ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН АШИГЛАЛТЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ


Аймгийн Засаг дарга өргөдөлийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдөрт багтаан шийдвэрлэнэ. Хэрэв өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь ТТАМТХ-д заасан шаардлагыг бүрэн хангасан бол онцгой эрхийнх нь дагуу аймгийн Засаг дарга ашиглалтын тусгай зөвшөөрлийг 15 жилийн хугацаагаар олгоно. 

ТТАМ-ын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй 

1. Өргөдөл гаргагчийн албан ёсны тодорхойлолт (маягт КА-4)
2. Монгол улсад татвар төлөгч болох тухай нотолгоо (харьяа татварын албаны)
3. Улсын бүртгэлийн болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн   гэрчилгээний хуулбар,дүрэм (нотариатаар гэрчлүүлсэн)
4. Ашиглалт хийх болон үлдэх хайгуулын талбай тус бүрийн байршил, булангийн  цэгүүдийн солбицол, хилийг буулгасан зураг (2 хувь)
5. Тэмдэгтийн хураамж төлсөн баримт (эх хувь)
6. Хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр
7. Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэрээр хүлээн авсан хайгуулын ажлын үр дүнгийн тайлангийн нөөцийн дэвсгэр зураг дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн талбайн хилийг буулгасан зураг. М1:1000, М1:5000, М1:10000 тохиромжтой масштабын дагуу (2 хувь)
8. Хайгуулын ажлын явцад Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний дагуу хүлээсэн үүргийг бүрэн биелүүлж ажилласан тухай баримт
9. Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ
10. Хайгуулын тусгай зөвшөөрөл, хавсралтууд (эх хувь)

#  Эцэг / эхийн нэр, Өөрийн нэр  Албан тушаал Холбоо барих Өрөө №
1. Г. БУЯНЖАРГАЛ Газрын тос, хийн хяналтын улсын байцаагч 99921194 211

Холбоо барих

  • Хаяг: Монгол улс, Дорноговь аймаг, Сайншанд хот, 3-р баг, Нутгийн удирдлагын ордон
  • Утас: (976) 7052 1111, (976) 7052 3036
  • И-мэйл: zdtg@dornogovi.gov.mn

Ажлын цаг

  • Даваа - Баасан - 08:00 - 17:00
  • Бямба - Амарна
  • Ням - Амарна
# Файлын нэр Тайлбар
1 Маягт-К-02.docx
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ