Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нялх, балчир, бага насны болон цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон хоол үйлдвэрлэл шинээр эрхлэхэд урьдчилсан хяналт шалгалт хийлгэж дүгнэлт гаргуулах


Шинээр эрхлэх хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн хүсэлтийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор Хүнсний тухай хууль болон энэ хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд урьдчилсан хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргана.

Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа шинээр эрхлэгч нь урьдчилсан хяналт шалгалт хийж, дүгнэлт гаруулсны дараа үйл ажиллагаагаа эхлүүлж болно.

Иргэн, Хуулийн этгээдийн хүсэлт

1.  Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчийн нэр, байршил, хаяг, утас, факсын дугаар, цахим хаяг

2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний дугаар,

3. Иргэний регистрийн дугаар,

4. Хүнсний чиглэлийн үйл ажиллагааны төрөл, хэлбэр, дотоод хяналтын журам.

#  Эцэг / эхийн нэр, Өөрийн нэр  Албан тушаал Холбоо барих Өрөө №
1. Н. НЯМЦЭЦЭГ Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч 91118795 11

Холбоо барих

Ажлын цаг

  • Даваа - Баасан - 08:00-17:00
  • Бямба - амарна
  • Ням - амарна
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ