Дорноговь аймгийн Засаг даргын 2016-2020 оны Үйл ажиллагааны хөтөлбөр

                                                                       Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн

Хурлын 2016 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн

 02/11 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт

 

“ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР /2016-2020/

 

НЭГ. ЭДИЙН ЗАСГИЙН ТОГТВОРТОЙ ӨСӨЛТИЙГ

ХАНГАХ БОДЛОГО

            Хүн амын ая тухтай орчин нөхцөл бүрдсэн орон нутгийн түүхий эд, санхүүгийн нөөц боломжид тулгуурласан, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтыг татан байгальд ээлтэй дэвшилтэт технологи бүхий экспортын баримжаатай боловсруулах аж үйлдвэр, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэн, эдийн засгийг олон талтай болгож, мэдлэгт суурилсан эдийн засгийг тэнцвэртэй төлөвшүүлэн хөгжүүлэх нь уг хөтөлбөрийн эрхэм зорилго мөн.

 

Эдийн засаг, санхүүгийн чиглэлээр

            Тэргүүлэх зорилт 1.1. Стратегийн ач холбогдол бүхий ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дэмжин аймгийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах бодлого баримтална.

            1. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэн байгаль орчинд ээлтэй дэвшилтэт технологи бүхий боловсруулах үйлдвэрлэлийг дэмжинэ.

            2. Зүүнбаянд Нефть боловсруулах үйлдвэр барих асуудлыг төр засгийн анхааралд байлгаж шийдвэрлүүлнэ.

            3. Иххэт сумын “Хашаат худаг”-ийн нүүрсний уурхайг олборлох, Алтанширээ сумын “Эрдэнэцогт”-ын хүрэн нүүрсний уурхайг ашиглалтанд оруулахыг дэмжинэ.

            4. Сэргээгдэх эрчим хүчний технологи ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийг дэмжинэ.

            5. Гадаад, дотоодын  хөрөнгө оруулагчдыг татах хөрөнгө оруулалтын орчныг сурталчлан, бүтээн байгуулалт, тохижилт, бусад төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

            6. Хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхийг дэмжиж, тусгай зөвшөөрөл эзэмшигч ААНБ-тай жил бүр уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулан уул уурхайн сөрөг нөлөөллийг бууруулах, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллана.

            Тэргүүлэх зорилт 1.2. “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүс /ЗҮЭЗЧБ/-ийн үйл ажиллагааг эрчимжүүлэн, хил дамнасан чөлөөт бүсийг хөгжүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн мэдлэгт суурилсан эдийн засгийн суурийг бэхжүүлнэ.

            1. ЗҮЭЗЧБ –ийн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг холбогдох байгууллагуудтай хамтран барьж дуусган, үйлдвэр үйлчилгээг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

            2. ЗҮЭЗЧБ-д аймгийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг дэмжинэ.

            3. Шинжлэх ухааны академи болон сургалт, судалгаа шинжилгээний байгууллагуудтай хамтран шинжлэх ухаан, үйлдвэрлэлийг холбож, шинэ техник технологийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхийг дэмжинэ.

            4. Иргэд, бизнес эрхлэгчдийн эдийн засаг, бизнесийн мэдлэгийг дээшлүүлж, хэрэглээний зөв дадал соёлд сургахад чиглэсэн арга хэмжээг ТББ, ИНБ, иргэдийн бүлэгтэй хамтран зохион байгуулна.

            5. Байгальд ээлтэй гадаад, дотоодын дэвшилтэт  тэргүүний  технологийг сонгон   нэвтрүүлэх, нутагшуулах “Хөгжлийн загвар” үйлдвэр барихыг дэмжинэ.

            6. Бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэн Төвийн бүсийн аймаг, сумдтай  нийгэм, эдийн засгийн  үр ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авна.

            Тэргүүлэх зорилт 1.3 Экспортын баримжаатай, импортыг орлох үйлдвэрлэлийг дэмжиж, үйлдвэрлэлийн хэмжээ, цар хүрээг өргөтгөн эдийн засгийн салбарыг төрөлжүүлэн хөгжүүлнэ.

            1. Үйлдвэрлэл, технологийн паркуудаар дамжуулан шинжлэх ухаан, техник технологи, инновацийг нэвтрүүлэн “Үйлдвэржилтийн 21:100” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

            2. Мал аж ахуй, газар тариалангийн түүхий эд боловсруулах үйлдвэрлэлийг нэмэгдүүлэн, экологийн цэвэр бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжинэ.

            3. Орон нутгийн иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, ажил, үйлчилгээг түлхүү дэмжих бодлого барьж, “Иргэн бүр санаачлагч-Өрх бүр үйлдвэрлэгч” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

            4. Иргэндээ ээлтэй, эдийн засагт үр өгөөжтэй банкны төлбөр тооцоог боловсронгуй болгож, зээлийн уян хатан бодлогоор иргэд, бизнес эрхлэгчдийг дэмжинэ.

            5. Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг хөрш болон хамтын ажиллагаатай орнуудад зохион байгуулагдах үйлдвэрийн шинэ техник технологи, тоног төхөөрөмж, бараа бүтээгдэхүүний үзэсгэлэнд хамруулан, бараа бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулалтыг дэмжинэ.

            6. Уул уурхайн болон томоохон хөрөнгө оруулагч, үйлдвэрлэгчдийг түшиглэн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээ авна.

            7. Аймгийн бүтээн байгуулалтын ажлыг орон нутагт бүртгэлтэй аж ахуйн нэгж, иргэд, иргэдийн бүлгээр гүйцэтгүүлэхийг түлхүү дэмжинэ. 

            8. Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудад хэрэгцээт бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг дотоодын болон орон нутгийн үйлдвэр эрхлэгч, иргэдээс худалдан авах ажиллагааг зохион байгуулна.

            9. Тусгай болзол журмын дагуу орон нутгийн шилдэг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч, баялаг бүтээгчдийг тодруулан шалгаруулж, урамшуулах, алдаршуулах ажлыг зохион байгуулна.

            Тэргүүлэх зорилт 1.4. Худалдаа, үйлчилгээний дэд бүтцийг хөгжүүлэх, өртөг, зардлыг хямдруулах, чанарыг сайжруулах замаар бизнес эрхлэлтийн орчныг төгөлдөршүүлнэ.

            1. Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурласан бүтээн байгуулалтын ажлуудыг эрчимжүүлнэ.

            2. Аймгийн Засаг даргын дэргэд бодлогын зөвлөл байгуулан ажиллуулж, бизнесийн салбарыг хөгжүүлэхэд ТББ, ИНБ-уудын идэвх оролцоог нэмэгдүүлж, ажлын уялдаа холбоог хангасан хамтын ажиллагааг идэвхжүүлнэ.   

            3. Иргэдийг зах зээлд амжилт гарган бизнес эрхлэхэд нь арга зүйн зөвлөгөө өгөх, мэдээлэл, сургалт явуулах, ажлын байранд хөнгөлөлттэй хамрагдахыг дэмжин Бизнес инкубатор төвийг тухайн салбарын мэргэжлийн холбоодыг түшиглэн байгуулна.

            4. Эрүүл ахуйн стандарт шаардлагад нийцсэн худалдааны нэгдсэн төвүүдийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулахыг дэмжинэ.

            5. Босоо тэнхлэгийн авто зам дагуу байгальд ээлтэй зогсоол, авто засвар, худалдаа үйлчилгээний төвүүдийг олон улсын стандартад нийцүүлэн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар байгуулахыг дэмжинэ.

            6. Хувийн хэвшлийн салбарын тогтвортой байдлыг хангах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, санаачилсан төсөл хөтөлбөрийг хөрөнгө оруулагчидтай холбох, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ.

            Тэргүүлэх зорилт 1.5. Төсвийг орон нутгийн хөгжлийн бодлоготой уялдуулан ил тод нээлттэй төлөвлөн хуваарилж, салбарын хөгжлийг дэмжихэд чиглэсэн төсөв, санхүүгийн зөв зохистой бодлогыг баримтална.

            1. Эдийн засаг, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлэхэд чиглэсэн дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

            2. Татварын далд эдийн засгийг ил болгох зохицуулалтын арга хэрэгслийг ашиглан орлого бүрдүүлэх боломжит эх үүсвэрийг дайчлах, төсвийн сахилга батыг сайжруулж, үр ашиггүй зардлыг танах, хэмнэлтийн горимд шилжүүлэх замаар төсвийг үр ашигтай зарцуулна.

            3. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг үр өгөөжтэй зарцуулахад иргэд олон нийтийн оролцоог хангана.

            Тэргүүлэх зорилт 1.6. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийн ашиглалтыг сайжруулж, өмчийн удирдлагыг хэрэгжүүлнэ.

            1. Төрийн болон орон нутгийн өмчийн ашиглалт, хяналтыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлнэ.

            2. Хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, бусад төсөл хөтөлбөрийн тендер шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй болгож “Шилэн тендер шалгаруулалт”, “Цахим тендер” бодлогыг хэрэгжүүлнэ.

 

Барилга, хот байгуулалт, дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр

            Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангасан хот суурин газрыг төлөвлөж, аюулгүй хүртээмжтой орон сууцаар хангах бодлогыг хэрэгжүүлэн ногоон хөгжлийн чиг баримжаатайгаар хот байгуулалтыг тогтвортой хөгжүүлнэ.

            Тэргүүлэх зорилт 1.7. Байгаль, цаг уур, нийгэм, эдийн засгийн онцлогт тохирсон “Сумандаа сайхан амьдрах” нөхцөлийг бүрдүүлнэ.

            1. Газрын тохиромжтой болон хэрэгцээт байдлын үнэлгээн дээр тулгуурлан “Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-г боловсруулж, хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулна.

            2. Сум суурин газруудын хүн амын төвлөрөлд тулгуурлан сум бүрийн онцлогт тохирсон хөгжлийн загварыг боловсруулан олон нийтийн үйлчилгээний барилга байгууламжийг төр, хувийн хэвшлийн хөрөнгөөр үе шаттай барихыг дэмжинэ.

            3. Алслагдсан сумдын бизнес эрхлэлтийг дэмжих “Бүсийн хөнгөлөлт”-ийн бодлогыг хэрэгжүүлж, дэд бүтцэд хөрөнгө оруулалт хийх замаар нийгэм, эдийн засгийг нь түлхүү хөгжүүлнэ.

            Тэргүүлэх зорилт 1.8. “Хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоонд суурилсан ерөнхий төсөл”-ийг нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулж, үр нөлөөг дээшлүүлнэ.

            1. Хот төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх газрыг нөөцлөн, хязгаарлалтыг тогтооно.

            2. Сайншанд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөнд тодотгол хийнэ.

            3. Айраг, Даланжаргалан, Өргөн, Мандах сумдын хот хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлуулж,  хэрэгжүүлнэ.

            4. Шинэ суурьшлын бүсийг инженерийн шугам сүлжээ, дэд бүтцэд холбох ажлыг үе шаттай  хэрэгжүүлнэ.

            5. Улсын чанартай авто зам дагуух худалдаа үйлчилгээний бүсэд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулан хэрэгжилтийг зохион байгуулна.

            Тэргүүлэх зорилт 1.9. Зорилтот бүлгүүдэд чиглэсэн чанартай, хямд, ая тухтай тохилог амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлнэ.

            1. Сайншанд, Замын-Үүд суманд гэр хорооллын дахин төлөвлөлтийг иргэдийн оролцоотойгоор хийж, төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үе шаттайгаар орон сууцжуулан “Хямд өртөгтэй орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

            2. Сумдад инженерийн шугам сүлжээнд холбогдсон ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол бүхий  жишиг орон сууц барих хувийн хэвшлийн санаачилгыг дэмжин хамтран ажиллана.

            3. Канад болон бусад улсын дэвшилтэт технологид суурилсан “Эко хотхон” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

            Тэргүүлэх зорилт 1.10. Хот суурин газрын өнгө үзэмжид нөлөөлөхүйц, барилга байгууламж, гэр хорооллын гудамж, талбайд зохион байгуулалт  шинэчлэлт хийнэ.

            1. Барилгын материалыг магадлан итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулж,  стандартын шаардлага хангасан материалаар  барилгын ажлыг гүйцэтгүүлнэ.

            2. Барилга угсралт, өргөтгөл, шинэчлэл, их засварын ажилд мэргэжлийн байгууллагын хяналтыг сайжруулж, иргэд, иргэний нийгмийн байгууллагуудаас хөндлөнгийн хяналт тавих эрх зүйн нөхцөлийг бүрдүүлнэ.

            3. Сумдад ашиглалтгүй, ашиглалтын шаардлага хангахгүй байгаа барилга байгууламжийг судлан мэргэжлийн байгууллагаар дүгнэлт гаргуулна.

            4. Хотын өнгө үзэмжид нөлөөлөхүйц барилга байгууламжийг зураг төслийн дагуу сэргээн засварлах ажилд хувийн хэвшлийн оролцоог дэмжин үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

            5. Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу гэр хорооллын гудамж, хашааг цэгцлэх ажлыг иргэдийн оролцоонд түшиглэн зохион байгуулна.

            Тэргүүлэх зорилт 1.11. Сууц өмчлөгчдийн холбооны менежментийг шинэчлэн, хөтөлбөр төслүүдийг хэрэгжүүлэхэд оршин суугчдын оролцоог нэмэгдүүлнэ.

            1. СӨХ-ны шинэчилсэн зохион байгуулалтын бүтэц үүсгэн, сайн туршлагыг нэвтрүүлнэ.

            2. СӨХ-ны  хууль эрх зүйн мэдээ, мэдээллийг иргэдэд хүртээмжтэй хүргэж, “Шилэн СӨХ” төсөл хэрэгжүүлнэ.

            3. СӨХ-ны орчны газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлуулан газрыг баталгаажуулж, зориулалтын дагуу ашиглуулна.

            4. Шинээр баригдсан орон сууцны гадна орчны тохижилтыг иж бүрэн гүйцэтгүүлж байнгын ашиглалтанд хүлээн авна.

            5. Нийтийн  орон сууцны дээвэр, инженерийн шугам сүлжээний муудсан хэсгийг шинэчлэн,  дулааны алдагдлыг бууруулах ажлыг үе шаттайгаар гүйцэтгэнэ.

            Тэргүүлэх зорилт 1.12. Хот суурингийн газар ашиглалт, зурагжуулалт, эд хөрөнгийн бүртгэлжүүлэлтийг  сайжруулж,  эдийн засгийн эргэлтэнд оруулах нөхцөлийг бүрдүүлнэ.

            1. Кадастрын хэмжил, зураглалыг хувийн хэвшлийн оролцоог дэмжин зохион байгуулна.

            2. Иргэдийн өмчилсөн газрыг эдийн засгийн эргэлтэд оруулна.

            3. Орон нутагт хаягжуулалтын ажлыг чанартай зохион байгуулна.

            4. Газрын кадастрын мэдээллийн сангийн “Лэнд менежер” программ хангамжийг нэвтрүүлж, орон зайн өгөгдөл мэдээллийг нийтэд хүргэнэ.

            Тэргүүлэх зорилт 1.13. Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд төрийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлж, газрыг үр ашигтай төлөвлөх нөхцөлийг бүрдүүлнэ.

            1. Хот суурин газарт төлөв байдал, чанарын төлөвлөгөөт хянан баталгаа хийх ажлыг зохион байгуулна.

            2. Газрын нэгдмэл сангийн төлөвлөгөөт тоо бүртгэл явуулах ажлыг зохион байгуулна.

            Тэргүүлэх зорилт 1.14. Ногоон хөгжлийн үзэл баримтлалд нийцсэн зохистой техник технологийг ашиглан ижненерийн дэд бүтцийг барьж байгуулан, иргэдийн ажиллаж амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлнэ.

            1. Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар аймгийн төвд шинээр цэвэрлэх байгууламжийг ашиглалтанд оруулан цэвэрлэгдсэн усыг цаашид үйлдвэрлэлийн технологи болон ногоон байгууламжийн усалгаанд ашиглахыг дэмжинэ.

            2. Сайншанд сумын 4,7-р багийн бохир ус шингээх байгууламжийн хэвийн үйл ажиллагааг хангах талаар холбогдох байгууллагатай хамтран ажиллана.

            3. Айраг, Иххэт, Өргөн сумдад шинээр бохир ус шингээх байгууламж байгуулах ажлыг үе шаттайгаар гүйцэтгэнэ.

            4. Сумдын  гэр хорооллын айл өрхийг цэвэр, бохир усны шугам сүлжээнд холбох, амины орон сууцны нөхцөлийг сайжруулах ажлыг судлан үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

            5. Нийтийн орон сууц, гэр хорооллын хэрэглэгчдэд зохистой технологи бүхий хэрэглээний халуун усны бие даасан системийг нэвтрүүлэхийг дэмжинэ.

            6. Сайншанд, Замын-Үүд сумдад шинээр баригдах орон сууцны хорооллуудыг хэрэглээний халуун усны системд холбож, инженерийн  шугам  сүлжээнд  холбогдоогүй  нийтийн орон  сууцыг  шугам  сүлжээнд  холбоход дэмжлэг үзүүлнэ.

            7. Зарим сумдын гэр хорооллын нэн шаардлагатай газруудад нийтийн халуун усны байр барих асуудлыг судлан, шийдвэрлэнэ.

            Тэргүүлэх зорилт 1.15. Төвлөрсөн дулаан хангамжийн хүчин чадлыг нэмэгдүүлэн, найдвартай ажиллагааг хангаж, дулаан алдагдлыг бууруулна.

            1. Төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй сумдын төвүүдийг дулааны зуухтай болгох асуудлыг судлан төсөл хөтөлбөрт үе шаттай хамруулан шийдвэрлэнэ.

            2. Аймгийн төвийн дулааны станцын техник, технологийн шинэлэлтийг хийж, Айраг, Иххэт сумдын халаалтын зууханд засвар шинэчлэлийг хийнэ.

            3. Сайншанд, Замын-Үүд сумдад ус, дулаан дамжуулах төвийг ашиглалтанд оруулна.

            4. Сайншанд сумын 4,7-р багийн дан байрнуудыг төвлөрсөн дулааны хангамжид холбох ажлыг оршин суугчдын оролцоотойгоор гүйцэтгэнэ.

            Тэргүүлэх зорилт 1.16. Цахилгаан эрчим хүчний хангамж, хуваарилах сүлжээг хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан олон улсын техник технологийг нэвтрүүлэн шинэчлэлт хийж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.

            1. Мандах, Хатанбулаг сумдыг цахилгаан эрчим хүчээр хангах ажлыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулна.

            2. Аймгийн төвийн 1-р зэрэглэлийн хэрэглэгчдийг цахилгааны нөөц эх үүсвэртэй болгох ажлыг үе шаттайгаар гүйцэтгэнэ.

            3. Сайншанд-Замын-Үүд чиглэлийн 110 кВ-ын шугамаас Эрдэнэ сумын төв хүртэлх 15.5 км 110 кВ-ын ЦДАШ, 110/10кВ-ын дэд станц барих судалгааны ажлыг хийнэ.

            4. Сайншанд, Замын-Үүд сумдын цахилгаан эрчим хүчний 0.4 кВ, 0,6кВ, 10 кВ-ын хуваарилах сүлжээг шинэчлэхэд олон улсын төслийг хэрэгжүүлнэ.

            5. Сумдын шинэ суурьшлын бүсүүдэд 10/0,4кВ-ын ЦДАШ, дэд станц шинээр болон шилжүүлэн барих асуудлыг судлан, үе шаттай хэрэгжүүлнэ.

            Тэргүүлэх зорилт 1.17. Орчин үеийн дэвшилтэт техник технологи нэвтрүүлэн, чанартай авто зам, замын байгууламжаар хэрэглэгчдийг аюул осолгүй зорчих нөхцөлийг бүрдүүлнэ.

            1. Нийтийн орон сууц, нийтийн эзэмшлийн зам талбай, гэр хорооллын гудамжийг авто зам, замын байгууламжаар хангах ажлыг үе шаттайгаар гүйцэтгэнэ.

            2. Сайншанд, Замын-Үүд сумдын авто замыг шинэчлэх, сэргээн засварлах, засвар арчлалтыг мэргэжлийн байгууллагаар чанартай гүйцэтгүүлнэ.

            3. Сайншанд суманд үерийн уснаас хамгаалах хуучин суваг шуудууг сэргээх ажлын судалгааг хийж, шаардлагатай  газруудад шинээр барина.

            Тэргүүлэх зорилт 1.18. Олон улсын, улсын болон орон нутгийн чанартай авто замын сүлжээн дэх сайжруулсан болон хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлнэ.

            1. Сайншанд–Ханги боомт чиглэлийн 322 км автозам барих ажлын судалгааг хийж, гадаадын хөрөнгө оруулалтаар барихыг дэмжинэ.

            2. Сайншанд–Хамарын хийд чиглэлийн автозамын уулзвараас Зүүнбаян баг хүртэлх 16 км хатуу хучилттай автозамыг барина.

            3. Сайншанд– Хамарын хийд чиглэлийн автозамын уулзвараас Ханбаянзүрх уул  хүртэлх 6.85  км хатуу хучилттай автозамыг барина.

            4. Чойр-Сайншанд–Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн автозамаас Өргөн сум хүртэлх 18.5 км авто замыг ашиглалтанд хүлээн авч, Замын-Үүд сумын төв хүртэлх 4.8 км хатуу хучилттай автозамыг гүйцээн барина.

            5. Чойр-Сайншанд–Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн автозамаас “Бүрдэнэ булаг” бөөрний сувилал хүртэлх 18 км сайжруулсан  автозам барих ажлын судалгааг хийнэ.

            Тэргүүлэх зорилт 1.19. Улс, хот хооронд, орон нутгийн зорчигч тээврийн аюулгүй, ая тухтай үйлчилгээг өргөжүүлнэ.

            1. Нийтийн тээврийн үйлчилгээний менежментийг боловсронгуй болгож, орон нутгийн зорчигч, шуудан тээврийн үйлчилгээг өргөжүүлнэ.

            2. Стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгсэлтэй нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх хувийн хэвшлийг дэмжин хамтран ажиллана.

            3. Сайншанд сумын багуудын алслагдсан хэсгийн зорилтот бүлгүүдэд чиглэсэн нийтийн тээврийн үйлчилгээг бий болгоно. 

            4. Сайншанд суманд улс, хот хоорондын авто вокзал барих хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжиж, Замын-Үүд сумын автовокзалыг ашиглалтанд оруулах талаар холбогдох байгууллагатай хамтран ажиллана.

            Тэргүүлэх зорилт 1.20. Хэрэглэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн, эдийн засгийн үр ашигтай дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлнэ.

            1. Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн хурдны автозам байгуулахад холбогдох байгууллагатай хамтран ажиллана.

            2. Тавантолгой-Сайншанд, Сайншанд-Хөөт чиглэлийн төмөр зам барихад гадаад, дотоодын  хөрөнгө оруулалтыг дэмжиж ажиллана.

            3. “Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр зам барих ажлыг гүйцэтгэхэд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.

            4. Сайншанд суманд ачаа эргэлтийн төв байгуулах судалгааны ажлыг зохион байгуулан, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг дэмжинэ. 

            5. Замын-Үүд суманд холимог тээврийн ачааны нэгдсэн терминал, ложистикийн төв байгуулах ажилд орон нутгаас дэмжлэг үзүүлнэ.

            Тэргүүлэх зорилт 1.21. Интернет, мэдээллийн технологийн хэрэглээг өргөжүүлэн мэдээлэл холбооны технологийг эдийн засаг, нийгмийн салбарын хөгжлийн хурдасгуур болгох нөхцөлийг бүрдүүлнэ.

            1. Хөвсгөл, Хатанбулаг сум, Ханги хилийн боомтыг шилэн кабель, өндөр хурдны интернетэд холбох ажлыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулна.

            2. Алслагдсан баг, сууринд үүрэн холбооны сүлжээг өргөтгөх асуудлыг холбогдох байгууллагатай хамтран судалж шийдвэрлүүлнэ.

            3. Нийтийн эзэмшлийн зам талбай, хүүхэд залуусын чөлөөт цөг өнгөрүүлэх газруудад  утасгүй интернет үйлчилгээг нэвтрүүлэх асуудлыг холбогдох байгууллагатай хамтран судлан үе шаттай шийдвэрлэнэ.

            4. Мэдээллийн технологиор дамжуулан эдийн засаг, нийгмийн салбар дахь сайн туршлага, инновацийг нийтэд түгээх талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана.

            5. Орон нутгийн мэдээллийг сумдад хүргэх боломжийг бүрдүүлэн мэдээллийн сүлжээ байгуулах ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулна.

 

     Хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр

            Мал сүргийн эрүүл мэндийг хамгаалах, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, бэлчээрийг зүй зохистой ашиглан, газар тариалангийн үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлж, иргэдийг экологийн цэвэр, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнээр хангана.

Тэргүүлэх зорилт 1.22. Мал амьтны өвчний оношилгоо, шинжилгээнд олон улсын стандартыг нэвтрүүлж, урьдчилан сэргийлнэ.

            1. Мал аж ахуйн мэргэжилтнийг  давтан сургах, чадавхижуулах, сумдыг боловсон хүчнээр хангах бодлогыг хэрэгжүүлнэ.

            2. Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторийн барилга, тоног төхөөрөмжийг шинэчилж, оношилгоо шинжилгээг хийнэ.

            3. Сумдын мал эмнэлгийн үйлчилгээг чанаржуулах, тогтворжуулах, өрсөлдөөнийг бий болгох замаар малын гоц халдварт, халдварт, паразиттах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэх, эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулна.

            4. Мал сүргийг эрүүлжүүлэх бодлого боловсруулан хэрэгжүүлж, “Эрүүл малтай” сумыг  шалгаруулж, туршлагыг нэвтрүүлнэ.

            5. Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн мал нядалгааны төвлөрсөн цэг байгуулах иргэд, байгууллагын санаачилгыг дэмжинэ.

            Тэргүүлэх зорилт 1.23. Хүнсний аюулгүй байдлыг хангах, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хүртээмжийг нэмэгдүүлнэ.

            1. Эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан хүнс, барааны зах, мах, ногооны зоорь барих  хувийн хэвшлийн санал, санаачилгыг дэмжинэ.

            2. Хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэх сонирхолтой иргэдийг БИТ /Бизнес инкубатор төв/, ТДТҮТ /Технологи дамжуулах туршилт үйлдвэрлэлийн төв/-үүдээр дамжуулан онол, технологиор дадлагажуулан сургаж,  хөнгөлөлттэй зээл, төсөл хөтөлбөрт хамруулах ажлыг зохион байгуулна.

            3. “Дорноговийн хонины мах” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулна.

            4. “Мах, сүүний анхдугаар аян”-ыг зохион байгуулж, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулан, иргэдийг эрүүл хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлнэ.

            5. Орон нутгийн экологийн хүнсний бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх дэд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

            6. Орон нутгийн хэмжлийн үнэн зөв, нэгдмэл байдлыг хангаж, бараа бүтээгдэхүүний зах зээлд өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн Үндэсний чанарын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

            Тэргүүлэх зорилт 1.24. Бэлчээрийг зүй зохистой ашиглан усан хангамжийг нэмэгдүүлж, мал аж ахуйг тогтвортой хөгжүүлнэ.

            1. Бэлчээр ашиглалтын нөлөөллийг фотомониторингийн аргаар хянах сүлжээг байгуулж, мэдээллийн сан хөтөлнө.

            2. Бэлчээрийн төлөв байдал, чанарт дүн шинжилгээ хийж, бэлчээрийн менежментийн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэн, цөлжилтөөс сэргийлэх, талхагдлыг бууруулах арга хэмжээ авна.

            3. Сумдад инженерийн хийцтэй худаг шинээр гаргах, сэргээн засварлах ажлыг улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сан болон бусад хөтөлбөр төсөлд хамруулан гүйцэтгэнэ.

            4. Гар худаг сэргээн засварлах, сэргээгдэх эрчим хүч ашиглан ус татах төхөөрөмж суурилуулах малчид, иргэдийн санаачилгыг төсөл хөтөлбөрт хамруулан дэмжинэ.

            5. Малчдыг мэдээллээр хангах “МАСС МЕССЕЖ” үйлчилгээг  нэвтрүүлнэ.

            6. Үүлэнд зориудаар нөлөөлөх “Хурын шим” төсөл хэрэгжүүлнэ.

            Тэргүүлэх зорилт 1.25. Шилмэл, гойд ашиг шимт торгон сүргийг бий болгож, нутгийн малын үүлдэр угсааг сайжруулан, нийт сүрэгт эзлэх өндөр ашиг шимт малын тоог нэмэгдүүлнэ.

            1. “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх 2 дахь үе шатны төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлнэ.

            2.“Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол малчин”, “Малжуулах” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна. 

            3. Малыг бүртгэлжүүлж, түүхий эдийн гарал үүслийг тодорхой болгох системийг нэвтрүүлнэ.

            4. Ашиг шим өндөртэй шилмэл үүлдрийн малыг нутагшуулах ажлыг зохион байгуулна.

            5. Малын үржлийн ажлыг зорилтот зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн зохион байгуулна.

            6. “Дэлгэрэхийн улаан ямаа”-г малын удмын санд бүртгүүлэх ажлыг зохион байгуулж, нийт ямаан сүрэгт үндсэн сайжруулагчаар ашиглах ажлыг зохион байгуулна.

            7. Улс, бүс, аймгийн үзэсгэлэн худалдаанд нутгийн шилмэл малыг оролцуулан сурталчилна.

            Тэргүүлэх зорилт 1.26. Эрчимжсэн мал аж ахуйг газар тариалантай хослуулан хөгжүүлэхийг дэмжин үйл ажиллагааг нь тогтворжуулна.

            1. Эрчимжсэн мал аж ахуйг газар тариалантай хослуулсан бүс нутгийг бий болгоно.

            2. Фермерийн аж ахуй эрхлэгч иргэн, ААН, байгууллагын санаачилгыг дэмжиж ажиллана.

            3. Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах цех байгуулах санаачилгыг дэмжинэ.

            Тэргүүлэх зорилт 1.27. Орон нутгийн онцлогт тохирсон, өрсөлдөх чадвартай газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.

            1. “Атрын III аян”-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэн, хадлангийн тусгай салаа байгуулах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг дэмжинэ.

            2. Өрхийн тариалан эрхлэлтийг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгаа хийх, тариалан эрхлэгчдийг туршлага судлуулах ажлыг зохион байгуулна.

            3. Газар тариалангийн бүс нутгийг тогтоон услалтын системийг нэмэгдүүлж, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлнэ.

            4. “Өрхийн хэрэгцээг-Өөрийн хашаанаас” төслийг хэрэгжүүлж, хүлэмжийн тариалалтыг нэмэгдүүлнэ.

            5. “Дорноговийн тарвас” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэн, шинэ төрлийн жимс тариалах туршилтын ажлыг хийнэ.

 

ХОЁР. НИЙГМИЙН БОДЛОГО

Эрүүл мэндийн чиглэлээр

            Хүн амыг өвчнөөс сэргийлэх мэдлэг дадал, хандлагад төлөвшүүлж,  эрүүл  мэндийн  тусламж үйлчилгээний  чанар,  хүртээмжийг  нэмэгдүүлэн,  хүн амын дунд зонхилон тохиолдох өвчлөлийг бууруулж, дундаж наслалтыг уртасгана.

            Тэргүүлэх зорилт 2.1. Эрүүл мэндийн байгууллагуудын оношилгооны чадамжийг дээшлүүлнэ.

            1. Нэгдсэн эмнэлгүүдийн оношилгоо эмчилгээний тоног төхөөрөмжийн хангалтыг шат дараатай нэмэгдүүлж, дэвшилтэт технологийг нэвтрүүлнэ.

            2. Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангана.

            3. Аймгийн Нэгдсэн эмнэлгийг  Smart Hospital   болгох ажлыг эхлүүлж, иргэдийг цахим карт, хувийн эрүүл мэндийн Нэгдсэн мэдээллийн сантай  болгоно.

            4. Замын-Үүдийн Нэгдсэн эмнэлгийг “Цахим эрүүл мэнд” төсөлд хамруулж, телемедициний нэгдсэн сүлжээнд холбоно.

            Тэргүүлэх зорилт 2.2. Төр, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн хамтын ажиллагааг уялдуулан өргөжүүлж, хувийн эмнэлгүүдийн хөгжлийг дэмжин чадавхжуулна.

            1. Орчин үеийн оношилгоо, эмчилгээний техник технологи бүхий хувийн хэвшлийн эмнэлгүүдийг дэмжин ажиллана.

            2. Төр, хувийн хэвшлийн эмнэлэг, лабораторийн дүрс оношилгоо бусад шинжилгээний  хариуг харилцан бие биедээ хүлээн зөвшөөрдөг болгоно.

            3. Төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын шинэ болон дахин сэргэж буй халдвар, гамшиг ослын үеийн хамтын ажиллагааг өргөжүүлж, нийгмийн эрүүл мэндийн болон зарим эмнэлгийн тусламж, үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагуудаар гэрээлэн гүйцэтгүүлэх ажлыг зохион байгуулна.

            4. Хувийн хэвшлийн эмнэлгүүдийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэх зардлын хэмжээг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлж, иргэнд учрах төлбөрийн дарамтыг бууруулна.

            Тэргүүлэх зорилт 2.3. Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд байгууллага, иргэдийн оролцоог идэвхжүүлж, үйлчлүүлэгчдэд ээлтэй, эрүүл мэндийн дэмжлэгт орчинг бүрдүүлнэ.

            1. Аймгийн Эрүүл мэндийн салбар зөвлөлийг шинэчлэн байгуулан Эрүүл мэндийн талаар баримтлах орон нутгийн  бодлого боловсруулж, салбар хоорондын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоонд тулгуурлан хэрэгжүүлнэ.

            2. ”Орчны эрүүл мэнд” дэд хөтөлбөрийг орон нутгийн бодлого, хөгжилтэй уялдуулан боловсруулж  хэрэгжүүлнэ.

            3. ”Халдварт өвчнөөс сэргийлэх хянах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж,  хүний дархлал хомсдлын вирус, дархлалын олдмол хомсдол, сүрьеэ, бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, дархлаажуулалтыг сайжруулах  цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.

            4. “Эмийн талаар орон нутагт баримтлах бодлого” боловсруулан хэрэгжүүлж, эм зүйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг ханган ажиллана.

            5. Хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, дадал, хандлагад төлөвшүүлж, нийгмийн эрүүл мэндэд чиглэсэн тусламж үйлчилгээг эрс сайжруулна.

            6. Говийн хүн амын дунд түгээмэл тохиолдож буй хоол боловсруулах замын өвчлөлийг бууруулах чиглэлээр ундны усны аюулгүй байдал, баталгаат хүнсний бүтээгдэхүүний талаарх иргэдийн мэдлэгийг нэмэгдүүлнэ.

            7. ”Ирээдүйн босго” төвийн үйл ажиллагааг хүүхэд өсвөр насныханд сэтгэлзүйн зөвлөгөө өгөх үйлчилгээгээр  өргөжүүлнэ.

            8.“Элэг бүтэн Монгол” хөтөлбөр боловсруулж, элэгний эмгэг, хавдраас сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ.

            9. Уламжлалт Анагаах ухаан, рашаан сувиллын төв,  БНХАУ-ын Олон Улсын Монгол эмнэлгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргана.

            10. Аймагт Халдварт, Хүүхдийн эмнэлэг, “Халзан уул” рашаан сувиллын амрагчийн байр, “Талст зам” өрхийн эрүүл мэндийн төвийн барилгыг тус тус шинээр барьж, Замын-Үүд сумын эмнэлэг, Сайншанд сумын төрөх эмнэлгийн барилгуудыг ашиглалтанд хүлээн авах, зарим эрүүл мэндийн байгууллагын барилгыг үе шаттай засварлан, автопаркийн шинэчлэлтийг хийнэ.

            11. Сэргээн засах, сувиллын тусламж үйлчилгээг өргөжүүлэх зорилгоор Эрдэнэ сумын нутаг дахь “Цагаан худаг”-ийн рашааныг эрүүл мэндийн чиглэлээр ашиглах боломжийг судалж, шийдвэрлүүлнэ.

            12. “Бүрдэнэ булаг” бөөрний сувиллыг магадлан итгэмжлэлд оруулж, үйл ажиллагааг нь эрчимжүүлнэ.

            13. ”Халзан уул” рашаан сувиллын үйл ажиллагааг дэмжиж, тохижуулах, аялал жуулчлал сувиллыг цогцоор нь хөгжүүлнэ.

            Тэргүүлэх зорилт 2.4. Хүн ам, ялангуяа эмзэг бүлгийн иргэдэд хүрэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлнэ.

            1. Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэдийг жилд нэг удаа эрүүл мэндийн иж бүрэн оношилгоонд  хамруулж, “Явуулын амбулатори” шүдний  үзлэгийг өргөжүүлнэ.

            2. “Эрүүл шүд” аяныг өрнүүлж, Ерөнхий боловсролын сургуулиудыг түшиглэн шүдний кабинет байгуулах, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шүдний нарийн  мэргэжлийн эмчийн  тусламжийг ойртуулах нөхцөлийг судалж, шийдвэрлэнэ.

            3. “Нөхөн үржихүйн эрүүл мэнд”, “Эрүүл ирээдүй-Дорноговь“ дэд хөтөлбөрүүдийг  хэрэгжүүлнэ. 

            4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулна.

            Тэргүүлэх зорилт 2.5. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

            1. Аймгийн Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлогын баримт бичгийг боловсруулан эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг чадвар, ёс зүй, харилцаа хандлага, ажлын хариуцлагыг дээшлүүлнэ. 

            2. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг өндөр хөгжилтэй улс орон болон дотоодын урт, богино хугацааны сургалтанд хамруулж, гадаадын эмч мэргэжилтнүүдийн сайн туршлагыг нэвтрүүлнэ.

            3. Сумдын ЭМТ-ийн эмч, мэргэжилтнүүдийг хөнгөлөлттэй нөхцөлтэй орон сууцаар хангах,  урамшуулал олгох орон нутгийн дэмжлэгт орчинг бүрдүүлнэ.

 

Боловсрол, соёлын чиглэлээр

            Боловсрол, соёл, урлагийн тэгш хүртээмжтэй үйлчилгээ, чанар, үр ашгийг тасралтгүй дээшлүүлэн боловсон хүчнийг бэлтгэж, тэдний мэдлэг ур чадвар, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэн сургуулийг хүн хөгжлийн төв болгон эрүүл аюулгүй, ээлтэй орчин бүрдүүлнэ.

            Тэргүүлэх зорилт 2.6 Эрүүл аюулгүй, ээлтэй орчинд суралцах, амьдрах нөхцөлийг  бүрдүүлэн стандартад суурилсан үйлчилгээг хэрэглэгч бүрт хүргэнэ.

            1. Замын-Үүд суманд 960 хүүхдийн сургуулийн барилгыг ашиглалтанд хүлээн авч, Сайншанд сумын 6-р багт Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн барилга, Сайншанд сумын 4-р багт бага сургуулийн барилгыг тус тус шинээр барьж, Сайншанд сумын 2,3,4-р сургуулийн гадна сагсан бөмбөг, гүйлтийн зам бүхий биеийн тамирын талбай байгуулах, дуусаагүй барилгуудыг ашиглалтанд оруулах, зарим сургуулийн барилгад их засвар, шинэчлэлтийг хийнэ.

            2. Мандах, Эрдэнэ сумдад сургуулийн дотуур байрны барилгыг шинээр барих, сэргээн засварлаж сурагчид дотуур байранд эрүүл, аюулгүй, орчинд ая тухтай амьдрах, хөгжих нөхцөлийг сайжруулахад дэмжлэг үзүүлнэ.

            3. Бүх шатны боловсрол, сургалтын байгууллагад хүүхэд, залуучуудыг эрсдэлгүй осол эндэлгүй, аюулгүй, эрүүл амьдрах, чадвартай болгох аюулгүй байдлын сургалтыг зохион байгуулна.

            4. Цэцэрлэг, сургуулийн орчинг хашаажуулах, гэрэлтүүлэг, гарц, гэрлэн дохио, камер, авто машины хурд сааруулагчтай болгоно.

            5. Алтанширээ, Даланжаргалан сумын Олон овоо баг, Мандах, Замын-Үүд, Сайншанд сумын 1,5,6-р багуудад цэцэрлэгийн барилгыг шинээр барих, Сайншанд сумын 5,8-р цэцэрлэг, Замын-Үүд сумын 1-р цэцэрлэгийн барилгыг өргөтгөн барьж, сумдын хүүхдийн цэцэрлэгийн барилгад их засвар хийж, хүүхэд бүрийг стандартын шаардлага хангасан СӨБ-ын үйлчилгээнд хамруулахыг дэмжинэ.

            6. Сурагчдыг эх хэлээрээ алдаагүй зөв бичих, ярих, илтгэх, сэтгэх, хэрэглээний бүрэн ур чадвартай болгох хэрэгцээнд нийцүүлэн монгол хэлний сургалтыг сайжруулна.

            7. “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийг шинэ түвшинд хүргэн чанаржуулж, үйл ажиллагааг ил тод, оновчтой зохион байгуулна.

            8. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд үе тэнгийхэнтэйгээ хамт суралцах таатай орчинг бүрдүүлнэ.

            9. Иргэдийн насан туршийн боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, эрүүл мэнд, эрх зүй, экологи, амьдрах ухааны боловсролыг дээшлүүлнэ.

            10. АШУҮИСургуулийн хичээлийн байрны барилгыг шинээр барих, оюутны дотуур байранд их засвар хийж, тус сургуульд Уламжлалт анагаах ухааны их эмч бэлтгэх ангийг шинээр нээх асуудлыг судалж, шийдвэрлэнэ.

            Тэргүүлэх зорилт 2.7 Хүүхдийг эрүүл чийрэг, эерэг зан суртахуун, амьдрах ухаантай, эх оронч, үндэсний бахархалтай иргэн болгон төлөвшүүлнэ.

            1. Хүүхдийг хүнлэг, амьдрах ухааны боловсролтой, байгальд ээлтэй иргэн болж төлөвшүүлэхэд чиглэсэн орон нутгийн онцлогтой хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

            2. Монгол бичгийг сэргээн дэлгэрүүлэх, сургаж өвлүүлэх, монгол бичгийн заах арга зүй, цахим хэрэглээг төлөвшүүлнэ.

            3. ЕБС-ийн ахлах сургууль байгуулах ажлыг үе шаттай зохион байгуулж, суралцагчдад ажил мэргэжлийн зөвлөгөө үзүүлдэг үйлчилгээг бий болгоно.

            4. Ерөнхий боловсролын 12 жилийн сургуулийн ахлах ангийн сургалтын цахим хичээлийн орчинг сайжруулна.

            5. Хичээл сургуулиас гадуурх сонгон секц, дугуйлан хичээллүүлж, хүүхдийн техник сэтгэлгээ, авьяас чадварыг хөгжүүлнэ.

            Тэргүүлэх зорилт 2.8 Боловсрол, соёл, урлагийн салбарт хүний нөөцийг бэлтгэх, хөгжүүлэх, урамшлын тогтолцоог бий болгон тогтвор суурьшилтай ажиллуулах нөхцөлийг бүрдүүлнэ.

            1. Боловсрол, соёлын газрын ажиллах нөхцөлийг сайжруулан боловсрол, соёл урлагийн байгууллагын нэн шаардлагатай хүний нөөцийг бүрдүүлж, мэргэжлийн боловсон хүчнээр хангах “Багш чадваржуулах” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

            2. Орон нутагт нэн шаардлагатай СӨБ, математик, физик, хими, дуу хөгжим, технологийн багш нарыг бэлтгэхэд дэмжлэг үзүүлнэ.

            3. Улсын болон орон нутгийн сургалтад багш, соёл, урлагийн ажилтнуудыг үе шаттай хамруулна.

            4. Нийгмийн салбарт тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ажилтнуудыг өндөр хөгжилтэй орнуудад мэргэжил дээшлүүлэх санаачилгыг дэмжинэ.

            5. Залуу багш нарын мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлэн, чадваржуулахад ахмад багш нарын зөвлөх үйлчилгээг зохион байгуулна.

            6. “Алтан зул” арга  хэмжээг  зохион байгуулж, тэргүүний багш, соёл урлагийн ажилтныг урамшуулан, алдаршуулна.

            7. Улс, аймаг, бүсийн чанартай хичээл төрлийн болон соёл урлагийн уралдаан тэмцээн зохион байгуулна.

            8. Боловсрол, соёл, урлагийн ажилтнуудын дунд “Авьяас” “Спорт” арга хэмжээг зохион байгуулна.

            9. Боловсрол, соёл, урлагийн салбарын боловсон хүчнийг “Хямд өртөгтэй орон сууц” хөтөлбөрт хамруулахыг дэмжинэ.

            Тэргүүлэх зорилт 2.9 Соёл, урлагийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэн, соёлын биет болон биет бус өвийн хадгалалт хамгаалалтыг өргөжүүлнэ.

            1. Шаардлагатай зарим сумдад соёлын төв шинээр барих, өргөтгөх, засварлах ажлыг гүйцэтгүүлнэ.

            2. Номын сангийн номын фондыг нэмэгдүүлэн үйлчилгээг цахимжуулж, соёл, урлагийн байгууллагуудын техник, тоног төхөөрөмжийг шинэчлэн, музейн сан хөмрөгийг баяжуулна.

3.Хамарын хийдэд “Саран-хөхөө” задгай театр барих хувийн хэвшлийн санал санаачилгыг дэмжин соёл урлаг, соёлын өвийг олон нийтэд сурталчлах нөхцөлийг бүрдүүлнэ.

            4. Түүх соёлын үл хөдлөх дурсгалт газруудыг бүртгэж, хадгалалт, хамгаалалтад авах ажлыг зохион байгуулна.

            5. Соёлын биет болон биет бус өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулан, судлан сэргээх,  өвлөн уламжлуулах, олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажлыг зохион байгуулна.

 

            Биеийн тамир, спортын чиглэлээр

            Нийтийн биеийн тамирыг бүх нийтийн хөдөлгөөн болгох, биеийн тамир, спортоор хичээллэх, ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлэн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

            Тэргүүлэх зорилт 2.10 Дасгал, хөдөлгөөнөөр хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх, дэлхий, тив, олон улсын тэмцээнд өндөр амжилт гаргах шилдэг тамирчдыг нэмэгдүүлнэ.  

            1. Явган хүний зам, дугуйн замыг Замын-Үүд, Сайншанд сумын 4,7-р багт шинээр барих ажлыг гүйцэтгэн “Дугуйн спортыг хөгжүүлэх” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

            2. “Хөдөлгөөн-эрүүл мэнд” дэд хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлнэ.

            3. “Бага олимп”-ийг спортын олон төрлөөр зохион байгуулна.

            4. Улсын чанартай  тэмцээнийг орон нутагт зохион байгуулна.

            5. Өсвөрийн шигшээ багийг шинэчлэн байгуулж, дэмжлэг үзүүлнэ.

            6. Спортын өндөр амжилт үзүүлсэн тамирчин, дасгалжуулагч нарыг урамшуулах журам боловсруулан хэрэгжүүлнэ.

            Тэргүүлэх зорилт 2.11 Иргэдийг биеийн тамир, спортоор тасралтгүй хичээллэх, орчин нөхцөлийг бүрдүүлж, спортыг эдийн засгийн эргэлтэнд оруулан хөгжүүлнэ.

            1. Замын-Үүд сумын Соёл, спорт цогцолборын барилгыг үргэлжлүүлэн барьж дуусгах талаар холбогдох байгууллагатай хамтран ажиллаж, Сайншанд суманд Спортын цогцолбор, Улаанбадрах, Эрдэнэ, Хөвсгөл сумдад соёл, спортын цогцолборын барилгыг шинээр барьж ашиглалтанд оруулна.

            2. Усан бассейн, мөсөн гулгуур, газрын теннис зэрэг спортын ашиглалтгүй, байнгын бус ажиллагаатай байгууламжуудыг үе шаттай сэргээн засварлах, өргөтгөх замаар хувийн хэвшлийн оролцоотойгоор менежментийг сайжруулна.

            3. Спортын төрлүүдийг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн олон талын оролцоог дэмжинэ.

            4. Спортын материаллаг баазыг нэмэгдүүлэн үндэсний спортын төрлүүдийг хөгжүүлж, залуу үед өвлөн уламжлуулахыг дэмжинэ.

            5. Спортын дунд сургууль байгуулах асуудлыг судална.

 

 Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлээр

            Хүн амын хөгжлийг дэмжиж, нийгмийн хамгааллын үйлчилгээг зорилтот бүлгийн иргэдэд баталгаатай, хүртээмжтэй хүргэн, зохистой хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажилгүйдлийн түвшинг бууруулна.

            Тэргүүлэх зорилт 2.12. Ажилгүйдлийг үе шаттай бууруулж, хөдөлмөрийн насны хүн амын ажил эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлнэ.

            1. Иргэн бүр тогтвортой орлоготой байх эдийн засгийн таатай орчинг бүрдүүлж, өрхийн сарын дундаж орлогыг жил дараалан өсгөх бодлого барина.

            2. “Ажлын байр” хөтөлбөрийг хэрэгжүүлж, ажлын байрыг хадгалан, шинэ ажлын байр нэмэгдүүлж буй ажил олгогчийг урамшуулан дэмжинэ.

            3. Томоохон бүтээн байгуулалт, төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхдээ орон нутгийн иргэдийг ажлын байраар хангахыг дэмжсэн бодлогыг хэрэгжүүлнэ.

            4. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд болон ажил олгогчдын хамтын ажиллагааг идэвхжүүлнэ.

            5. Зорилтот бүлэгт чиглэгдсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

            6. Хөдөлмөрийн зах зээлийн судалгаанд үндэслэн хөдөлмөрийн эрэлт, ур чадвар, мэргэшлийн хэрэгцээнд нийцсэн мэргэжилтэй ажилтныг бэлтгэнэ.

            7. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийг өргөжүүлж, орон нутгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд нийцүүлэн шаардлагатай мэргэжлээр техникчийн анги нээж хичээллүүлнэ.

            8. Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн төгсөгчдийг тоног төхөөрөмжийн лизинг, жижиг зээлд хамруулах арга хэмжээ авна.

            9. “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг сайжруулах” дэд хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлнэ.

            10. Иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн сургалтанд хамруулж байнгын болон түр ажлын байранд зуучилна.

            11. Салбар хоорондын уялдааг ханган орон нутгийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн нийтийг хамарсан ажлуудыг ил тод, үр өгөөжтэй зохион байгуулна.

            12. Сумдад “Малжуулах төсөл” хэрэгжүүлж, иргэдийг малжуулах замаар ажилгүйдлийг бууруулж, малчдын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ.

            Тэргүүлэх зорилт 2.13. Зорилтот бүлгийн иргэдийг нийгмийн үйлчилгээнд эрх тэгш оролцох боломжийг бүрдүүлнэ.

            1. “Төрөөс ахмадын талаар баримтлах бодлого”, “Ач санах” хуулийг орон нутагт хэрэгжүүлнэ.

            2. Тэтгэвэр тэтгэмжийн нэмэгдэл, малчдын тэтгэврийн насыг таван жилээр наашлуулах чиглэлээр батлагдсан хууль, журмыг хэрэгжүүлэн ажиллана.

            3. Ахмадуудыг зорилтот бүлэгт чиглэгдсэн “Хямд өртөгтэй орон сууц” хөтөлбөрт хамруулахыг дэмжинэ.

            4. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад, эмэгтэйчүүдийн хөгжлийн нэгдсэн төвийн барилга, Говийн бүсийн халамжийн төвийн барилгуудыг улсын төсөв болон гадаад, дотоодын төсөл хөтөлбөрт хамруулан шинээр барина.

            5. “Зорилтот өрхийн хөгжил хамгааллыг сайжруулах” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангана.

            6. Зорилтот бүлгийн иргэдэд асаргаа үйлчилгээ, сэргээн засах болон сувилахуйн үйлчилгээг чанар хүртээмжтэй хүргэж, гүйцэтгэлд хяналт тавина.

            7. Салбар хоорондын уялдааг ханган хувийн хэвшлийн оролцоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд хэвийн оролцох нөхцөлийг бүрдүүлж,  дэд бүтцийг сайжруулна.

            Тэргүүлэх зорилт 2.14. Эрүүл мэнд нийгмийн даатгалын орлого зарлагыг бодитой төлөвлөж, даатгуулагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай үйлчилгээг хүргэнэ.

            1. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөж, нийгмийн даатгалын сангийн орлогын төлөвлөгөөг бүрдүүлнэ.

            2. Нийгмийн даатгалын сангийн захиран зарцуулалтыг ил тод болгож, тэтгэвэр тэтгэмжийг хугацаанд нь олгоно.

 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн чиглэлээр

            Гэр бүлийн гишүүдийн тэгш оролцоо, үнэт зүйлсийг бэхжүүлж, гэр бүлийн бат бөх тогтвортой байдлыг ханган, хүүхдийн эрхийг дээдэлж, өсвөр үе, залуучуудын хөгжих, суралцах, хөдөлмөрлөх таатай нөхцөлөөр ханган орон нутгийн хөгжилд оролцох оролцоог нэмэгдүүлнэ.

            Тэргүүлэх зорилт 2.15. Өсвөр үе, залуучуудад гэр бүлийн боловсрол олгож, тогтвортой гэр бүлийн хөгжлийг дэмжинэ.

            1. Гурав хүртэл насны хүүхэдтэй ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулах “Цалинтай ээж” хөтөлбөр хэрэгжүүлж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаа нь тасрахгүй байх хууль, журмыг хэрэгжүүлнэ.

            2. Залуу болон зорилтот гэр бүлийг орон сууцжуулах, орон сууцны түрээсээ урьдчилгаанд шилжүүлэн тооцуулдаг арга хэмжээг үе шаттай нэвтрүүлнэ.

            3. Гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх, залуу гэр бүлд амьжиргаагаа дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх “Гэр бүлийн хөгжлийг дэмжих” хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлнэ.

            4. “Хүүхдийн хөгжил,  хамгааллыг  бэхжүүлэх” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.

            5. Өрх гэр бүлүүдэд ургийн бичиг хөтлөх ажлыг эрчимжүүлэн хүүхэд, залуучуудын хүмүүжил, төлөвшилд үндэсний өв уламжлалаа дээдлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулна.

            6. Хүүхдийн эрх, хамгааллын асуудлыг чухалчлан үзэж, хараа хяналтгүй хүүхдийн бүртгэл хяналтыг сайжруулан хүүхэд хамгааллын төв байгуулах асуудлыг төсөл хөтөлбөрт хамруулахыг дэмжинэ.

            7. Өсвөр үе, залуучуудад нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсрол олгож, зөв дадалд сургах, хорт зуршил, өвчлөлөөс сэргийлэх зан үйлийг төлөвшүүлнэ.

            Тэргүүлэх зорилт 2.16. Хүүхэд залуучуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн ээлтэй орчинг бүрдүүлнэ.

            1. Хүүхдийн зуслан байгуулах асуудлыг төр, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэнэ.

            2. Сайншанд, Замын-Үүд сумдад орчин үеийн олон хэмжээст дүрслэл бүхий /4D-5D/ кинотеатр, бусад сумдад Хүүхэд, залуучуудын хөгжлийн төвийг хөтөлбөр төсөлд хамруулан байгуулна.

            3. Төв цэнгэлдэх хүрээлэн рүү асфальтан зам, автомашины зогсоол байгуулан, Төв цэнгэлдэх хүрээлэнг шинэчлэн тохижуулж, гадна орчныг Соёл амралтын цэцэрлэгт хүрээлэн байгуулан өргөжүүлэх замаар байнгын ажиллагаатай болгоно.

            4. Сум бүрийн цэцэрлэгт хүрээлэнг биеийн тамир, спортын тоноглолоор тохижуулан өргөжүүлж, хүүхэд залуусын тоглоомын талбайг сэргээн тохижуулна.

            5. Сайншанд, Замын-Үүд сумдад цэцэрлэгт хүрээлэнг шинээр байгуулах, өргөжүүлэн тохижуулах, хүүхэд залуусын “Ресорт” паркийг хувийн хэвшлийн санаачилгыг дэмжин байгуулна.

            Тэргүүлэх зорилт 2.17. Хүүхэд, залуучуудын нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлж, хариуцлагатай бүтээлч иргэн болгон төлөвшүүлэн орон нутгийн хөгжилд оруулах хувь нэмрийг нэмэгдүүлнэ.

            1. Шинээр сургууль төгссөн залуучуудыг байнгын ажлын байраар хангасан аж ахуйн нэгжийг дэмжин “Орлоготой залуу”, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлнэ.

            2. Их, дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудыг амралтаараа орон нутагтаа ажиллах санаачилгыг дэмжиж, “Оюутны ажлын байр” хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлнэ.

            3. Орон нутгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулж, үр бүтээлтэй ажиллаж буй залуучуудыг алдаршуулна.

            4. Хот төлөвлөлт, газар зохион байгуулалт, орон сууцны хороолол дахь дэд бүтцийг сайжруулах, тоглоом, спортын талбай байгуулах үйл ажиллагаанд өсвөр үе залуучуудыг оролцуулахыг дэмжинэ.

            5. Өсвөр үе залуучуудын хөгжлийг дэмжсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг дэмжин хамтран ажиллана.

 

ГУРАВ. БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГО

Байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээр

            Байгалийн нөөцийг үр өгөөжтэй ашиглан экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгалийн нөөц баялгийг хамгаалах, хомсдолоос сэргийлэх, үр шимийг нь урт хугацаанд хүртэх боломжийг бүрдүүлэн дэвшилтэт техник технологи, инновацийг нэвтрүүлэн байгаль орчинд нийцтэй, хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгож, байгаль орчны тогтвортой хөгжлийг хангана.

            Тэргүүлэх зорилт 3.1. Усны нөөцийг зохистой ашиглах, хамгаалах, хомсдолоос сэргийлнэ.

            1. Усны сан бүхий газар, булаг шанд, рашааны ундаргын эхийг хамгаалан тохижуулж, усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсийг тэмдэгжүүлнэ.

            2. Иргэд, хувийн хэвшлийн оролцоотойгоор хур бороо цасны усыг хуримтлуулах, хөв цөөрөм байгуулах, газрын доорх усны нөөцийг нэмэгдүүлэх санал санаачлагыг дэмжинэ.

            3. Ундны усны стандарт шаардлага хангахгүй байгаа сумдын хүн амын ундны усны эх үүсвэрт цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах ажлыг үе шаттай зохион байгуулна.

            4. Сумдын төвийн хэрэглэгчдийн ундны усан хангамжийг сайжруулан хүртээмжийг нэмэгдүүлж, “УХААЛАГ УС ТҮГЭЭХ БАЙР” туршлагыг үе шаттайгаар нэвтрүүлнэ. 

            5. Уул уурхайн болон боловсруулах үйлдвэрүүдийн усны эх үүсвэрийг тоолууржуулах ажилд хяналт тавьж ажиллана.

            Тэргүүлэх зорилт 3.2. Байгалийн унаган төрх, биологийн олон янз байдлыг хамгаалж, экосистемийн тэнцвэрт байдлыг хадгална.

            1. Уул уурхайн лиценз олгохгүй, хамгаалж үлдэх газруудыг урьдчилан тогтоон улсын болон орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөх ажлыг зохион байгуулж, нийт нутаг дэвсгэрийн 25-аас доошгүй хувийг хамгаалалтад авч, хамгаалалтын менежментийг сайжруулна.

            2. Нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн менежментийг хэрэгжүүлж, нөөцийг зохистой ашиглах, хамгаалах санал санаачилгыг дэмжинэ.

            3. Биологийн олон янз байдлын тархац, нөөцийг тогтоон амьтан, ургамал хамгааллын менежментийн төлөвлөгөө боловсруулж, тархац нутаг, нүүдлийн зам сувгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авах ажлыг зохион байгуулна.

            4. Ховор амьтны идэш тэжээл, нүүдлийн судалгааны ажлыг олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулна.

            5. Ховор болон ашигт ургамлыг үржүүлэх, сэргээн нутагшуулах, тарьж ургуулах санаачилгад дэмжлэг үзүүлнэ.

            6. Зэрлэг амьтныг чөлөөтэй шилжин нүүдэллэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Босоо тэнхлэгийн төмөр замын байгууламжид өөрчлөлт оруулан нүүдлийн гарцыг чөлөөлөх ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулна.

            Тэргүүлэх зорилт 3.3. Дэвшилтэт техник технологи инновацийг нэвтрүүлж, ногоон амьдралын хэв маягийг төлөвшүүлэн аймгийн хэмжээний ногоон байгууламжийг 3 дахин нэмэгдүүлэн газрын доройтлыг бууруулж, цөлжилтийг сааруулна.

            1. Мэргэжлийн ойн ангийн үйл ажиллагааг бэхжүүлэн Сайншанд, Замын-Үүд сумдын мод үржүүлгийн газрын үйл ажиллагааг өргөжүүлэн дэмжлэг үзүүлнэ.

            2. Иргэд, байгууллагуудын санал санаачилгад тулгуурлан сумдын цэцэрлэгт хүрээлэн, нийтийн эзэмшлийн зам талбай, авто зам дагуу болон бусад газруудад говийн унаган ургамал, мод бутыг тарьж, арчлан хамгаалж, ургуулсан хувиар нь урамшуулах бодлогыг хэрэгжүүлнэ.

            3. Эрдэнэ, Улаанбадрах, Хөвсгөл, Хатанбулаг, Мандах, Алтанширээ, Сайншанд сумдад заган ойг хамгаалах, нөхөн сэргээх ажилд иргэд, төрийн бус байгууллагын оролцоог дэмжин урамшуулна.

            4. Ногоон хөгжлийн загвар, инновацийг нэвтрүүлсэн туршлагыг судалж, орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлнэ.

            Тэргүүлэх зорилт 3.4. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхэд хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлнэ.

            1. Уул уурхайн хайгуул, олборлолтод өртөж, эвдрэлд орсон газар нутгийг нөхөн сэргээж, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж байгаа компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах бодлого баримтална.

            2. Уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг байгаль орчинд сөрөг нөлөөгүйгээр зохион байгуулахад шаардлагатай арга хэмжээг авч ажиллана.

            3. Байгаль орчинд сөрөг нөлөөлж буй үйлдвэр, уул уурхайн үйл ажиллагаанд иргэд, төрийн бус байгууллагын оролцоотойгоор хяналт тавина.

            4. “Эко сум, байгууллага”, Эко өрх”, “Байгаль орчинд ээлтэй уурхай”-г шалгаруулан урамшуулж, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх бодлого хэрэгжүүлнэ.

            Тэргүүлэх зорилт 3.5. Иргэн, хувийн хэвшлийн санаачилгад тулгуурлан байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт технологи нэвтрүүлэн орчны бохирдлыг бууруулна.

            1. “Агаарын чанарын хязгаарлалтын бүсийг тогтоох, агаарын бохирдлыг бууруулах цогц арга хэмжээ авна.

            2. Ахуйн хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах нөхцөлийг бүрдүүлэх, иргэдэд зөв дадал хэвшүүлэх, төвлөрсөн хогийн цэгт хог хаягдал ангилан ялгах, дахин боловсруулах үйлдвэр барих  иргэд, хувийн хэвшлийг дэмжих урамшууллын бодлого хэрэгжүүлнэ.

            3. Хог хаягдлын менежментийг сайжруулан сумдын төвлөрсөн хогийн цэгийг цэгцлэн орчныг тохижуулах ажлыг зохион байгуулна.

            4. Зарим сумдын хүн ам ихээр төвлөрсөн нэн шаардлагатай газруудад стандартын шаардлага хангасан нийтийн бие засах газар байгуулахыг дэмжинэ.

            5. “Тохижилт-Сайншанд” ХТГ, “Замын-Үүд НААҮ” ОНӨХХК-иудын ажиллах орчин нөхцөлийг сайжруулна.

 

 Аялал жуулчлалын чиглэлээр

            Байгалийн үзэсгэлэнт, өвөрмөц тогтоц бүхий газар нутгийг түшиглэсэн түүхэн болон төрөлжсөн аялал жуулчлалын цогцолборыг төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын хөрөнгө оруулалтаар байгуулахыг дэмжин жуулчдын сонирхлыг татахуйц үйлчилгээний төрлийг хөгжүүлж, аймгийн эдийн засагт аялал жуулчлалын салбараас үзүүлэх үр ашгийг нэмэгдүүлнэ.

            Тэргүүлэх зорилт 3.6.  Аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг сайжруулж, жуулчдын сонирхлыг татсан аяллыг төрөлжүүлэн хөгжүүлнэ.

            1. Үндэсний зан заншил, уламжлал, түүх, соёл, унаган байгаль, нүүдэлчин ахуйг түшиглэсэн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлнэ.

            2. “Бүрдэнэ булаг”, “Хамарын хийд”, “Цагаан элс”, “Их суварга” зэрэг жуулчдын сонирхлыг татсан аяллын төрлүүд, чиглэлийг тогтоож, жуулчдад стандартын шаардлага хангасан үйлчилгээг бий болгох  хувийн хэвшлийг дэмжинэ.

            3. Мэдээллийн төв байгуулан, аймгийн аялал жуулчлалын цаглабар бусад мэдээллийг жуулчдад урьдчилан хүргэх, сурталчлах ажлыг зохион байгуулна.

            4. ”Хамарын хийд”, “Ханбаянзүрх” уулын чиглэлийн замын уулзварт аялал жуулчлалын “Гэгээнтэн цогцолбор” төвийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар байгуулахыг дэмжинэ.

            5. ОХУ-ын Буриад улстай хамтран “Итгэлт хамба”, “Хамарын хийд”, “Хан баян зүрх” уул чиглэлд амралтын аялал жуулчлал, “Байгаль-нуур”, “Халзан-Уул”, “Бүрдэнэ булаг” чиглэлд эмчилгээ, сувилгааны аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

            6. Аймгийг сурталчлах үйл ажиллагааг БНХАУ-ын Эрээн, ОХУ-ын Улаан-Үд, Улаанбаатар хотуудад байрших аялал жуулчлалын мэдээллийн төв болон компаниудтай хамтран зохион байгуулна.

            Тэргүүлэх зорилт 3.7. БНХАУ-ын жуулчдыг орон нутагт 3-аас доошгүй өдөрт аялах нөхцөлийг бүрдүүлж, бүс нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлнэ.

            1. Аяллын чиглэл, төрлүүдийг тогтоож, “Ханги”, “Замын-Үүд” хилийн боомтоор зорчих жуулчдын сонирхлыг татах төвүүдийг өргөжүүлэх ажлыг зохион байгуулна.

            2. Аялал жуулчлалын гол чиглэлийн дагуу байгальд ээлтэй зогсоол, үйлчилгээний төвүүдийг олон улсын стандартад нийцүүлэн барих хувийн хэвшлийн санал санаачилгыг дэмжинэ.

            3. ”Хамарын хийд”, “Ханбаянзүрх” уул чиглэлийн бүс нутгийн аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлнэ.

            4. Замын-Үүд суманд аялал жуулчлалын цогцолбор байгуулахыг төр-хувийн хэвшлийн түншлэлийн бодлогоор дэмжинэ.

 

ДӨРӨВ. ЗАСАГЛАЛЫН БОДЛОГО

Тогтвортой, хариуцлагатай, төрийн албыг

төлөвшүүлэх чиглэлээр:

            Бүх шатны төрийн байгууллагын удирдлагын манлайллыг дээшлүүлж, иргэдийн оролцоо, хариуцлагатай засаглалыг бүрдүүлэн төрийн бодлогын залгамж чанар, салбар хоорондын уялдааг сайжруулж, тогтвортой хөгжлийг хангана.

            Тэргүүлэх зорилт 4.1. Төрийн байгууллагын чиг үүрэгтээ тохирсон бүтцийг тогтоон сонгон шалгаруулалтыг ил тод явуулж, салбар хоорондын уялдааг хангасан хамтын манлайллыг дээшлүүлнэ.

            1. Төрийн албаны мэргэшлийн шалгалт, төрийн байгууллагуудын удирдах албан тушаалтныг сонгон шалгаруулах үйл ажиллагаанд сонирхсон иргэд, иргэний нийгмийн байгууллагыг оролцуулах боломжийг ханган хууль тогтоомжийн дагуу шударга, ил тод зохион байгуулна.

            2. Аймаг, сумын Засаг даргын Тамгын газар, агентлаг, төсөвт байгууллагуудыг чиг үүрэгтээ тохирсон, үйл ажиллагааны давхардалгүй, хамтын манлайллыг хэрэгжүүлэгч бүтэцтэй болгоно.

            3. Аймаг, сумдын ИТХ, Засаг дарга түүний Тамгын газрын үйл ажиллагааны уялдааг ханган, мэдээллээ олон нийтэд ил тод нээлттэй тайлагнаж байх зохион байгуулалтын арга хэмжээг хамтран хэрэгжүүлнэ.

            4. Сумдын төрийн байгууллагуудын  үйл ажиллагааг сайжруулан “Аймгийн тэргүүний сум” шалгаруулж, загвар сумдыг бий болгоно.

            Тэргүүлэх зорилт 4.2. Төрийн үйлчилгээнд мэдээллийн технологийг нэвтрүүлэн иргэдийг нээлттэй, шуурхай, хүртээмжтэй үйлчилгээ, мэдээллээр хангаж, өргөдөл, гомдлын шийдвэрлэх хугацааг бууруулна.

            1. Аймаг, сумын Засаг дарга, түүний Тамгын газрын үйл ажиллагаа, шийдвэр гаргах үйл явцад иргэд, иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг оролцуулах боломжийг бүрдүүлнэ.

            2. Шаардлагатай агентлаг, байгууллагуудад “Нэг цэгийн үйлчилгээ”-ний төвүүдийг байгуулж, үйл ажиллагааг нь  ил тод болгоно.

            3. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлэх бодлого хэрэгжүүлнэ.

            4. Зарим сумдын Засаг даргын Тамгын газарт “Нэг цонхны үйлчилгээ”-ний төвүүдийг байгуулж ажиллуулна.

            5. Төрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг олон нийтэд үнэн бодитоор шуурхай хүргэх ажлыг төв, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран зохион байгуулна.

            6. Аймаг, сумын Засаг даргын Тамгын газар, агентлагуудын цахим хаягийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, мэдээллийг шинэчлэн байршуулах үйл явцыг тогтмолжуулан, бүх төрлийн   мэдээллийн хэрэгслийг өргөнөөр ашигладаг болгоно.

            7. “Цахим газар”,“Ухаалаг хөтөч” төсөл хэрэгжүүлж, газрын харилцаа, хот байгуулалтын мэдээллийг иргэдэд түгээнэ.

            8. Орон нутгийн байгууллагууд, бүх сумдтай электрон шуудангаар харилцаж мэдээлэл авах нөхцөлийг бүрдүүлнэ.

            9. Аймгийн Засаг даргын Тамгын газраас сумдтай теле холбоогоор холбож, сургалт, мэдээлэл хийх нөхцөлийг бүрдүүлнэ.

            10. Төрийн байгууллагуудын үр өгөөжтэй мэдээллийн харилцааг өргөжүүлж, е-оффисыг нэвтрүүлнэ.

            Тэргүүлэх зорилт 4.3. Төрийн бодлогын залгамж чанарыг хадгалан мэдлэг боловсрол, ёс зүй, туршлага, чадвартай төрийн албыг төлөвшүүлэн тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.

            1. Төрийн албан хаагчийн нийгмийн баталгааг хангах, сургах сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулж, хэрэгжүүлнэ.

            2. Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм болон үйлчилгээний стандартыг шинэчлэн баталж, байгууллагын ёс зүйн хорооны бүрэлдэхүүнд иргэний нийгмийн төлөөллийг оролцуулна.

            3. Төрийн албан харилцаанд үндэсний бичгийг хослуулан хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх бэлтгэл ажлыг хангана.

            4. Албан хаагчдыг мэдлэг боловсрол, туршлага чадварыг нь харгалзан томилох, дэвшүүлэх зарчмыг баримталж, жендерийн тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг хангана.

            5. Төрийн албан хаагчдыг ажил мэргэжлийн чиглэлээр нь дотоодын болон өндөр хөгжилтэй онуудад суралцуулахыг дэмжинэ.

            6. Төрийн албан хаагчдын ажлын байран дахь сургалтыг мэдээллийн бүх хэлбэрийг ашиглан зохион байгуулна.

            7. Аймаг, сум, багийн түвшинд ажиллаж байгаа төрийн албан хаагчдыг адил зэрэглэлийн засаг захиргааны нэгжид тодорхой удирдамж, хугацаатайгаар сэлгүүлэн ажиллуулна.

            8. Шаардлагатай зарим сумдын ЗДТГ-ын барилгыг шинээр барих, өргөтгөх, засварлах ажлыг үе шаттай гүйцэтгүүлнэ. 

            9. Зарим сумдад иргэдийн хөгжлийн төвийн барилгыг шинээр барих, багийн төвүүдийн засвар шинэчлэлтийг үе шаттай хийнэ.

            10. Шаардлагатай сумдын Засаг даргын Тамгын газрын автомашин, багийн Засаг дарга нарын албаны унааг ээлж дараалалтайгаар шинэчилнэ.

 

            Төрийн байгууллагын хяналт-шинжилгээ, үнэлгээний үр дүнг дээшлүүлэх чиглэлээр

            Тэргүүлэх зорилт 4.4. Мэргэжлийн хяналт шалгалтын хараат бус шударга, нээлттэй ил тод байдлыг ханган үр нөлөөг нэмэгдүүлнэ.

            1. Хяналт шалгалтыг цахим хэлбэрээр гүйцэтгэж, гүйцэтгэлийн удирдлагыг цахимжуулах арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлнэ.

            2. Лабораторийн үйл ажиллагааг  MNS/ISOIES-17025;2007 стандартын дагуу үндэсний түвшинд нийцүүлж, итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдлыг хангана.

            Тэргүүлэх зорилт 4.5. Дунд хугацааны үр дүнд суурилсан хяналт-шинжилгээ, үнэлгээний үр нөлөөг иргэдийн оролцоотойгоор дээшлүүлнэ.

            1. Төрийн байгууллагуудын үйл ажиллагааны талаарх иргэдийн үнэлгээг судлах ажлыг зохион байгуулан, судалгаанд үндэслэн үе шаттай арга хэмжээ авна.

            2. Төрийн байгууллагын үйл ажиллагааг иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй тайлагнах ажлыг зохион байгуулахад иргэдийн оролцоог хангана.

  Олон нийтийн оролцоонд түшиглэсэн

гамшгаас хамгаалах чиглэлээр

            Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгаа, үйл ажиллагаанд иргэдийг оролцуулан, тэдний мэдлэг, чадварыг дээшлүүлж, аюулгүй амьдрах ухамсар соёл болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, уур  амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг бэхжүүлэх замаар гамшгийн эрсдэлийг бууруулна.

            Тэргүүлэх зорилт 4.6. Аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах менежментийн тогтолцоог бэхжүүлж, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд орон нутгийн төрийн байгууллага, мэргэжлийн байгууллага, хувийн хэвшил, иргэдийн оролцоог дээшлүүлнэ.

            1. Орон нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл бэлэн байдлыг хангах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

            2. Орон нутгийн төрийн байгууллага, хувийн хэвшлийн менежментийг хөгжүүлэх, гамшгийн бэлэн байдлыг хангахад шаардлагатай эд материал, аврах багаж, техник хэрэгслийн нөөцийг нэмэгдүүлнэ.

            3. Хилийн боомт, хилийн зурвас газарт болон өмнөд бүсийн хэмжээнд гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах чиглэлээр мэргэжлийн байгууллага, нутгийн захиргааны байгууллага хоорондын харилцан хамтын ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлнэ.

            4. Олон нийтийн оролцоонд тулгуурласан гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааг  төлөвлөн хэрэгжүүлнэ.

            5. Гамшгийн эрсдэлийг бууруулах, аюулгүй амьдрах ухаан, зан үйлийг хэвшүүлэх сургалтыг орон нутаг, цаг агаарын онцлогтой уялдуулан зохион байгуулна.

            6. Гамшгаас хамгаалах иж бүрэн болон команд штабын дадлага сургууль, гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг сумдад зохион байгуулна.

            Тэргүүлэх зорилт 4.7. Байгалийн аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээллийг шуурхай мэдээлэх тогтолцоог бэхжүүлж, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг дээшлүүлнэ.

            1. Гамшгийн аюулын тухай зарлан мэдээлэл дамжуулах нэгдсэн дадлага сургуулийг зохион байгуулж, техник хэрэгслийн хүчин чадлыг сайжруулна.

            2. “Радио холбооны тоон технологийн нэгдсэн систем” төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын хүрээнд орон нутагт суурилуулах бааз станц, цамхаг байрлуулах газрын байршлыг тогтоож шийдвэрлэнэ.

            Тэргүүлэх зорилт 4.8. Газар хөдлөлийн болон гал, түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх чадавхийг дээшлүүлж, алслагдсан суурин газарт гал унтраах бэлтгэл бэлэн байдлыг хангана.

            1. Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах бэлэн байдлыг хангах арга хэмжээний төлөвлөгөөг гарган хэрэгжилтийг хангана.

            2. Галын аюулгүй байдлын тухай хууль, Ойн тухай хуулийн хэрэгжилтийг хангах алслагдсан суурин газарт гал унтраах бэлтгэл бэлэн байдлыг хангана.

            Тэргүүлэх зорилт 4.9. Хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлнэ.

            1. Мал амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод эрэн хайх, аврах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны бэлэн байдлыг хангуулна.

            2. Хүн, мал, амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх дадлага сургуулийн үйл ажиллагааг тогтмолжуулна.

            Тэргүүлэх зорилт 4.10. Гамшгаас урьдчилан сэргийлэх, учирсан хохирлыг нөхөн төлнө.

            1. Гамшгаас урьдчилан сэргийлэх болон учирсан хохирлыг нөхөн төлөх тодорхой хэмжээний зардлыг орон нутгийн төсөвт тусган зарцуулна.

            2. Аймгийн хэмжээнд өвс, тэжээлийн нөөц бэлтгэх сан бүрдүүлнэ.

 

 Хууль зүйн чиглэлээр

            Хууль дээдлэх зарчмыг чанд мөрдөн, хуулийн байгууллагуудын үйл ажиллагааны шуурхай байдлыг хангаж, иргэдэд үзүүлэх хууль, эрх зүйн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэн, авлигаас ангид, хүний эрхийг дээдэлсэн шударга ёсны засаглалыг бэхжүүлнэ.

            Тэргүүлэх зорилт 4.11. Иргэд олон нийтийн эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэн төрийн аливаа шийдвэрт иргэдийн хяналт, оролцоог хангана.

            1. Хууль эрх зүйн сургалтыг иргэд, олон нийтэд тогтмол явуулна.

            2. Хууль эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн албан хаагчдыг чадавхижуулах ажлын байрны сургалтыг тэргүүний сумдад туршлага судлах чиглэлээр зохион байгуулна. 

            3. Нийтээр дагаж мөрдөх шийдвэр гаргахад тухайн орон нутгийн иргэд, олон нийтийн байгууллагуудын саналыг тусгана.

            4. Эрх бүхий албан тушаалтнаас гарч буй шийдвэрийн эрх зүйн үндэслэлийг хянаж, хуульд нийцүүлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

            5. Хууль эрх зүйн салбарын гадаад харилцааг өргөжүүлж, хөрш орны хамтын ажиллагааг сайжруулна.

            6. Хууль сахиулах байгууллагуудаас зохион байгуулж байгаа гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалтын үр дүнг дээшлүүлэх арга хэмжээ авна.

            7. Хууль эрх зүйн актуудын давхардал, зөрчилтэй заалтуудыг илрүүлж, шинэ хуулийн төсөл боловсруулах эрх зүйн цахим мэдээллийн нэгдсэн санг ашиглах замаар хууль эрх зүйн баримт бичгийн агуулга, уялдаа холбоог дээшлүүлэхэд иргэдийн оролцоог хангана.

            Тэргүүлэх зорилт 4.12. Иргэд, олон нийтэд эрх зүйн туслалцаа үзүүлэх, үйлчилгээний  хүртээмжийг нэмэгдүүлнэ.

            1. Эрх зүйн мэдээллийн санг шинэчлэн журмын дагуу баяжуулалт хийж, иргэдэд хууль эрх зүйн лавлагааг олгоно.

            2. Төлбөрийн чадваргүй этгээдэд хууль зүйн туслалцааны төвөөр дамжуулан эрүү болон иргэний хэрэгт өмгөөллийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ.

            3. Хүний эрхийг хангах чиглэлээр ганцаарчилсан зөвлөгөө өгөх үйлчилгээг сайжруулна.

            4. Бүх нийтийн эрх зүйн боловсролын хөтөлбөр хэрэгжүүлнэ.

            Тэргүүлэх зорилт 4.13. Авлигаас урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, авлигын индексийн үзүүлэлтийг бууруулахад чиглүүлнэ.

            1. Авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр Авлигатай тэмцэх газраас баталсан аргачлалыг хэрэгжүүлнэ.

            2. Иргэд, олон нийт, төрийн албан хаагчдын дунд авлигаас урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулна.

            3. ХАСХОМ-ийн бүрдүүлэлт, хадгалалт хамгаалалтыг сайжруулж, тайлан мэдээллийг хугацаанд нь гаргаж, олон нийтэд мэдээлнэ.

            4. Салбарын эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагаанд явцын хяналт шалгалт хийж, зөрчлийг бууруулна.

            Тэргүүлэх зорилт 4.14. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг урьдчилан сэргийлэх, хамгаалах үйл ажиллагаанд төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлнэ.

            1. Олон нийтийн  сургалт сурталчилгааг зохион байгуулна.

            2. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдэд хамгаалах байраар үйлчлэх үйлчилгээг төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлнэ.

            3. Хүүхэд багачуудад олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гэр бүлийн хүчирхийллийн эсрэг богино хэмжээний кино, шторк бэлтгэн хүргэнэ.

            Тэргүүлэх зорилт 4.15. Архидан согтуурахтай тэмцэх үйл ажиллагаанд мэргэжлийн болон төрийн бус байгууллагуудын оролцоог нэмэгдүүлнэ.

            1. Архинд донтох эмгэгээс урьдчилан сэргийлэх, архинаас гарах иргэдийн үүсгэл санаачилгаар байгуулагдсан “АА” бүлгийн үйл ажиллагааг дэмжих мэргэжлийн багийг байгуулж, чадавхижуулах сургалтыг орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, туршлага солилцоно.

            2. Архины хамааралтай болон архинд донтох өвчтэй иргэдийн судалгааг гаргаж сум, өрхийн Эрүүл мэндийн төвөөс архины асуудалтай гэр бүлийн гишүүдтэй ярилцлага хийх, сэтгэл заслын зөвлөгөө өгнө.

            3. Архинаас татгалзах олон төрлийн уриалга, санамж, эрүүл мэндийн зөвлөмжийг иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хүргэнэ.

            4. Архи, тамхины хорт зуршлын эсрэг “Эрүүл ирээдүй” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

            5. Архины хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй  төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжиж ажиллана.

            Тэргүүлэх зорилт 4.16. Олон нийтийн дунд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэмэгдүүлэн шуурхай байдлыг хангаж, гэмт хэргийн гаралтыг бууруулна.

            1. Хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдын нийгмийн баталгааг хангах үүднээс хямд орон сууцаар хангахад дэмжлэг үзүүлнэ.

            2. Зарим хууль сахиулах байгууллагын ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд санхүүгийн бодитой дэмжлэг үзүүлнэ.

            3. Шинээр нэвтэрч буй орчин үеийн дэвшилтэд техник, технологийг үйл ажиллагаанд нэвтрүүлнэ.

            4. Цагдаагийн газрын автомашины парк шинэчлэлтийг хийж, зарим сумдын хэсгийн төлөөлөгч нарыг унаажуулна.

            5. “ХӨРШИЙН ХЯНАЛТ” хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлнэ.

            6. Мөнгө угаах, хүний наймаа, хар тамхины болон цахим зэрэг шинэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлнэ.

            7. “Олон нийт-Цагдаагийн хамтын ажиллагаа” хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

            8. Хууль хяналтын байгууллагын “Нээлттэй хаалганы өдөр” арга хэмжээг зохион байгуулж, хуулийг сурталчилна.

            Тэргүүлэх зорилт 4.17. Тээврийн хэрэгслээр зорчигч иргэдийн аюулгүй байдлыг хангуулан зам тээврийн ослыг бууруулна.

            1. Улаанбаатар-Сайншанд- Замын-Үүдийн чиглэлийн босоо тэнхлэгийн авто зам дагуу Айраг, Сайншанд, Замын-Үүд, Эрдэнэ сумдад замын цагдаагийн хяналтын пост барьж ашиглалтад оруулна.

            2. Сайншанд сумаас гарах, орох цэгт стандартын шаардлага хангасан автомашины улсын дугаар илрүүлэгчтэй, бичлэг хийдэг камер байршуулах, хурд хэмжих багажаар хангана.

            3. Аймгийн хэмжээний  гэмт хэргийн илрүүлэлтийг нэмэгдүүлэн, нийгмийн дэг журмыг бэхжүүлж телекамерийн хяналтыг нэмэгдүүлж, мэдээллийн хяналтын нэгдсэн төв байгуулах ажлыг эхлүүлнэ.

            Тэргүүлэх зорилт 4.18. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хувийг нэмэгдүүлнэ.

            1. Төлбөр тэтгэлэг төлөгчдийн тэтгэлэг гаргуулах эд хөрөнгө, орлогыг тогтоох ажиллагааг хуульд заасны дагуу бүрэн явуулж, гүйцэтгэх баримт бичгийг эцэслэн шийдвэрлэнэ.

            2. Хүүхдийн тэтгэлгийн төлбөр барагдуулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ажлыг зохион байгуулна.

            3. Оршин суугаа хаяг тодорхойгүй төлбөр, тэтгэлэг төлөгчдийг эрэн сурвалжлах ажлыг орон нутгийн цагдаагийн байгууллагатай хамтран зохион байгуулж, бодит үр дүн гарган ажиллана.

            4. Шийдвэр гүйцэтгэгч нарыг давтан болон мэргэшүүлэх сургалтанд хамруулж, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлнэ.

            5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албыг жижиг оврын автомашинтай болгон үйлчилгээний шуурхай бэлэн байдлыг хангуулна.

            6. Төлбөрт хураагдсан эд хөрөнгийг хадгалах зориулалтын агуулахтай болгоно.

            Тэргүүлэх зорилт 4.19. Хил хамгаалах байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин орон нутгийн хилийн аюулгүй байдлыг хангана.

            1. Хил хамгаалалтад туслах хүчний зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөнийг жил бүр зохион байгуулна.

            2. Хилийн зарим ангийн техник, тоног төхөөрөмжийг шинэчилнэ.

            3. Хилийн албан хаагч, ахмад хилчдийг жил бүр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх нарийн мэргэжлийн  үзлэг, оношилгоонд хамруулна.

            4. Зарим заставыг ундны устай болгох, шаардлага хангахгүй хилийн застав, хил орчмын малчдад шинээр худаг ус гаргах төсөл хэрэгжүүлж, усны эх үүсвэртэй болгоно.

            5. Хилийн инженерийн байгууламж, өргөст утсан хашааг сэргээн засварлах, хилийн бүс, зурвасыг тэмдэгжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.

            6. “Нэг баг-Нэг агт” хөдөлгөөн өрнүүлж, хилийн албаны ажиллах нөхцөлийг сайжруулна.

            7. Ангийн бие бүрэлдэхүүнийг зарим мэргэжлийн сургалтад хамруулна.

            Тэргүүлэх зорилт 4.20. Архивын байгууллагын баримт бичгийн хадгалалт хамгаалалтад цахим системийг нэвтрүүлэн, үйлчилгээг шуурхай болгон орон нутаг судлалыг хөгжүүлнэ.

            1. Архивын баримтын аюулгүй байдлын баталгааг хангаж, хадгалалт хамгаалалтыг сайжруулах арга хэмжээ авна.

            2. Архивын эх баримтыг судалгааны эргэлтэд оруулна.

            3. Төрийн байгууллагуудын архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн нэгдсэн систем нэвтрүүлэх ажлыг зохион байгуулна.

            Тэргүүлэх зорилт 4.21. Хүний эрхийн үзэл баримтлалыг сурталчлан эрх зүйн хамгаалалтыг сайжруулж, иргэдийн эрхийг хангана.

            1. Хүний эрхийн нэгдсэн сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангана.

            2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага болон хүний эрх хөндөгдөж болох газруудад хяналт шалгалтыг зохион байгуулна.

            3. Захиргааны ерөнхий хуулийг хэрэгжүүлж, захиргааны байгууллагаас иргэдийн эрхийг аливаа хэлбэрээр зөрчихгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ.

            Тэргүүлэх зорилт 4.22. Хэрэглэгчдээ дээдлэн, хууль эрх зүйг сурталчлан хэрэглэгчдийн эрхийг хамгаална.

            1. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр сургалт сурталчилгаа, уралдаан тэмцээнийг олон нийтийн дунд зохион байгуулна.

            2. Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн судалгааг чиг үүргийн байгууллагатай хамтран зохион байгуулж, мэдээллийг иргэд, олон нийтэд хүргэн ажиллана.

            3. Гомдол мэдээллийн дагуу хяналт шалгалтыг зохион байгуулж, хэрэглэгчийн эрхийг хамгаална.

            Тэргүүлэх зорилт 4.23. Төрийн бус байгууллагуудыг чадавхижуулан дэмжиж, хууль эрх зүйн зөвлөх үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлнэ.

            1. Хууль тогтоомж сурталчлах, сургалт, зөвлөгөөн зохион байгуулах зэрэг зарим ажил үйлчилгээг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ.

            2. Гэр бүлд зөвлөгөө өгөх төвийг төрийн бус байгууллагатай хамтран ажиллуулж эхлүүлнэ.

            3. Зарим төрийн бус байгууллагыг чадавхижуулах сургалтыг мэргэжлийн байгууллагатай хамтран зохион байгуулна.

            Тэргүүлэх зорилт 4.24. Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэн гэмт хэргийн гаралтыг бууруулна.

            1. Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх малчдын “Шилдэг идэвхтэй үйл ажиллагаатай бүлэг” –ийг шалгаруулан урамшуулж, үйл ажиллагааг нь сурталчлан ажиллахад дэмжлэг үзүүлнэ.

            2. Малын хулгайтай тэмцэх чиглэлээр сумдын Засаг дарга нарын үйл ажиллагааг чиглүүлж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, үр дүнг дээшлүүлнэ.

            Тэргүүлэх зорилт 4.25. Бүртгэлийн үйлчилгээг цахимжуулан иргэдэд нээлттэй хүртээмжтэй хүргэнэ.

            1. Улсын бүртгэлийн үйл ажиллагааг цахимжуулна.

            2. Улсын бүртгэлийн ажиллагааг онлайн горимд шилжүүлж, цахим баримт бичгийн хэрэглээг нэмэгдүүлнэ.

            Батлан хамгаалахын чиглэлээр

            Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын ажлын уялдаа холбоог ханган  орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлж, цэргийн албыг иргэний төлөвшил, эх оронч үзэл, хүмүүжлийн үндэс байх бодлогыг хэрэгжүүлнэ.

            Тэргүүлэх зорилт 4.26. Батлан хамгаалах салбарын багц хуулиудыг орон нутагт сурталчлан хуулийн хэрэгжилтийг хангуулж, орон нутгийн хамгаалалтын тогтолцоог бүрдүүлнэ.

            1. Батлан хамгаалах багц хуулиудыг сурталчлах сургалт сурталчилгаа, уралдаан тэмцээнийг олон нийтийн дунд зохион байгуулна.

            2. Дайчилгааны бэлтгэл нөөцийн бэлтгэл үүрэгтэн, дүйцүүлэх албаны бүрэлдэхүүн оролцсон  сургалтыг хуулийн хугацаанд зохион байгуулна.

            3. Дайчилгааны нөөцийн бэлтгэл офицер I, II зэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн сургалтыг Батлан хамгаалах яамтай хамтран тогтмол зохион байгуулна.

            4. Монгол улсын энхийг эрхэмлэх гадаад бодлого, Зэвсэгт хүчний гадаад харилцаа, бие бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварын талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх, өсвөр залуу үеийн эх оронч үзлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн сургалтыг үе шаттай зохион байгуулна.

            5. Зэвсэгт хүчний болон хил хамгаалах салбарын үйл ажиллагаанд орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

            6. Цэргийн албан хаагчдыг орон нутгийн бүтээн байгуулалтанд оролцуулахад дэмжлэг үзүүлнэ.

 

Гадаад харилцааны чиглэлээр

            Хөрш болон өндөр хөгжилтэй орнууд, тэдгээрийн муж, хотуудтай шууд харилцаа  тогтоож, хамтын ажиллагааг хөгжүүлэн, олон тулгуурт гадаад харилцааны бодлогыг хэрэгжүүлж, аймгийнхаа эдийн засаг, нийгмийн хөгжилд бодитой дэмжлэг авах нөхцөлийг бүрдүүлнэ.

            Тэргүүлэх зорилт 4.27. Хөрш болон өндөр хөгжилтэй орнуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэн, хамрах хүрээг нэмэгдүүлэн аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд гадаад харилцааны чиглэлээр үзүүлэх үр өгөөжийг нэмэгдүүлнэ.

            1. “Монгол улсын гадаад бодлого нэг цонхоор” бодлогын хүрээнд хөрш орнуудын муж, хотуудтай уламжлалт харилцаагаа үргэлжлүүлж, өндөр хөгжилтэй орнуудын муж, хотуудтай холбоо тогтоон бүх талаар харилцан ашигтай, хамтын ажиллагааг хөгжүүлэх гэрээ хэлэлцээр байгуулан ажиллана. 

            2. Орон нутгийн аюулгүй байдал, ард түмний язгуур эрх ашгийг хамгаалах бодлогыг баримтлан олон улс, бүс нутгийн банк, төсөл хөтөлбөрийн нэгжүүдтэй хамтран ажиллаж, хөнгөлөлттэй зээл, тусламж дэмжлэг авах нөхцөл бүрдүүлэн бүтээн байгуулалтын төслүүдийг үр дүнтэй хамтран хэрэгжүүлнэ.

            3. Хөрш орнуудын ижил төстэй байгууллагуудтай төрийн болон бизнесийн байгууллагуудыг холбож, үр ашигтай хамтын ажиллагааг хэрэгжүүлнэ.

            4. Ханги хилийн боомтын цогцолборын бүтээн байгуулалт, дэд бүтэц, боловсруулах үйлдвэр барих, үйлчилгээг өргөжүүлэх төсөл хөтөлбөрийг гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлнэ.

            5. Соёл урлаг, биеийн тамир, спорт, аялал жуулчлал, бизнесийн салбарын гадаад харилцааг өргөтгөж, үзэсгэлэн, өдөрлөг арга хэмжээг хамтын ажиллагаатай орны муж, хотуудад хамтран зохион байгуулна.

            Тэргүүлэх зорилт 4.28. Хүний хөгжлийг хангах чиглэлээр хамтын ажиллагаатай улс оронтой харилцах хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

            1. “Хөрш орноосоо суралцъя” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлнэ.

            2. Хөрш болон хамтын ажиллагаатай улс орон, муж, хотуудад залуучуудыг суралцах, мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх, туршлага судлуулах, чуулган зөвлөгөөнд оролцуулахыг дэмжинэ.

            3. “Дорноговь аймгийн хаягдал ус ариутгах цогцолборын ажиллагааг хэрэгжүүлэх” төслийг Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /Жайка/, Шизүока мужийн холбогдох хэлтэстэй хамтран хэрэгжүүлж, боловсон хүчний мэргэжлийг дээшлүүлэх сургалтыг хамтран зохион байгуулна.

 

# Файлын нэр Тайлбар
1 АЗД-ын-хөтөлбөр-2016-2020.docx
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ