БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ, БАРИМТЫН ЖАГСААЛТ


Бүрдүүлэх материал

1 Зөвшөөрөл олгох албан хүсэлт

2 Барилгын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ (тухайн ажлыг гүйцэтгэх хүрээнд тохирсон)

3 Магадлал хийгдсэн тухайн барилга байгууламжийн иж бүрэн зураг төсөл, магадлалын дүгнэлт, архитектур төлөвлөлтийн даалгавар

4 Барилга байгууламжийн угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт гүйцэтгэх инженер техникийн хяналт гүйцэтгэх инженер инженер техникийн ажилтныг томилсон шийдвэр, мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар

5 Захиалагч (хөрөнгө оруулагч)-ийн техникийн хяналт гүйцэтгэх болон зохиогчийн хяналт хийх гэрээ

6 Барилга байгууламжийн угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ

7 Барилга угсралтын ажлын талбайн инженерийг томилсон шийдвэр, мэргэжлийн үнэмлэх, дипломийн хуулбар

8 Барилгын талбайн зохион байгуулалтын зураг болон хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн үйл ажиллагааны ажил гүйцэтгэх төслийн бичиг баримт 

9 Газрын захирамж, кадастрын зураг

10 Зураг төсөл зохиогч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар

11 Барилга байгууламжийн техникийн нөхцлүүд

12 Барилга угсралт,засвар шинэчлэлтийн ажлын баталгаажсан төсөв

13 Байгаль орчны хууль тогтоомжийн дагуу байгаль орчны нөлөөлгийн үнэлгээ хийлгэх шаардлагатай барилга байгууламжийн үнэлгээний тайлан

14 Гэнэтийн ослын болон хариуцлагын даатгалд даатгуулсан бол гэрчилгээ

15 Барилгын ажлын үе шатанд тавих  хяналтыг хэрхэн хэрэгжүүлэх төлөвлөгөө

16 Дээрх бичиг баримтаас гадна зөвшөөрөл олгогч нь захиалагч (хөрөнгө оруулагч)-аас дор дурьдсан нэмэгдэл материалыг авч болно.

Үүнд:

Барилга байгууламжийн угсралтын ажил нь удаан хугацаагаар зогссон болон хуучин барилгад шинэчлэлт хийх үед салбарын мэргэжлийн хяналтын байгууллага болон зөвлөх үйлчилгээ эрхлэгчийн гаргасан дүгнэлт.

#  Эцэг / эхийн нэр, Өөрийн нэр  Албан тушаал Холбоо барих Өрөө №
1. Цагаанхүү ОЮУНСАЙХАН Газрын дарга 99013898 201

Холбоо барих

  • Хаяг: Сайншанд сумын 3-р баг
  • Утас: 70522892, 70523928
  • И-мэйл: dornogovi@gazar.gov.mn

Ажлын цаг

  • Даваа - Баасан - 08:00-17:00
  • Бямба - амарна
  • Ням - амарна
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ