Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй ААН-ийн анхааралд

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Сайн засаглал”, “Ухаалаг засаглал”, “Цахим засаглал”-ыг бий болгох бодлогын зорилтуудыг дэвшүүлж төрийн зарим үйлчилгээг цахим систем (e-mongolia)-д шилжүүлэн иргэдэд ил тод, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байна. 
Дээрх ажлын хүрээнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгахтай холбоотой аж ахуйн нэгжүүдийн хүсэлт, түүний шийдвэрлэлтийг цахим систем (e-mongolia)- д 2022 оны 10 дугаар сарын 01-ны өдрөөс бүрэн шилжсэн болно. 
Иймд орон нутгийн иргэд, аж ахуйн нэгжүүд цахим систем (e-mongolia)-ийг ашиглан хүсэлтээ ирүүлнэ үү. Ашиглалтын талаар арга зүйн зөвлөгөө, мэдээлэлийг сумын ЗДТГ-ын цахим систем (e-mongolia)-ийн оператораас туслалцаа авах боломжтой.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ