Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагуудад явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийв.

          Төрийн болон орон нутгийн бодлого шийдвэр, байгууллагын хууль тогтоомжоор хүлээсэн чиг үүргийн хэрэгжилт  архив, албан хэрэг хөтлөлтөд үнэлэлт, дүгнэлт өгөх, зөвлөн  туслах  замаар бодлогын баримт бичиг, төсөл, хөтөлбөр,  холбогдох  дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг эрчимжүүлэн, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний зарим агентлагийн үйл ажиллагаанд явцын хяналт-шинжилгээ, үнэлгээ хийв.

Уг  ажлыг  2019  оны 04- 09   сарын хугацаанд хийж,  нийт  12  байгууллагын   хууль  тогтоомж,  тогттол  шийдвэр, бодлогын  баримт  бичгийн  хяналт,  хэрэгжилтийн үйл ажиллагаанд явцын хяналт- шинжилгээ, үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллав.

Хяналт-шинжилгээ, үнэлгээг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, УИХ, Засгийн газрын тогтоол, шийдвэр, Засгийн  газрын  үйл  ажиллагааны  хөтөлбөр, аймгийн  Засаг даргын  үйл ажиллагааны  хөтөлбөр, үндэсний  болон  дэд  хөтөлбөрүүд, төрөөс  баримтлах  бодлого, аймгийн эдийн засгийн нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, АИТХ-ын тогтоол,  АЗД-ын захирамжид агентлагийн эрхлэх асуудлаар тусгагдсан зорилт, арга хэмжээний 2019 оны 2  дугаар улирлын  хэрэгжилтийг үндэслэн гүйцэтгэв.

# Файлын нэр Тайлбар
1 75446524_511460936105148_52044176014966784_n.jpg
2 75636140_2514221838903974_6281470922591305728_n.jpg
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ