэлтэс, албан хаагчид иргэдээс өргөдөл, гомдолыг шууд хүлээн авахдаа дараах зүйлийг анхаарна уу.

1.  Ямар байгууллага, албан тушаалтанд хандаж байгаа нь тодорхой байх,

2.  Ямар асуудлаар өргөдөл, гомдол гаргаж байгаа нь  нь тодорхой байх,

3.  Өргөдөл гаргагчийн овог, нэр регистрийн дугаар гаргацтай бичигдсэн байх,

4.  Өргөдөл гаргах  үед байнга болон түр оршин суугаа хаяг, эргэж холбогдох цахим хаяг, утасны дугаар заавал бичигдсэн байх шаардлагатай. 

 

Цаашид тавих санал:

 

- Хэлтэс, албан тушаалтнууд өөрийн чиг үүргийн дагуу хүлээн авсан иргэдийн  санал, хүсэлт, гомдолд судалгаа дүгнэлт хийж  аймгийн бодлого, шийдвэр, өөрийн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлж байх, 

 

-   Иргэдийн санал, хүсэлт хүлээн авах “7052-11-11” утсаар хүлээж авч байгаа гомдол саналын дууны бичлэгийг автоматаар хийх, ярьсан дугаарыг хамгийн багадаа 1 сар хүртэл хадгалах техникийн чадвартай аппараттай болох,

 

- Иргэд хувийн болон бусад нууцтай холбоотой санал гомдолоо илэрхийлэхэд шаардлагатай хүлээн авах өрөөтэй болох,

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ