ӨВӨЛЖИЛТ, ХАВАРЖИЛТ ХҮНДЭРСЭН СУМДАД ТОМИЛОГДСОН ЭМЧ НАР ЦАС ЗУД ИХТЭЙ ХӨДӨӨГИЙН МАЛЧИН ӨРХҮҮДЭЭР ҮЗЛЭГЭЭ АМЖИЛТТАЙ ХИЙЖ БАЙНА…

Хаврын хатуу цаг агаарын хүнд нөхцөлд байгаа малчдын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх үзлэг хийхээр томилогдон очсон эмч нарын багуудын үзлэг маш амжилттай зохион байгуулагдаж байна.

4 хоногийн хугацаанд 3 сумын хөдөөгийн 66 малчин өрхүүдээр орж, 197 хүнд нарийн мэргэжлийн үзлэг хийж, 145 оношилгоо хийж, 177 хүнд сэтгэлзүйн зөвлөгөө өгчээ. Үзлэгээр 46 өвчлөл илрүүлж, эмчилгээ зөвлөж, дээд шатлалд 6 хүн, сумын эмчийн хяналтад 42 хүн илгээжээ. Үзлэгээр малчдын дунд Зүрх судас, Хоол боловсруулах замын өвчлөл илүүтэй байна.
Томилогдсон эмч нартай хамтран харьяа сумын багийн дарга, эмч, лаборант, НЭМ-ийн мэргэжилтнүүд хамтран явсан ба Хөдөөгийн багаар тойроход цас ихтэйгээс машин суух, эвдрэл гарах зэрэг, эмч нар маань цасаа ухах зэргээр хүндрэл бэрхшээл их гарсан ч ЗДТГ, ЭМГ аас асуудлыг шуурхай шийдвэрлэж, нийтдээ 3 баг 1653 км замыг туулсан ч хүнд нөхцөлд малчдадаа хүрсэн эрүүл мэндийн тусламжийг амжилттай үзүүлжээ
Хөвсгөл, Иххэт, Сайхандулаан, Эрдэнэ сумдад томилогдон ажиллаж байгаа 6 эмч нар 215 хүнд нарийн мэргэжлийн үзлэг, оношилгоог хийжээ
Даланжаргалан сумын эмнэлгийн автомашин эвдрэл үүсэн, тойролт үргэлжлүүлэхэд хүндрэл гарсан ч тойролт үргэлжлүүлэх автомашины асуудлыг шийдвэрлэж өгсөн МАК-ХХК-ны хамт олонд талархал илэрхийлье
Хөдөөгийн багуудад ажиллаж байгаа эмч нарыг дэмжин ажиллаж байгаа Иххэт, Даланжаргалан, Дэлгэрэх сумын ЗДТГ хамт олонд талархал илэрхийлье            </div>
                            		<ul class=
  • ӨРГӨДӨЛ ГОМДОЛ