ДЕЗЕРЕТ ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГА ДОРНОГОВЬ АЙМГИЙН 200 МАЛЧИН ӨРХӨД ХҮНСНИЙ БАГЦ, ТҮЛШ ШАТАХУУНЫ ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЛЭЭ

Дезерет ОУБ Нь Дорноговь аймагтай 2017 оноос хойш хамтран ажиллаж, олон салбарт төсөл ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Тус байгууллага нь анх Дорноговь аймгийн хэмжээнд шүдний эмчилгээний төсөл хэрэгжүүлж зарим сумдад шүд эмчилгээний кабинет байгуулж байсан бол хамгийн сүүлд Монгол Улсад 21 аймгаас анх удаа Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт эрэгтэйчүүдийн эмчилгээний кабинетийг байгуулсан юм.
Өнөөдөр/2024.03.10/ уг байгууллагаас цас зудад өртсөн, хүндрэлтэй байгаа малчин өрхөд эрүүл мэнд, амин дэм, ахуйн хэрэглээний багц, түлш шатахуун гээд нийт 67,441,000 төгрөгийн тусламж дэмжлэгийг үзүүлэв. Дорноговь аймгийн Онцгой комисс малчин иргэдэд ирж буй хандив тусламжийг зайлшгүй хэрэгцээ шаардлагатай байгаа малчин өрхөд тэгш хуваарилж, хүртээж байна.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ