Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлаг, сумдад явцын хяналт-шинжилгээ хийв.

Төр засгийн болон орон нутгийн бодлого шийдвэрийн хяналт, байгууллагын хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн хэрэгжилтийн  байдалд дүн  шинжилгээ хийж, зөвлөн туслах замаар бодлогын баримт бичиг, холбогдох хууль тогтоомж, тогтоол  шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн үр өгөөжийг нэмэгдүүлэх, албан хаагчдын хяналт-шинжилгээний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлаг, сумдын үйл ажиллагаанд явцын хяналт-шинжилгээ хийв.

Явцын хяналт-шинжилгээг 2020 оны 04 дүгээр сараас 06 сарын хугацаанд  Боловсрол соёл, урлагийн газар, Хүнс хөдөө аж ахуйн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Мал эмнэлгийн газар, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ, Сайхандулаан, Даланжаргалан суманд хийж, “Дотоод аудит ба хяналт шалгалт” “Хяналт-шинжилгээ, үнэлгээний  талаарх  ерөнхий  ойлголт”, “Төлөвлөлт  хийх  арга  зүй”, “Тайланд гарч  буй  алдаа  дутагдлууд” сэдвийн хүрээнд сургалтыг зохион байгуулан мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч,  зөвлөмж чиглэл  хүргүүлэн ажиллав.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ