АЙМАГ, СУМДЫН ЗАСАГ ДАРГА, ТҮҮНИЙ ТАМГЫН ГАЗРААС ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ИРГЭДЭД ТАЙЛАГНАХ ЖУРАМ

АЙМАГ, СУМДЫН  ЗАСАГ ДАРГА, ТҮҮНИЙ ТАМГЫН  ГАЗРААС ҮЙЛ  АЖИЛЛАГААГАА  ИРГЭДЭД  ТАЙЛАГНАХ  ЖУРАМ

/Аймгийн  Засаг  даргын 2018 оны 07 дугаар сарын 18 - ны өдрийн  А/ 568   дугаар захирамж/

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”,  аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа,, хөтөлбөрийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх хүрээнд аймаг, сумдын Засаг дарга түүний Тамгын газар хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагааны үр дүнг  иргэдэд тогтмол мэдээлэн тайлагнаж аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд тулгамдаж буй асуудлыг иргэдийн оролцоотой хамтран шийдвэрлэх, шийдвэр гаргах үйл явцад тэдний оролцоог нэмэгдүүлэх, ажлаа иргэддээ танилцуулах, мэдээ мэдээллээр хангах, иргэний нийгмийн зүгээс хяналт тавих орчинг  бүрдүүлж, төрийн байгууллагын ажлын ил тод байдлыг хангах явцыг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.

1.2. Энэ журмыг хэрэгжүүлэхдээ хууль, тогтоомжийг чанд сахиж иргэдэд  нээлттэй, адил тэгш,  ялгаваралгүй  хандах  зарчим баримтлана.

Хоёр. Журмын нэр томъёоны тодорхойлолт 

2.1.  Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

       2.1.1. “Аймаг, сумдын Засаг дарга, түүний Тамгын газрын үйл ажиллагаа,, гэж  хууль тогтоомж болон Монгол Улсын Засгийн газар, аймаг, сумдын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой төсөл, хөтөлбөр бүх төрлийн  арга хэмжээг;

       2.1.2. Хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаа” гэж  төрийн болон албаны нууцын тухай,  хувь хүний нууцын тухай хуулиар хориглосноос бусад бүх арга хэмжээг;

       2.1.3. “Иргэд,, гэж аймаг, сумдын Засаг дарга, түүний Тамгын газраас үйл ажиллагааныхаа үр дүнг  тайлагнах зохион байгуулалттай  арга хэмжээнд оролцож байгаа болон оролцохыг хүссэн хүмүүсийг;

       2.1.4. “Иргэний нийгмийн байгууллага,, гэж иргэд нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс сайн дурын үндсэн дээр байгуулагдан үйл ажиллагаагаа төрөөс хараат  бус,  өөрийгөө удирдах зарчмаар явуулдаг байгууллагыг;

Гурав. Үйл ажиллагаа, зохион байгуулалт

3.1. Аймаг, сумдын Засаг дарга, түүний Тамгын газраас  бүх түвшинд иргэдтэй хийх уулзалт,  ярилцлагыг  улирал бүр тогтмол зохион байгуулж, үйл  ажиллагааныхаа  үр

дүнг тайлагнах, иргэдээр үнэлүүлэх ажлын арга, хэлбэр, хамрах хүрээг тухайн шийдвэрийг батлах эрх  бүхий  албан  тушаалтан   шийдвэртээ  тодорхой тусгаж өгөх бөгөөд зохион байгуулах ажлыг хариуцсан  хэлтэс, нэгж, албан тушаалтан гүйцэтгэнэ.

3.2. Төрийн байгууллагын үйл ажиллагааны үр дүн, гүйцэтгэлийг иргэдэд тайлагнах арга хэмжээ нь үнэн зөв бодит тоо баримт дээр тулгуурласан албан ёсны тайлан мэдээ, судалгаа, тооцоон дээр үндэслэсэн байх бөгөөд зохион байгуулсан  арга хэмжээний  үеэр иргэдээс хэн, ямар санал гаргаж байсан болоод түүнийг хэрхэн шийдвэрлэсэн зэрэг  бүх үе  шатыг хамарна.

3.3. Төрийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг иргэдэд тайлагнахдаа “Нээлттэй хаалганы өдөр” сонин, сэтгүүл, радио, телевиз болон албан ёсны цахим хуудас, хурал, цуглаан, хэлэлцүүлэг, өдөрлөг, иргэний танхим, ганцаарчилсан ярилцлага зэрэг  төрөл бүрийн хэлбэрээр зохион байгуулж болно.

3.4. Аймаг, сумдын Засаг дарга, түүний Тамгын газар  үйл ажиллагааныхаа үр дүнг иргэдэд тайлагнан үнэлүүлэхдээ комисс, ажлын хэсэг томилох  хэлбэрээр зохион байгуулж болох бөгөөд уг арга хэмжээнд иргэд болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл  оролцох боломжийг бүрэн  хангах  зарчмыг баримтлана.

3.5. Үйл ажиллагаагаа тайлагнасан тухай /ямар хэлбэрээр хаана, хэзээ зохион байгуулсан, хэдэн хүн хамрагдсан зэрэг/ дүн мэдээг  нэгтгэн улирал бүрийн сүүлийн сарын  20-ны өдрийн дотор Төрийн захиргааны удирдлагын хэлтэст ирүүлнэ.

Дөрөв. Тайлагнах  арга хэмжээг зарлах, санал хүлээн авах

4.1. Аймаг, сумдын  Засаг дарга, түүний Тамгын газар үйл ажиллагааныхаа үр дүнг   тайлагнах хугацааг иргэдэд 5-аас доошгүй хоногийн өмнө боломжит бүхий л хэлбэрээр хүргэсэн  байна.

4.2. Тайлагнах арга хэмжээний үеэр санал өгөх, оролцох иргэд, иргэний нийгмийн байгууллагын саналыг хүлээн авах албан тушаалтныг томилж бэлтгэл ажлыг хангасан  байна.

4.3. Аймаг, сумдын  Засаг дарга, түүний Тамгын газраас үйл ажиллагааныхаа үр дүнг  тайлагнахад оролцохоор ирсэн  иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг зохих мэдээ мэдээллээр бүрэн дүүрэн хангах үүргийг хариуцан зохион байгуулж байгаа хэлтэс, нэгж, албан тушаалтан хариуцна.

4.5. Төрийн байгууллагын үйл ажиллагаатай  холбогдуулан иргэдээс гаргасан санал, хүсэлтийг томилогдсон албан тушаалтан хариуцах бөгөөд саналыг нэгтгэх, шийдвэрт тусгах асуудлыг тухайн арга хэмжээг хариуцан зохион байгуулж байгаа хэлтэс, нэгж, албан тушаалтан гүйцэтгэнэ.

5. Хяналт, хариуцлага

5.1. Аймаг, сумдын Засаг дарга, түүний Тамгын газраас үйл ажиллагааныхаа үр дүнг  иргэдэд тайлагнах, иргэдийн гаргасан санал хүсэлтийг хүлээн авч шийдвэр гаргахад тусгасан эсэхэд  дотоод аудит, хяналт хариуцсан нэгж, ажилтан байнгын хяналт тавина.

5.2. Энэхүү журмыг зөрчин аймаг, сумдын Засаг дарга, түүний Тамгын газрын  үйл ажиллагааны үр дүн, түүний явцыг иргэдэд тайлагнаагүй, тэднийг тодорхой мэдээ, мэдээллээр хангаагүй албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно.

# Файлын нэр Тайлбар
1 үйл-ажиллагаагаа-тайлагнах.docx
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ