✅Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн дэд сайд Болдын Уянга болон холбогдох албаны төлөөлөл Дорноговь аймагт ажиллаж байна

Аймгийн Засаг дарга О.Батжаргал, Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн дэд сайд Б.Уянга тэргүүтэй албаны төлөөллүүдийг хүлээн авч уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар танилцууллаа.
Уулзалтын үеэр Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт, үйлдвэр технологийн парк, Тавантолгой-Ханги чиглэлийн хатуу хучилттай авто замын ажил, уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлт, газрын нөхөн сэргээлтийн асуудлыг хөндөн ярилцаж, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн яамнаас анхаарч ажиллахыг хүслээ.
Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн дэд сайд Б.Уянга Ашигт малтмал, газрын тосны газрын харьяаны Төвийн бүс буюу Дорноговь аймаг дахь салбар төвийн үйл ажиллагаа, Газрын тос боловсруулах үйлдвэр, тос дамжуулах хоолойн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцах юм.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд
УУХҮЯ-ны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга С.Сүхбат, Геологийн судалгаа төлөвлөлтийн хэлтсийн дарга А.Дэлгэрсайхан,
Ашигт малтмал, газрын тосны газар Орон нутаг дахь төлөөлөгчийн газрын дарга Б.Бямбасайхан, Кадастрын газрын ахлах мэргэжилтэн Т.Хатанбаатар, Уул уурхайн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Цэгц, Газрын тосны ашиглалтын хэлтсийн мэргэжилтэн Б.Энхзаяа нар ажиллаж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд аймагт ажиллах ажлын төлөвлөгөөний дагуу 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Байгаль орчны засаглал хөтөлбөрийн дэмжлэгээр “Эрдэс баялаг эмэгтэйчүүдийн холбоо” НҮТББ ахлах зөвлөх Ш.Байгалмаа, О.Туяа, Хил хязгааргүй алхам ТББ Тэргүүн Н.Баярсайхан нар “Хариуцлагатай уул уурхай”, “Бизнес ба Хүний эрх”, “Хамтын оролцоот байгаль орчны мониторинг” сэдвээр тухайн бүс нутгийн уул уурхайн засаглалд оролцогч төрийн төлөөллийн байгууллагын мэргэжилтэн, албан хаагчдад сургалтад хамруулж мэдээлэл өглөө.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ