“YOUTH POWER GTD” БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЗАЛУУСЫН ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Дорноговь, Төв, Говьсүмбэр аймгийн сурагчдын төлөөллүүдэд байгаль орчин, тогтвортой хөгжлийн мэдлэг мэдээлэл олгох, бүх түвшний шийдвэр гаргах явцад хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн оролцоотойгоор аливаа шийдвэр тогтоолуудыг байгальд ээлтэй байх шаардлагыг хангахад хувь нэмэр оруулах зорилгоор “YOUTH POWER GTD” Байгальд ээлтэй залуусын чуулган зохион байгуулагдаж байна.
Дээрх чуулганд Дорноговь, Төв, Говьсүмбэр аймгийн ахлах ангийн 9-12 ангийн 90 сурагч, зохион байгуулагч 30 хүүхэд, залуучууд, мэргэжилтэн нийт 120 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2024 оны 03 дугаар сарын 30, 31-ний өдрүүдэд Сайншанд хотноо чуулна.
Байгаль орчин маань нүдэнд үзэгдэж харагдахуйцаар маш хурдтай өөрчлөгдөж хүмүүний үйл ажиллагаанаас шалтгаалж, улмаар цөлжих, хөрс эвдэрч хуурайших, ургамлын бүтэц өөрчлөгдөх, гол горхи, нуур цөөрөм хатаж ширгэх, ургамал, амьтны төрөл зүйл цөөрөх, байгалийн онц аюултай үзэгдэл ихсэх, ган зуд, гал түймэр нүүрлэх зэрэг олон хэлбэрээр илэрч байна.
Хүмүүн бидний амьдралын хэвшлээ бүрмөсөн өөрчлөх шаардлага, улс орны оршин тогтнох асуудал хоёр шууд хамааралтай болж байга өнөө үед ирээдүй эзэд болон хүүхдүүдийн оролцоо, санал санаачилгад чухал билээ.
Хүн бүр өөрийн экологийн ул мөр, амьдралынхаа чанарыг үнэлж, эх дэлхийдээ хир ээлтэй амьдарч буйгаа ухаарч бүхий л хэрэглээгээ багасгах, юм бүхнийг хайрлан гамнах, хэмнэх, аль болох бага худалдан авах гэхчилэн экологийн ул мөрөө багасгаж, байгаль орчноо хайрлан хамгаалъя гэж уриалж байна.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ