Тус хэлтэс нь аймгийн 70 гаруй мянган иргэн, 708 ажил олгогч, аж ахуй нэгж байгууллага, 20 гаруй мянган албан журмын болон сайн дурын даатгуулагч иргэд, 10275 тэтгэвэр авагч иргэдэд нийгмийн даатгалын ажил үйлчилгээг хүргэж, Нийгмийн даатгалын тухай багц хуулийг хэрэгжүүлэн, нийгмийн даатгалын санг бүрдүүлж, орлого, зарлагын гүйцэтгэлийг хангах, нийгмийн даатгалын сангийн тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг цаг тухайд нь олгох ажлыг зохион байгуулан ажиллаж байна.
Тус хэлтэс нь Нийгмийн даатгалын Ерөнхий газрын даргын 2018 оны А/22 дугаар тушаалын дагуу Санхүү бүртгэлийн тасаг, Хяналт, шалгалт дотоод аудитын тасаг, Үйлчилгээний тасаг, Замын-Үүд сумын Нийгмийн даатгалын тасаг гэсэн 4 тасаг, 42 орон тоотойгоор нийгмийн даатгалын үйлчилгээг иргэд даатгуулагчдад хүргэн ажиллаж байна.
