“ЭНТРЕПЕНЕР ЭМЭГТЭЙЧҮҮД IV” ФОРУМД 90 ГАРУЙ ЭМЭГТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭГЧИД ОРОЛЦОЖ БАЙНА

        Өнөөдөр/2024.03.06/ Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан USAID-ын санхүүжилттэй Хөгжлийн шийдэл ТББ-ын BEST хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “ЭНТРЕПЕНЕР ЭМЭГТЭЙЧҮҮД IV” форум зохион байгуулагдаж аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Хонгорзул “БИЧИЛ, ЖИЖИГ ДУНД БИЗНЕСИЙН ХӨГЖИЛ БА ОРОН НУТГИЙН БОДЛОГО” сэдвээр мэдээлэл хийлээ.

Тус форум нь “Асуудлаа шийд, Амжилтад тэмүүл” уриатайгаар 4 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Дорноговь аймгийн 90 гаруй эмэгтэй бизнес эрхлэгчид оролцож байна.
Мөн Улаанбаатар хотын 150 эмэгтэй бизнес эрхлэгчид, орон нутгийн 1000 эмэгтэй бизнес эрхлэгчид шууд дамжуулалтаар илтгэл мэдээлэл сонсож 15 компаний үзэсгэлэн худалдаа болж байна.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ