“ЦАХИМД ХЭВШЬЕ” DIGITAL FIRST-D1 EXPO ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Цахим хөгжил харилцаа холбооны яамтай хамтран төр, аж ахуйн нэгж байгууллагуудад цахимжуулалтын талаар мэдлэг мэдээлэл өгч, мэдээллийн технологийн чиглэлээр суралцаж байгаа оюутан, залуучуудад сургалтын дэмжлэг үзүүлж, орон нутагт тогтвор суурьшилтай ажиллуулах зорилгоор “Цахимд хэвшье” уриан дор Digital first-D1 EXPO өдөрлөгийг программ, техник хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 15 байгууллагыг хамруулан өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулж байна.

Тус өдөрлөгийн хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, жижиг дунд бизнес эрхлэгчид нийт 150 аж ахуйн нэгж байгууллагуудад үйл ажиллагаандаа цахимжуулалтыг нэвтрүүлэх, давуу тал болон үр нөлөөллийн талаарх сургалтыг зохион байгуулан ажиллаж байна.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ