Deprecated: Required parameter $dbcon follows optional parameter $username in /home/dornogov/public_html/libraries/class/permission.class.php on line 67
Дорноговь аймаг :: СУРАГЧДАД АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДАХ ЭРХИЙН БИЧИГ ГАРДУУЛЛАА

Deprecated: Required parameter $mod follows optional parameter $menu_array in /home/dornogov/public_html/home/partials/_header.php on line 10

СУРАГЧДАД АНГЛИ ХЭЛНИЙ СУРГАЛТАД ХАМРАГДАХ ЭРХИЙН БИЧИГ ГАРДУУЛЛАА

"Англи хэлтэй Дорноговь" хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын шийдвэрээр 2021 онд баталсан юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд "Bridge to Dornogobi" олон улсын боловсролын үзэсгэлэн энэ сарын 5,6-ний өдрүүдэд зохион байгуулагдсан. Арга хэмжээний үеэр сургууль бүрийн төлөөлөл болох 8 сурагчид англи хэлний сургалтад хамрагдах эрхийн бичиг гардууллаа.

Тус хөтөлбөр нь аймгийн хэмжээнд боловсролын салбарт хэрэгжиж байгаа томоохон зорилтот хөтөлбөрүүдийн нэг юм. Орон нутагтаа гадаад хэлний боловсролыг нутагшуулах, англи хэлний багш нарын болон иргэдийн гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх, сургуулиудын англи хэлний танхимыг шинэчлэн тохижуулах, хүүхдийн сурах, хөгжих таатай орчныг бүрдүүлэх зэрэгт зорилго дэвшүүлэн ажиллаж байна.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ