Нэмэгдсэн өртгийн албан татвар


Албан татвар суутган төлөгч нь борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор төрийн сангийн нэгдсэн дансанд шилжүүлж, баталсан маягтын дагуу тайлангаа харьяалах татварын албанд тушаана. Тухайн сард борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд ногдох албан татварыг албан татвар суутган төлөгч төсөвт төлнө.
Хувь хүн, хуулийн этгээд нь оршин суугч бус этгээдийн гаалийн бүрдүүлэлт хийлгээгүй борлуулсан бараа, ажил, үйлчилгээг худалдан авахдаа үнийн дүнгээс албан татварыг суутган авч төсөвт төлнө.

Албан татвар суутган төлөгч доор дурдсан үйл ажиллагааг хэрэгжүүлнэ:
• албан татвар төлөгчийн хийсэн төлбөр тооцооны мэдээллийг хэрэглэгчийн системд төлбөр хийсэн тухай бүр бүртгэнэ
• бараа, ажил, үйлчилгээг борлуулсан тухай бүр төлбөрийн баримтыг татвар төлөгчид олгоно
• хэрэглэгчийн системд бүртгэгдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор багтаан борлуулалтын нэгдсэн системд илгээнэ
• албан татвар суутган төлөгч хоорондын бараа, ажил, үйлчилгээний борлуулалтыг баталгаажуулсан нэмэгдсэн өртгийн албан татварын падааны бүртгэлийг холбогдох мэдээллийн санд оруулж, мэдээллийг 7 хоногт багтаан нэгдсэн системд илгээнэ.

Материалын жагсаалт Тайлбар
1. Шалгуурууд: • Албан татвар суутган төлөгчөөс худалдан авсан байх • Худалдан авалт татварын албанд бүртгэгдсэн байх • Албан татвар ногдсон бараа, ажил, үйлчилгээ байх • Бүртгэлийн хэрэгсэл буюу бүртгэлийн машинд бүртгэгдсэн байх Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан болон гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд 10 хувиар, Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд тэг /“0”/ хувиар, импортоор оруулсан, эсхүл үйлдвэрлэн борлуулсан автобензин, дизелийн түлшний албан татвар тооцох үнэлгээнд 0-10 хувийн хязгаарт багтаан Засгийн газар тогтооно. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 13 дугаар заалтад тусгагдсан бараа, ажил, үйлчилгээг чөлөөлнө.
2. “Албан татвар төлөгч” гэж бараа, ажил, үйлчилгээг аливаа хэлбэрээр борлуулахгүй зөвхөн өөртөө хэрэглэх зориулалтаар худалдан авч буй хувь хүнийг хэлнэ. Албан татвар төлөгчид дор дурдсан шалгуурыг хангасан тухайн жилийн худалдан авалтаар төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварын 20 хүртэл хувийг буцаан олгоно.

#  Эцэг / эхийн нэр, Өөрийн нэр  Албан тушаал Холбоо барих Өрөө №
1. Ц.Сансармаа SANSARMAA@DORNOGOVI.GOV.MN Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга 91116259

Холбоо барих

  • Хаяг: Монгол улс, Дорноговь аймаг, Сайншанд хот, 3-р баг, Нутгийн удирдлагын ордон
  • Утас: (976) 7052 1111, (976) 7052 3036
  • И-мэйл: zdtg@dornogovi.gov.mn

Ажлын цаг

  • Даваа - Баасан - 08:00 - 17:00
  • Бямба - Амарна
  • Ням - Амарна
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ