Явцын хяналт-шинжилгээ хийж, сургалт зохион байгуулав.

Төр засгийн болон орон нутгийн бодлого шийдвэрийн хяналт, байгууллагын хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийн  байдалд дүн  шинжилгээ хийж, зөвлөн туслах замаар бодлогын баримт бичиг, холбогдох хууль тогтоомж, тогтоол  шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн үр өгөөжийг нэмэгдүүлэх, албан хаагчдын хяналт-шинжилгээний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн үйл ажиллагаанд явцын хяналт-шинжилгээ хийлээ.

Явцын хяналт-шинжилгээг 2020 оны 09 дүгээр сарын 07-ноос 09 дүгээр сарын 23-ны өдрүүдэд Орон нутгийн өмчийн газар, Стандарт хэмжил зүйн хэлтэс, Шүүхийн шинжилгээний алба, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Онцгой байдлын газарт хийж,  “Хяналт-шинжилгээ, үнэлгээний  талаарх  ерөнхий  ойлголт”, “Хяналт-шинжилгээ, үнэлгээний цахим санд ажиллах талаар мэдлэг олгох”, “Бодлогын баримт бичигт төлөвлөлт  хийх  арга  зүй”, “Тайланд гарч  буй  алдаа  дутагдлууд” “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулахад анхаарах асуудал” сэдвийн хүрээнд сургалтыг зохион байгуулан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч,  зөвлөмж чиглэл  хүргүүлэн ажиллав.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ