СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ


Аж ахуй нэгж хүсэлт ирүүлснээс хойш 15 хоногийн дотор аймгийн Засаг дарга тусгай зөвшөөрөл шинээр олгох, сунгах асуудлыг шийдвэрлэх ба шаардлагатай тохиолдолд хугацааг сунган холбогдох мэргэжлийн байгууллагаар нягтлуулах, магадлан шинжилгээ хийлгэх, сонгон шалгаруулах байдлаар шийдвэрлэнэ.

Холбогдох хууль, дүрэм, журам, стандартын шаардлагыг бүрэн хангасан байх;

 Тусгай зөвшөөрөл хүсэгч дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

1.тусгай зөвшөөрөл хүссэн албан бичиг /үйл ажиллагааны төрөл, оноосон нэр, байршил, хаяг, харилцах утас, цахим хаяг,  факсыг тодорхой тусгах/;

2. Захирлын иргэний үнэмлэхний баталгаажсан хуулбар;

3. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;

4.тохирлын гэрчилгээний хуулбар;

5.галын аюулгүй байдлын дүгнэлтийн хуулбар;

6. Татварын хэлтсийн тодорхойлолт, хүсэлт гаргасан өдөр хэвлэсэн Е баримтын хуулбар;

7.үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний хуулбар, барилгын схем зураг /гараар зурсан байж болно/-т худалдаа, үйлчилгээ явуулах  танхимын зохион байгуулалтыг тодорхой харуулсан байх;

8. гадна, дотор тохижилтын фото зураг /гэрэлтүүлэг, хяналтын камер байршуулсан,  дэлгэц ажиллаж байх үеийн, кассын машин, танхим, гал тогоо, агуулах, гадна хаяг, автозогсоол, объектын 4 тал, хогийн цэгийг бүрэн харуулсан байх/;

9. Цагдаагийн байгууллагын санал /Үйл ажиллагаа явуулах барилга байгууламжийн гаднах орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор холбогдох стандартын шаардлагад нийцсэн дүрс бичлэгийн техник, хэрэгсэл суурилуулсан эсэх/;

10.сумын Засаг даргын санал;

#  Эцэг / эхийн нэр, Өөрийн нэр  Албан тушаал Холбоо барих Өрөө №
1. Н. БЯМБАЦЭЦЭГ Жижиг дунд үйлдвэр, худалдаа үйлчилгээний бодлого хариуцсан ахлах мэргэжилтэн 99257795 211

Холбоо барих

  • Хаяг: Монгол улс, Дорноговь аймаг, Сайншанд хот, 3-р баг, Нутгийн удирдлагын ордон
  • Утас: (976) 7052 1111, (976) 7052 3036
  • И-мэйл: zdtg@dornogovi.gov.mn

Ажлын цаг

  • Даваа - Баасан - 08:00 - 17:00
  • Бямба - Амарна
  • Ням - Амарна
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ