ТҮГЭЭМЭЛ ТАРХАЦТАЙ АШИГТ МАЛТМАЛЫН ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ


1. Хүсэлт ирүүлснээс хойш 10 хоногийн дотор  өргөдөл, түүнд хавсрагасан баримт бичиг нь хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, шаардага хангасан бол Ашигт малтмал, Газрын тосны газарт цахимаар илгээнэ.

2. Ашигт малтмал, Газрын тосны газар аймгийн Засаг даргын хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын таван өдөрт багтаан зохих шүүлт хийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой, эсхүл боломжгүй талаар мэдэгдэнэ.

3. Аймгийн Засаг дарга Аймгийн Засаг дарга мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймгийн Иргэдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч ажлын 10 өдрийн дотор ТТАМ-ын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, эсэх асуудлыг шийдвэрлэн өргөдөл гаргагчид мэдэгдэнэ.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг 3 жилээр олгоно.

“Түгээмэл тархацтай ашигт малтмал” гэж зам, барилгын материалын зориулалтаар ашиглах боломжтой, элбэг тархалт бүхий элс, хайрга, тоосгоны шавар, хүрмэн, боржин дайрганы зориулалттай барилгын чулууны хуримтлалыг ойлгоно.

1. ТТАМ-ын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу аймгийн Засаг даргад гаргах ба дор дурдсан баримт бичгийг хавсаргана:

  1. Хайгуулын тусгай зөвшөөрөл авахыг хүссэн өргөдөл (Аймгийн Засаг даргын  баталсан өргөдлийн маягт-1);
  2. Өргөдөл гаргагчийн албан ёсны тодорхойлолт  (Аймгийн Засаг даргын  баталсан тодорхойлолтын маягт-2);
  3.  Улсын бүртгэлийн болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар (нотариатаар баталгаажуулсан);
  4. Хайгуул хийхээр хүсэлт гаргасан талбайн булангийн цэгүүдийн солбилцол, байршил, хилийг буулгасан зураг 2 хувь;
  5. Үйлчилгээний хөлс төлсөн баримт (эх хувь) Төрийн банкны 281500318072 тоот дансанд үйлчилгээний хөлс төлсөн баримт /гүйлгээний утганд тухайн компаний нэр, регистрийг тодорхой бичнэ/            
  6. Монгол Улсад татвар төлөгч болох тухай нотолгоо (харьяа татварын албаны тодорхойлолт)

#  Эцэг / эхийн нэр, Өөрийн нэр  Албан тушаал Холбоо барих Өрөө №
1. Г. БУЯНЖАРГАЛ Газрын тос, хийн хяналтын улсын байцаагч 99921194 211

Холбоо барих

  • Хаяг: Монгол улс, Дорноговь аймаг, Сайншанд хот, 3-р баг, Нутгийн удирдлагын ордон
  • Утас: (976) 7052 1111, (976) 7052 3036
  • И-мэйл: zdtg@dornogovi.gov.mn

Ажлын цаг

  • Даваа - Баасан - 08:00 - 17:00
  • Бямба - Амарна
  • Ням - Амарна
# Файлын нэр Тайлбар
1 МАЯГТ-1.docx
2 МАЯГТ-2.docx
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ