ХОГИЙН МАШИН ХУДАЛДАН АВЛАА

Орон нутгийн хөгжлийн сангийн 55,000,000 төгрөгийн санхүүжилтээр "Ар Би Элеваторс" ХХК суманд хогийн машин нийлүүлэх ажлыг гүйцэтгэлээ.
Тус ажил нь Сумын 2023 оны жилийн хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан бөгөөд Хөвсгөл сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг угтаж эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх зорилготой "Эко орчныг бүтээх жил"-ийн хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг юм. Хогны машинтай болсноор сумын хог хаягдлын менежмент сайжрахад нэг алхам ойртож байна.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ