Үүсэл хөгжил:

1931 он:  МАХН-ын Төв хорооны 15 дугаар тогтоолоор Дорноговь аймагт Мал эмнэлгийн байгууллага /их эмч-1, үндэсний бага эмч-2, сестра 3 хүний бүрэлдэхүүнтэй/ байгуулагдсан.

1944 он: Аймгийн Зоо мал эмнэлгийн тасагт дунд мэргэжлийн мал зүйчээр Н.Гонгор, Н.Доржсүрэн нар ажиллаж, 1951 оноос доод мэргэжлийн мал зүйч Ч.Долгор ажилласан нь манай аймгийн анхны Зоотехникчид юм.

1960 он:  Мал эмнэлгийн бактери шинжилгээний лаборатори 2 их эмчийн бүрэлдэхүүнтэй байгуулагдсан.

1974 он: Мал эмнэлэг ариун цэврийн станцыг шинээр ашиглалтад оруулсан.

1990 он: Мал эмнэлэг ариун цэврийн лаборатори ашиглалтад орсон.

1998 он: Мал эмнэлгийн газар, Мал үржлийн албыг нэгтгэн аймгийн Хөдөө аж ахуйн газрыг ХААҮ-ийн сайдын А/28 дугаар тушаал, Аймгийн Засаг даргын 58 дугаар захирамжаар байгуулав.

2003 он: Хүнс, хөдөө аж ахуйн газар /Аймгийн Засаг даргын 99 дугаар захирамжаар/

2009 он: Хүнс, хөдөө аж ахуй, Жижиг дунд үйлдвэрийн газар /ХХААХҮ-ийн сайдын 2009 оны 1/300 тоот зөвлөмж, Аймгийн Засаг даргын 2009 оны 31 дугаар захирамжаар/ байгуулагдав.

2013 он: МУ-ын Засгийн газрын 415 дугаар тогтоол, ҮХАА-н сайдын 2013 оны А/170 дугаар тушаалаар Үйлдвэр, Хөдөө аж ахуйн газар болгон өөрчилж 4 хэлтэс, 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр  бүтэц орон тоог баталсан.

2015 он: МУ-ын Засгийн газрын 08 дугаар тогтоол, ХХАА-н сайдын 2015 оны А/18 дугаар тушаалаар Хүнс, хөдөө аж ахуйн газар болгон өөрчилж 4 хэлтэс 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр бүтэц орон тоог баталлаа.

2019 он: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А/209 дугаар тушаалаар Хүнс, хөдөө аж ахуйн газрын бүтэц орон тоог 3 алба, 19 хүний бүрэлдэхүүнтэй баталсан.

Байгууллагын зорилт

Уламжлалт мал аж ахуйдаа тулгуурласан бэлчээрийн болон эрчимжсэн аж ахуйг нийгмийн хөгжлийн чиг хандлага, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн хөгжүүлж , мэргэжлийн албадын чадавхыг бэхжүүлэх, мал сүргийн үүлдэр угсааг сайжруулах, удмын санг хамгаалах, мал үржлийн ажилд дэвшилтэт арга технологи нэвтрүүлэх, усалгаатай тариаланг нэмэгдүүлж, хүн амыг экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүнээр хангах, салбарын эдийн засгийн өсөлтийг тогтвортой нэмэгдүүлэхэд оршино.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ