УЛС, АЙМГИЙН АЮУЛГҮЙН НӨӨЦИЙН ТУСЛАМЖИЙГ ХАТАНБУЛАГ, ХӨВСГӨЛ, УЛААНБАДРАХ СУМДАД ХҮРГЭНЭ

Дорноговь аймгийн урд хэсгийн сумдад 2024 оны хаваржилт хүндрэх, ногооны гарц муу, төл малын хорогдол ихтэй байх эрсдэл үүсээд байгаа учир эрсдэлийг хохирол багатай даван туулах, хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулах зорилгоор улс, аймгийн Онцгой комисс болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив тусламж буюу өвс, улаан буудай, бүрэн найрлагат тэжээл зэргийг сумдад хүргэх ажлыг зохион байгуулж байна.

2023-2024 оны өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч Дорноговь аймгийн хэмжээнд нутгийн хойд хэсгээр 2 сум төмөр буюу мөсөн зудтай 5 сум цагаанаар зудархуу нөхцөл байдал үүссэн. Өвлийн хугацаанд өвөлжилт хүндэрсэн сумдад Улс болон аймгийн Онцгой комиссын шийдвэрээр өвс тэжээлийн нөөц хангалтын ажлыг шуурхай зохион байгуулж ажилласан билээ.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ