АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААНЫ ТЭМДЭГЛЭЛ

          Аймгийн Засаг даргын зөвлөлийн  хуралдааны тэмдэглэл

 

         2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр.                 Дугаар 8                                       Сайншанд

 

         СУМ, АГЕНТЛАГИЙН ДАРГА НАРТ

 

         Аймгийн Засаг даргын зөвлөлийн 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 8  дугаар хуралдааны тэмдэглэлд:

        "Иргэдээс төрийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж 2022 оны 1 дүгээр улиралд ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ц.Сансармаа танилцуулав. Үүнтэй холбогдуулан дараах арга хэмжээ авч ажиллахыг сум, агентлаг,  байгууллагын дарга, эрхлэгч нарт даалгав: Үүнд:

1.Иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, мэдээлэлд судалгаа дүгнэлт хийж  аймгийн бодлого, шийдвэр, өөрийн байгууллагын үйл ажиллагаанд тусган хэрэгжүүлж байх, 

2.Өөрийн сум, агентлаг түүний албан тушаалатанд  хандаж иргэдээс амаар, бичгээр, цахим сүлжээгээр гаргасан болон Засгийн газрын “11-11” төвөөр дамжуулан ирүүлсэн өргөдөл, гомдлыг зохих журмын дагуу бүртгэн авч, хуулийн хугацаанд судлан шийдвэрлэж хариуг өгч байх,

3.Сум, байгууллагуудад ажиллаж байгаа “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв" болон  байгууллагын цахим хаягаар хүлээн авч байгаа санал хүсэлтийн шийдвэрлэлтийн тайлан мэдээг нэгтгэн ирүүлж байх,

4.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх талаар сум, төрийн  захиргааны байгууллагуудыг арга зүйн удирдлагаар хангаж ажиллах”

5.Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж цахимаар өргөдөл, гомдол гаргах чадвар олгох сургалт мэдээллийн арга хэмжээ зохион байгуулах,

 

Аймгийн засаг даргын тамгын газар

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ