ЗАМЫН-ҮҮД СУМЫН ХҮНСНИЙ ЧИГЛЭЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭГЧ ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас зохион байгуулж буй “Хүнсний аюулгүй байдал” арга хэмжээний хүрээнд Замын үүд сумын хүнсний худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч 33 иргэн, аж ахуй нэгжийг хамруулан төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.
✅Хяналт шалгалтын явцад дотоод хяналт хангалтгүй байсан иргэн, аж ахуй нэгжүүдэд улсын байцаагчийн 4 албан шаардлага, 3 зөвлөмж хүргүүллээ.
❌Хэрэглэж дуусах хугацаа хэтэрсэн 11 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн, гарал үүсэл тодорхойгүй Хятад хэл дээр бичигдсэн шошготой 13 нэр төрлийн 316 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг хураан, зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авч, Замын-Үүд сумын Засаг даргын дэргэдэх захиргааны зөвлөлд устгуулахаар шилжүүлээд байна.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ