Эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч Дорноговь аймгийн боловсролын салбарын нийт удирдлага, багш, ажилтнууд, үе үеийн ахмад багш нартаа, энэрэл хайраар үр хүүхдээ өлгийдөн байдаг эрхэм хүндэт эцэг эхчүүддээ, сурч мэдэхийн төлөө их тэмүүлэл болсон алдрай бяцхан сурагч хүүхдүүд, оюутан залуустаа боловсролын салбар үүсч хөгжсөний 100 дахь хичээлийн жилийн баярын мэндийг дэвшүүлье.
Хүүхэд багачуудынхаа эрдэм боловсрол, хүмүүжил төлөвшил, хөгжлийн төлөө цар тахалтай энэ цаг хугацаанд хичээл сургуулийн үйл ажиллагааг цахим, танхим хосолсон байдлаар явуулахаар шийдвэрлэсэн.
Иймд багш сурагчид, эцэг эхчүүд та бүхэн халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлан хүүхдийнхээ боловсрол, эрүүл мэндийн төлөө хамтдаа хичээцгээе.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ