УЛС, АЙМГИЙН АЮУЛГҮЙН НӨӨЦӨӨС ХУВИАРЛАГДСАН ТУСЛАМЖИЙГ ЗАРИМ СУМДАД ХҮРГЭХ ЦУВАА ХӨДӨЛЛӨӨ

Монгол Улсын Сайд, Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газраас томилогдсон өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулах асуудал хариуцсан говийн бүсийн ажлын хэсгийн ахлагч Б.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймгийн цас зудын нөхцөл байдалд ажиллаж байна.
Дорноговь аймаг Зудын нөхцөл байдлын үнэлгээгээр 2 сум “төмөр буюу шилэн зудтай”, 10 сум “Цагаан зудтай” 1 сум, “цагаанаар зудархуу” байдалтай байгаа тул зудын эрсдэлийг бууруулах, хаваржилтыг хүндрэл, хохирол багатай даван туулах, хариу арга хэмжээг оновчтой зохион байгуулах зорилгоор улс, аймгийн Онцгой комисс болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хандив тусламжийг сумдад хүргэх, малын сэг зэмийг цэгцлэх, малчдын өвөлжөө, хаваржааг цаснаас чөлөөлөх зэрэг шаардлагатай арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх зорилгоор өнөөдөр/2024.03.10/ Дэлгэрэх, Алтанширээ, Иххэт сумдад ажиллах тусламжийн цуваа хөдөллөө.
Аюулгүйн нөөцөөс малчдад тусламжаар олгож байгаа өвс, тэжээл, тэжээлийн улаан буудай, хүнсний болон бусад бараа бүтээгдэхүүн, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудаас малчдад тусламж болгон өгч буй хандив тусламжийг хуваарилалтын дагуу шуурхай хүргэх, хүн хүч бага, малын хорогдол ихтэй зорилтот малчдын өвөлжөө, хаваржааг цаснаас чөлөөлөх, шар усны үерээс урьдчилан сэргийлэх, малын сэг зэмийг цуглуулах, устгах талаарх үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлж сумын Онцгой комисстой хамтран зохион байгуулах юм.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ