ЦЭРЭГ ТАТЛАГА 2024

Аймгийн Засаг даргын 2024 оны А/338дугаар захирамжаар цэрэг татлагын урьдчилсан үзлэг 04 дүгээр сарын 18-ны өдрөөс 05 дугаар сарын 5-ны өдрүүдэд Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг, Мандах, Сайхандулаан, Замын-Үүд, Айраг, Даланжаргалан, Иххэт, Дэлгэрэх, Алтанширээ, Өргөн, Эрдэнэ, Сайншанд сумдад явагдана.
1. Зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн та Монгол улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ биелүүлэн заасан газар, тогтоосон хугацаанд сумын цэрэг татлага явагдах байранд ирж иргэний үүргээ биелүүлэх;
2. Цэрэг татлагаар халдвар хамгааллын дэглэм барьж иргэний үүргээ биелүүлж хамрагдах;
3. Зарлан дуудах мэдэгдэл аваад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэрэг татлагаар ороогүй иргэнийг зөрчлийн тухай хуулийн 15.17.1 дэх хэсэг, цэргийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасны дагуу хуулийн хариуцлага хүлээлгэх болохыг мэдэгдье.
Иргэн дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:• Иргэний үнэмлэх;• Цэргийн үүрэгтний үнэмлэх;• Нийгмийн даатгалын дэвтэр, байхгүй бол 3х4 харьцаатай цээж зураг, дэвтрийн үнэ;• Сурч байгаа сургуулийн тодорхойлолт, оюутны үнэмлэх, сургалтын төлбөр төлсөн хуулбарын хамт;• Гадаадад сурч байгаа бол ар гэрийн төлөөлөл нь "Виз-ний хуулбар, сүүлийн штампны хуулбар" авчрах;* Эрүүл мэндийн даатгалыг төлсөн байх. 

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ