Дорноговь аймгийн Хөвсгөл сум нь хуучнаар Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошуу, Хутаг уулын хошууны нутаг бөгөөд  1924 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Хутаг уул хошууны тамгын газар, түүнийг нутаг дэвсгэрийг  Цээл уулын сум, Гуа уулын сум, Галба уулын сум, Баян уулын сум  гэсэн 4 том сумтай болгож, сум бүр 3 том  багтай байхаар шийдвэрлэсэн. Хөвсгөл сумын нутаг дэвсгэрийг бараг бүхэлд нь хамарсан “Хөвсгөл уул”-ын баг /түүнийг дарга Дорж/ -аар сумыг үүсгэн байгуулагдсан гэж үздэг.  Сум нь  1925 онд Өлзийт, 1929 онд Жавхлант, 1931 онд Гурван Хөвсгөл уулын энгэрт төвлөрсөн. Хөвсгөл сум нь нийслэл Улаанбаатар хотоос 620 км, Дорноговь аймгийн төвөөс 170 км-т баруун урд хэсэгт оршдог, зүүн, зүүн хойд талаараа Улаанбадрах сум, баруун хойд талаар  Мандах сум баруун талаараа Хатанбулаг сумтай, өмнө талаараа БНХАУ-тай хиллэдэг, 837696 га нутаг дэвсгэртэй.
Байгаль, газар зүйн онцлог: Далайн төвшнээс дээш 1092  м өндөр Гурван Хөвсгөл уулын энгэрт байршдаг. Суманд Хутаг –уул, Дулаанхарын уул, Шувуун шанд, Алтанширээ хайрхан, Номт, Гуа тээг,  Жавхлант хайрхан, Сүлдэн хөх толгой, Өлзийт хайрхан, Тооройн төгөл, Харанхуй ам, хярсын тал, бор нурууны хоолой, зэрэг өвөрмөц гоо сайхан, үзэсгэлэнт, уул хад, цэлийсэн өргөн уудам тал, , гүвээ толгод бүхий  говь хөндий хосолсон нутагтай. 
Мөн чихэр өвс,гоёо, нохойн хошуу, таван салаа, зээрийн ундаа, хулангийн ундаа, зэрэг гуч гаруй төрлийн эмийн  ургамал, бэлчээрийн 300 шахам нэр төрлийн ургамал, хайлаас, тоорой, сухай, заг, буйлс, яшил, алтан харгана зэрэг мод бут ургадаг, Олон овоо, Асман, Харангад, Үзүүр хөөвөр, Бөөр зэрэг булаг шанд элбэгтэй, 
Сумын нутаг дэвсгэрт  жонш, нүүрс, алт, өнгөт боржин, занар , гипс, шохой, шороон будгийн арвин нөөцтэй. 
Говийн 1 дүгээр ноён хутагт Авгаангончигийн бунхан буюу “Бурхант”, говийн 5 дугаар ноён хутагт Данзанравжаагийн төрсөн нутаг “Шувуун шанд”, говийн 9 дүгээр ноён хутагт Данзанлувсантүдэвийн төрсөн нутаг, Чингис хааны Их цагаан сүлдний дагуул 8 тугны нэг туг нь 1940  он хүртэл байрлаж байсан газар “Сүлдэн хөх овоо” зэрэг түүхийн дурсгалт газрууд, Хутаг уул, харанхуй ам, тооройн төгөл, гуа тээг, асман булаг зэрэг байгалийн үзэсгэлэнт газрууд олонтой.
Сум нь түүх дурсгалт, байгалийн үзэсгэлэнт Хутаг уул, шувуун шанд, тооройн төгөл, авдар хад, асман булаг, гүн гашууны хоолой зэрэг газруудыг сум, аймаг, улсын  тусгай хамгаалатад авсан нь нийт газар нутгийн 300 га буюу 35.71 %-ийг эзэлж байна.
Цаг уурын нөхцөл:  Жилийн дөрвөн улиралд дунджаар хуурайдуу зуны улиралд халуун, өвөл дулаавтар, хавар шороон шуурга нилээд болдог, 1 дүгээр сарын дундаж  температур -20 С, 7 дугаар сарын дундаж температур +20 С, жилийн дундаж салхины хурд 4-12 м/с,  жилийн хур тунадасны нийлбэр 100-200 мм байдаг 

 

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ