Ус ашиглах дүгнэлт


Дүгнэлтийг бүрэн материал хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор гаргана.

Ус ашиглалтын тайланг ус ашиглагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага дараах загвараар бэлтгэнэ.

Ус ашиглалтын тайлангийн агуулга:

  1. Урд оны үйл ажиллагааны товч тайлан
  2. Усны эх үүсвэрийн талаар
  3.  Усны нөөцийн талаар
  4. Тухайн онд ашигласан усны хэмжээ
  5. Усны горимын ажиглалтын талаар
  6. Усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийн талаар
  7. Хаягдал /бохир/ усны талаар
  8. Ус эргүүлэн ашиглах, ус хэмнэх технологийн талаар
  9. Ус хэрэглэгчтэй хийсэн гэрээний талаарх мэдээ

1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дүгнэлт гаргуулах хүсэлт бүхий албан бичиг
2. Ашиглах усны эх үүсвэр, эсхүл рашааны эх булаг, түүний байршлыг харуулсан  зураг
3. Ус, рашааны нөөц, чанар, найрлагыг тогтоосон хайгуул, судалгааны тайлан, ашиглаж болох усны боломжит нөөцийн талаарх дүгнэлт  /БОНХЯ-ны БХЗГ-ын Усны нөөцийн хэлтэс /267545/
4. Худгийн паспортын хуулбар
5. Хоногт ашиглах усны хэмжээ, зориулалт
6. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайлан, дүгнэлт
7. БОНХЯамны Ой, ус, тусгай хамгаалалттай кадастрын хэлтсийн лавлагаа /266434/ – Усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийн – Аль усны сав газарт хамаарагдах талаар
8. Үйлдвэрлэлийн хүчин чадал, үндсэн үйл ажиллагааны техник, эдийн засгийн үзүүлэлт
9. Уулын ажлын болон тухайн жилийн үйлдвэрлэлийн төлөвлөгөө /эх хувь, баталгаажуулсан/
10. Барилга байгууламжийн зураг, төсөл
11. Урд оны уулын ажлын болон ус ашиглалтын тайлан, ус ашиглуулах дүгнэлт
12. Холбоо барих хүний нэр, утасны дугаар

Рашаан ашиглах хүсэлт гаргагч нь дээр дурдсан материалд Усны мэргэжлийн байгууллагаар тогтоолгон Усны нөөцийн зөвлөлөөр баталгаажуулсан рашааны хязгаарлалтын бүсийн зураг болон Эрүүл мэндийн яамны дүгнэлтийг нэмж хавсаргана.

 

#  Эцэг / эхийн нэр, Өөрийн нэр  Албан тушаал Холбоо барих Өрөө №
1. Ш АМГАЛАНСАЙХАН Усны асуудал хариуцсан мэргэжилтэн 90082255 -

Холбоо барих

  • Хаяг: Хаяг: 44103, Дорноговь аймаг, Сайншанд сум, 3 дугаар баг, Орон нутгийн өмчийн III-р байр
  • Утас: 70522663; 02522-42726
  • И-мэйл: dornogovi-boajg.gov.mn

Ажлын цаг

  • Даваа - Баасан - 08:00-17:00
  • Бямба - амарна
  • Ням - амарна
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ