Монгол улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих үйл явц эхэлсэн 1990-ээд оноос Сангийн Яаманд Орлого татварын хэлтэс байгуулагдаж Монгол улсын Засгийн газрын 1990 оны 204 дүгээр тогтоолоор Аймаг, нийслэлийн захиргааны Санхүүгийн хэлтэст албан татварын тасаг бий болсны нэг нь Дорноговь аймгийн Татварын хэлтсийн эхлэл болсон юм.

1991 онд Санхүүгийн хэлтсийн Албан татварын тасаг байгуулагдаж 1990 онд батлагдсан албан татварын  анхны хуулийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, Монгол улсын Засгийн газрын 1993 оны 194 дүгээр тогтоолоор Аймгийн Албан татварын хэлтэс байгуулагдсан. 

Дорноговь аймгийн Татварын хэлтэс нь Захиргаа хуулийн тасаг, Татварын хяналт шалгалтын тасаг, Жижиг татвар төлөгчтэй харилцах тасаг, Бичил татвар төлөгчтэй харилцах тасаг, Замын-Үүд сумын татварын тасаг, нийт 5 тасаг,  42 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. 
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ