ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛМТАЛЫН ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ СУНГАХ


            1. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас нэг сарын өмнө түүнийг эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг аймгийн Засаг даргад гаргана.

             2. Аймгийн Засаг дарга өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтааж тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 6.2 дахь хэсэг, 22 дугаар зүйлд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг хянаж, зөрчилгүй бол тусгай зөвшөөрлийг 2 жилийн хугацаагаар сунгана.

1. Хайгуулын тусгай зөвшөөрөл, хавсралтууд, (эх хувь)   
2. Тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөр төлсөн баримт (хавсралтанд баримтжаагүй бол төлбөрийн баримт тус бүрийн эх хувь)
3. Байгаль орчны хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн батлуулсан тухай баримт
4. Хайгуулын ажлын зардлын  доод хэмжээнээс багагүй хэмжээний ажил гүйцэтгэсэн тухай болон хайгуулын тухайн үе шатны ажлыг гүйцэтгэсэн тухай тайлан, түүнийг хүлээлгэн өгсөн баримт
5. Тэмдэгтийн хураамж төлсөн баримт (эх хувь)
6. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ (нотариатиар гэрчлүүлсэн)

#  Эцэг / эхийн нэр, Өөрийн нэр  Албан тушаал Холбоо барих Өрөө №
1. Г. БУЯНЖАРГАЛ Газрын тос, хийн хяналтын улсын байцаагч 99921194 211

Холбоо барих

  • Хаяг: Монгол улс, Дорноговь аймаг, Сайншанд хот, 3-р баг, Нутгийн удирдлагын ордон
  • Утас: (976) 7052 1111, (976) 7052 3036
  • И-мэйл: zdtg@dornogovi.gov.mn

Ажлын цаг

  • Даваа - Баасан - 08:00 - 17:00
  • Бямба - Амарна
  • Ням - Амарна
# Файлын нэр Тайлбар
1 Маягт-К-11.docx
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ