ҮНЭЛЖ БАРШГҮЙ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭН, ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА ТӨРИЙН ЦЭРГИЙН БОЛОН ХУУЛЬ САХИУЛАХ БАЙГУУЛЛАГУУД ТӨРИЙН ЦЭРЭГ ТҮМНИЙ БААТРУУДДАА ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ

Дорноговь аймгийн Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагууд өвөлжилт хүндэрсэн сумдад нийт 56 цэргийн алба хаагч туулах чадвар сайтай 6 нэгж техниктэйгээр 3-20 хоногийн хугацаатай 3-7 удаагийн давтамжтай үүрэг гүйцэтгэж 7500 км зам гаргаж, 14 сум 400 гаруй малчин өрхөд өвс тэжээл тусламжийн бараа хүргэсэн байна.
Улсын онцгой комиссоос хүлээлгэн өгсөн 200 тонн улаан буудайг шуудайлах, өвс тэжээлийг ачих, буулгах ажлуудыг шуурхай зохион байгуулж малын сэг зэм устгах ажилд 42 цэргийн алба хаагч 4 нэгж техниктэйгээр 5 хоногийн хугацаатай үүрэг гүйцэтгэж, малчдад 13 нэр төрлийн 18.335.000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүний тусламж үзүүлсэн байна.
Монгол Улсынхаа халдашгүй дархан байдлыг хангах үндсэн чиг үүргүүдээ гүйцэтгэхийн сацуу, Орон нутгийн хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулж томоохон бүтээн байгуулалтын ажлууд, цаг агаарын давагдашгүй нөхцөл байдлын даван туулахад үнэлж баршгүй дэмжлэг үзүүлэн үүрэг гүйцэтгэж байгаад тань Дорноговь аймгийн нийт иргэдийн өмнөөс талархсанаа илэрхийлье.
Монгол Цэргийн босоо цагаан сүлд
Үеийн үед мандан бадрах болтугай
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ